Ослын улмаас зургаан хүн нас барлаа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын чиглэлд явж байсан ПАЗ маркийн 41-44 УБД дугаарын зорчигч тээвэрлэжявсан автобус Бонго маркийн 77-64 УБО дугаарын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас гурван том хүн, хоёр хүүхэд газар дээрээ нас барж, нэлээд хэдэн хүн хүнд, хөнгөн гэмтсэн гэнэ. Нас барагсад бүгд Бонго-д нь сууж явжээ. Уг машин Наранбулаг ХХК-ийн эзэмшлийнх аж. Ослын шалтгааныг тодруулахаар өчигдөр оройн 22.00 цагийн үед Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Р.Батхүүтэй холбогдлоо.

-Баянхангай сумын нутагт гарсан осол юунаас болсныг тогтоосон болов уу. Аль нэг нь хурд хэтруулж явсан байж магадгуй юм?
-Яг эцсийн шийдвэр бол гараагүй байна. Гэхдээ Хан хайрхач компаниин ПАЗ автобус хурд хэтрүүлж явснаас эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Бонго маркийн машиныг мөргөснөөс уг машинд явсан 2-14 насны хоёр хүүхэд, гурван том хүн газар дээрээ нас барлаа.

-Бонго-д хичнээн хүн явсан юм бол. Наранбулаг компаниин тэрэг гэсэн. Бага насны хүүхэд явсныг бодоход нэг гэр бүл байгаа юу?
-Нийт 12 хүн явсан байна. Гэр бүлийн хүмүүс ч байж. Наранбулаг ХХК-ийн Зам ангийн инженер болон бусад ажилчид ч явсан юм билээ. Уг нь замынхан улаан, шар зэрэг тод өнгийн хувцастай байдаг шүү дээ. Тэд тэр хувцастайгаа машины ачаан дээр явсан болохоор ПАЗ автобусны жолооч холоос хараагүй байна гэж байхгүй. Наранбулаг ХХК-ийн хөдөө байдаг салбар нь тэрүүхэн замынхаа хажууд байдаг юм билээ. Тэгээд зам дагуу ажлаа хийцгээгээд явж байсан байна.

-Бусад хүмүүс хүнд, хөнгөн гэмтсэн гэсэн. Тэдний биеийн байдал ямар байгаа бол?
-Эмнэлэгт ирээд дахин нэг хүн нас барлаа. Бас нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Ачаан дээр явсан хүмүүс харьцангуй гайгүй байх шиг байна. Гэвч шүүх эмнэлгийн эцсийн шийд гараагүй байгаа шүү дээ.

-Автобусанд явсан зорчигчдоос гэмтэж, бэртсэн үү?
-ПАЗ автобусанд явсан хүмүүсээс азаар гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-06-17 147)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button