Б.Цэнддоо Байшин өндөрлөх Социалаист уралдаан

Одоо бол Америкийн ерөнхийлөгчийн цагаан ордныг үзсэн минь, Египетийн пирамидийг харах завшаан гарав гэхчлэнгээр бичвэл захын хүний хөх инээд хүрэх болж. Хаана л очно, манайхан хэзээний дайраад гарсан, суурьшаад авсан байх нь нэг талаар сайхан. Нөгөө талаас сэтгүүлчдийг хүний хараагүйг харж, ажиглаагүйг ажихыг шаардах боллоо. Саяхан манай сонины тавийн таван сурвалжлагч Сингапур, Малайзаар долоо хоног аялаад ирсэн юм. Манай нөхдүүд ярилцаж байгаад сэдвээ хувааж, тэр чиглэлээрээ илүү сонирхож, баримт материал харж яваад ирлээ л дээ. Манай Г.Дашрэнцэн надад хэлэхдээ Өөрийг чинь бид-нээс хамаагүй өндөр албан тушаалтайг чинь хүндэтгэн үзэж Петронас цамхаг болон ер нь өндөр барилгын тухай бичуүлэх болсон. Харин би өөрөө хамгийн бага тушаалтай тул багачууд хүүхдэд Сингапурын засгийн газраас өгдөг Хүүхдийн мөнгө-ний тухай бичихээр боллоо гэсэн юм. Эхний удаад ч яах вэ, дэлхийн хамгийн өндөр барилгуудын тухай биччихэж болох юм шиг байна. Харин дараагийн удаа агаарын тээвэр, сансар луу орж сэдвээ ахиулахгүй бол газар дэлхийн сэдэв рүү уруудах аргагүй болчих шиг боллоо.

УЛС БАЙГУУЛАГЧ КОМПАНИУД
Малаккийн хойг бол манай Ази тивийн урд үзүүр юм. Усан замаар Энэтхэг.Африк, Европыг зорин явахад энэ хойгийг тойрон Сингапураар заавал дайрна. Хубилай хааны ордонд олон жил алба хаагаад нутаг буцсан Марко Поло чухам энэ л үзүүрээр ороон явахдаа бут, сөөг далдуу модондоо хучигдсан, ирээдүйн хүчирхэг Арслан хотын буурийг манан дундуур зэрвэс хараад өнгөрсөн биз. Сингапурын Силозо боомт, ер нь энэ хойг Англи, Голланд, Япон гээд олон эзний гар дамжжээ. Дараа нь Малаккийн хойгийн есөн ханлиг нийлж Малайз улсын үндсийг тавьжээ. Өдгөө тэд-гээр хан нар тав таван жилээр ээлжлэн Малайзийн төрийн тэргүүнээр ажилладаг тул ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг хэмнэх болжээ. Манай хаан дайн зарлахаас эхлээд их эрх мэдэлтэй гэж ирээд л манай газарч хятад Ю Жин гайхуулж байна лээ. Тэрэндээ тулбал манай ерөнхийлөгч Багабанди чинь зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн шүү юм тэрхэн зуур санаанд ороод гарах ажээ. Харин манай хоёр орны засгийн газар дайн зарладаг, зэвсэгт хүчнээ даргалдаг төрийн тэргүүнүүдээсээ айдаггүйгээрээ ижилсдэг бололтой юм.
Сингапурт биднийг мөн л хятад газарч хөтөчлөн явсны нэр нь Вильсон. Биднийг Малайзын хил дээр тосч авангуутаа л мөнгөний ченж хийж эхлэх Ю жин, элгэмсэг, ажил хэрэгч Вильсон хоёрыг харьцуулах аргагүй өөр. Тэдэнд ав адилхан шалихгүй шунал, сонирхол байдаг юмаа гэхэд Вильсоных үл ажиглагдана, харин Ю-гийнх нүүрэнд нь, хоолны газарт тооцоо хийгээд унацаа тоолох хуруунд нь уншигдана. Ер нь үндэстэн гэдэг ойлголт хэл, соёл, арьсны нийтлэг байхаа аль хэдийнэ болиод амжиргааны түвшингийн нийтлэг болсон нь харагдана. Сингапурыг 1960-аад онд Малайзын холбооноос гаргажээ. Хамгийн сонирхолтой нь Сингапурчууд жараад оны дундуур НҮБ-д элсэх хүртлээ Малайзад эргэж нэгдэхийг хүсэмжлэн байсан аж. Уул шугамандаа бол Малайзчууд хятадуудаасаа салах гэж тэднийг Арслан аралд хашин тусгаарласан ухаантай юм байна. Өдгөө сингапурчуудын 80 орчим хувь нь хятад юм. Малайзууд эхэн үедээ сэтгэл хангалуун байсан биз. Одоо яадгийг мэдэхгүй. Малайзын хүн амын 20 хүрэхгүй хувь нь хятад боловч эдийн засгийнх нь 80 орчим хувийг мань луухаанууд хянадаг юм гэдэг. Одоогийн Сингапурын байдлыг энэ статистиктай харьцуулахаар тэдний толгойд юу бодогддог бол доо, хөөрхий гэмээр. Малайн ханлигуудын нэгэнд яахын аргагүй орж байсан Бруней маш их нефьт олдсон гэдэг шалтгаанаар, Бритиш петроллумын хүсэлтээр тусгаар тогносон байх юм. Ер нь олигтойхон компани муухан улсаас хамаагүй дээр байсны жишээ ганц энэ биш юм. Английн мэдэлд байсан Энэтхэгийг үнэн хэрэгтээ Зүүн Энэтхэгийн Компани л мэдэж байсан. Өдгөөгийн арабын хойгийн бензин колоонк-улс болох Оман, Катар зэрэг нь АНУ-ын Эгч дүү долоо болон бусад нефтийн магнатуудын бүтээл ажгуу. Хэрвээ АНУ-д Стандарт хонины мах, Англид Бритиш Махуум корпораци гэж байсан бол бидний хувь тавилан арай ч өөр байх юм билүү?

КАПИТАЛИЗМД ӨРНӨСӨН СОЦИАЛИСТ УРАЛДААН
Малаккийн хойгийн ханлигуудын улс Малайз нийслэлдээ сүндэрлэх Петронасын ихэр цамхгаар ихэд бахархана. Хэдэн жилийн өмнө бол дэлхийд хамгийн өндөр, бас Азид хамгийн өндөр хэмээн хашгирдаг байж. Харин одоо бол түүнийгээ дэлхийд хоёрдугаарт, Азид дэд байрт яваа хэмээн хүүрнэх болж. Удахгүй цамхгийнхаа тухай даруухан өгүүлдэг болно. Учир нь Тайваний Тайлей-101 Тауэр-ийн ард дэлхийд болон тивдээ удаалж яваа түүний өмнө тун удахгүй Шанхай, Сөүл, Токиогийн өндрүүд хөл тавих болно. Уг барилгыг барьсан
Петронас компани нь нефьтийн компани бөгөөд улсын мэдэлд байдаг гэнэ. Мэдээж улсын компани учраас л XX зуунд үндэстэн дамнасан үзэгдэл, сүүлийн жилүүдэд Азийн ханиад маягтай болоод байгаа Байшин өндөрлөх социалист уралдаан-д хамгийн түрүүн ханцуй шамлан орсон байж таарна.
Ер нь өндөр байшин барих хөдөлгөөн-нь хүний түүхийн нэгэн гайхамшигт хуудас мөн боловч өрнөсөн явц нь нэлээд үзэл сурталжсан байдалтай. Заримдаа манай язгуур монгол эрийн гаанс хөөрөгний хоббиг бодогдуулам эд. Социалист уралдаан гэхээр манайхан сайн санаж байгаа байх. Хүн болгон үүрэг аваад хоорондоо уралдаж гарна. Ухаандаа дамжлагын конвейрын системтэй үйлдвэрлэлийн шил шилээ дарсан дамжлагууд хүртэл хоорондоо социалистаар уралдана. Баруун хөлийн гутал хийдэг цех, зүүн хөлийнхийг оёдогтойгоо уралдана. Олон арван өрөөсөн гутал хийж түрүүлж, таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнуулж болно.
Хүмүүс маш олнророо таван жилд арав тэр бүү хэл хорин жилийн ажил хийгээд байх боловч улс орон урагшилж өгдөггүй байв даа. Хичнээн олон жилийг товчилнов тэр хэрээрээ хоцрогдоод байсан тэр үеийн бүтээмжтэй өнөөгийн барууны ертөнцийн байшин өндөрлөх уралдааныг үнэндээ бол зүйрлэх аргагүй. Гэхдээ эрүүл ертөнцийн үзэгдэл хэрнээ л социализмын үнэр сэнгэнээд байдаг юм.
Манайд лам нарын бослого гардгийн урьд жил буюу 1931 онд Нью-Йоркт Улс гүрний ордон (Empire state building) бослоо. Ер нь бахархах түүхээр дүүрэн бидний хувьд аливаа юмыг өөрийнхөө хрониктой харьцуулаад явахад тогтооход амар бас зүйрлэхэд сонихон байдаг. Ухаандаа 1206 онд Чингис хаан ширээндээ сууж байхад Кэмбрижийн их сургууль нээгдэж байсан байдаг. Гэхдээ тэр ууган их сургууль биш юм шүү. Дараа нь муусайн хятадуудыг эзлэхээр довтолж шөнийн цагт одоор, өдрийн цагт нараар зүг чигээ баримжаалан явахад цаад нангиадууд нь луужин хийчихсэн их далайд төөрнөө гэсэн номгүй аялж байх жишээтэй. Феодалын хөрөнгө хураадаг жил Александр Флеминг өдгөө монгол хүн бүрийн судсаар цохилох пенициллинийг нээж билээ хэмээн бодоход ч сонихон.
Америкийн төдийгүй дэлхийн санхүүгийн төвийн тит-мийг өдгөө ч хадгалсаар байгаа Манхаттен хэмээх алга дарам арал дээр нэгдсэн улсын сүр хүчний илэрхийлэл болон өндийсөн Улс гүрний ордон олон жилийн турш дэлхийн хамгийн өндөр байшин байлаа.
Нэг талаас нь харж үзвэл Манхаттен аралд байшин өндөрсөх эрүүл саруул учир шалтгаан бий. Учир нь манай гаригийн санхүүгийн нийслэлийн газар маш бага. Тэнд төвлөрсөн хөрөнгө их. Гэвч байшин барина гэхээр газар үнэтэй, дээшээ юмуу доошоо үргэлжлүүлэх нь илүү хямд. Иймээс хавчиг бус, нарийн бус хэрмэн гудамж буюу Wall Street( гэдэг нэр томьёо тэндээс гарлаа. Өндөр барилгуудын дундах гудамжаар явахад хана, хэрэмний завсраар чихэлдэх мэт сэтгэгдэл төрдгөөс тэгсэн хэрэг. Санхүүгийн мэдээллийн томоохон хэвлэл болох Хэрмэн гудамжны сэтгүүл-ийг манайхан сайн мэдэх болж.
Хэрвээ хүн байсан болж гэм Дэлхийн худалдааны төв гуай.1977-2001. Ум маани бадми хум гэсэн пайлуур ормон дээр нь босгох учиртай тэр барилгын түүхийг манайхан сайн мэднэ. Харин энэ барилгыг Улаанбаатарт их үер болдог жил буюу 1966 онд Нью Йоркт барьж эхэлсэн гэдийг тогтооход юу л илүүдэв гэж. Энэ үерийн талаар хөдөө орон нутагт олон цуу яриа гарсны нэгэнд Улаанбаатарт үер болоод Аж үйлдвэрийн хамбинаатын хоёр яндан л цухуйж улдсэн гэнэ. Тэр хоёр дээр Ю.Цэдэнбап дарга, Ж.Самбуу дарга хоёр л сууж амь гарсан юм байх гэж гардгаас харахад монголчууд өндөр байшин биш юм аа гэхэд яндантай болоод авсан цаг байж.
Социализмын нэгэн хөшөө болсон дутуу барилга Умарт Солонгост байдаг. Тэд дэл-хийд, Азид, социалист систем дотроо хамгийн өндөр барилгыг Пхеньянд олон жилийн өмнө босгож эхэлсэн юм. Уг зочид буудлын барилгыг 104 давхар байхаар төлөвлөж, пирамид хэлбэртэй болгосон нь цаанаа их учиртай байсан юмсанж. Давхрын хувьд АНУ-ын Улс гүрний ордонгоос хоёр давхраар өндөр байхаар бодож. Эртний Египетчуүд үхсэнд зориулан пирамид босгож байв. Харин манай улс тиим барилгыг амьд хүнд зориулан барьж буйгаараа онцлог… онцлог хэмээн Умардынхан сурталчилж байв. Хамгийн сүүлд наяад оны сүүлчээр тэнд Дэлхийн Залуу-чууд Оюутны Их Наадам хэмээх улаантны арга хэмжээ болоход сүүлчийн субботник хийгдсэн гэдэг. Сүүлийн хориод жил барилгын ажил зогсч, нэг маягийн пирамид болон үлдэж дээ. Хаалттай нийгэмд үнэнийг цуурхал орлодог дүрмийн дагуу хөрөнгө мөнгө хүрэхгүй болоод орхисон гэнэ, үгүй ээ, зураг төсөл нь буруудсан гэсэн. Архитекторчийг нь дутуу барилгыг харуулж байгаад буудсан гэж байгаа гэсэн хоёр яриа тэнүүчилж явдаг юм.
Алан хядагчид 2001 оны 9 сарын 11-нд Нью-Йоркийн ихэр цамхаг хэмээгдэх Дэлхийн худалдааны төвийг он-гоцоор мэргэн нурааснаас хойш Америкт байшин барилга өндөрлөх асуудлыг өөрөөр харах болсон юм. Ерөөсөө ч америкчууд байшин өндөр байх тусмаа сайн гэж үздэг улс биш юм. Тухайлбал нийслэл Вашингтондоо Конгрессийн байшингаас өндөр барилга босгохыг хориглочихсон, Бас түүгээрээ бахархах ч янзтай.
Ер нь эвийг нь олбол юугаар ч бахархаж болдог болтой юм. Ухаандаа Куала Лумпурынхан манай хосгуй өндөр Петронас цамхгийг үз хэмээн пиар(РR)-даж байхад манайхан ялангуяа хөдөө талд юу ч бариагүйгээрээ бахархаж яагаад болохгүй гэж. Яагаад, улаан хамбан дээлтэй улаа бутарсан нэг малчин Манай өвөг дээдэс хорин уеэрээ энд амьдрахдаа юу ч хийгээгүй юм даа. Дараа-гийн хорин үедээ юу ч хийхгүй хэмээн гадаадын жуулчныг алмайруулаад, үнэхээр юу ч хийхгүй царайтай авдраа тушин халбайж болохгуй гэж. Дэлхийн худалдааны төвийг нурахаас бүүр өмнө байшин өндөрлөх синдром Азид халдварласан ба эхнийх нь Малаизын ниислэлд улсын хөрөнгөөр бослоо. Энэ нь МалайзулсАзмтивд америкийг сөрөн зогсож буй хүчирхэг гүрэн мөнөөсөө мэн гэсэн Мхатир даргын пиарын нэг хэсэг гэвэл үнэнд ойртох байх. Гэхдээ манай мянганы зам энэ тэрийн хажууд бол гарт баригдаж, нүдэнд үзэгдэн сүндэрлэдэг, тэрч бүү хэл дотор нь орж болдог эд л дээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараагаар барууны ертөнц Өндөрлөсний эцэст нурна гэсэн Бурхан багшийн сургаалийг эргэцүүлэх болсон юм. Харин Бурхан багшийн өлгий тив-Азийн тарга тэвээрэг сайтай гүрнүүдийн дунд Нурахдаа тулбал дан хашаа ч нурна гэсэн итгэл үнэмшилтэйгээр өрнүүлсэн социалист уралдаан хүчээ авч байна. Дэлхий даяараа хятадын нэг хэсэг хэмээн үздэг Тайвань өнгөрсөн жил Тайпей 101 хэмээх 101 давхар барилга босгосон нь америкийн гүрэн улсын ордноос нэг давхраар бага боловч, өндөр нь 509 метр тул дэлхийд толгой цохино. Энэ барилга Тайваны эрх баригчдын Тайвань бол эх газрын хятадтай, хятадгүй мундаг гэсэн хар пиарын хүрээнд баригдсан нь илэрхий тул тун ойрмогхон сансарт хүнээ нисгэсэн БНХАУ үүнийг яахин тэвчих билээ.
Хятад улс Шанхайд хамгийн өндрийг барих чимээ Азийн баруудын нойрыг хулжаалаа. Одоо Япон, Солонгос-чууд Хамгийн өндөр байшингүй бол бар биш хэмээн үзээд дэлхийн хамгийн өндрүүдийг барьж байна.Уул нь хятадын шинэчлэлийн архитекторч Дэн Сяопин Муур ямар зүстэй нь хамаагүй, гол нь хулгана барьдаг байх учиртай хэмээн сургасан юм. Харин өнөөдөр муурын зүс биш юм аа гэхэд рост их л чухалд тоологдох болж.
Хэнийх нь ордон хамгийн өндөр болох, байшин өндөрлөх социалист уралдааны шилжин явах туг хэний гэрт хэд хонохыг бурхан л мэдэх байх.

Сингапур, Малакка, Куалу-Лумпур, Улаанбаатар

Б.ЦЭНДДОО
(өдрийн сонин 2005-06-17 147)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button