МАХН-ын хурлын эргэн тойронд

Харин үүний оронд засаг, захиргааны хэлтсийн түшмэд дарга нараас аваад албан байгууллагуудын том ноёд дарганцрууд, гааль, татвар, банкны жижиг захирлууд, тухайн орон нутагтаа нөлөө бүхий томоохон аж ахуйн нэгжийн боссууд зэрэг бүхэлдээ дарга нарын төлөөлөгчид түлхүү сонгогдон иржээ.
Жишээ нь, Өмнөговь аймгаас сонгогдсон 26 төлөөлөгчийн дотор жирийн гишүүн хүмүүс байхгүй байна. Ийм дүр төрх бусад аймгуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд харагдаж байна.
Том намын Их хуралд ийнхүү дарга нараас сонгогдсон төлөөлөгчид дийлэнх байгаа нь жижиг дарга нар томчуулаа лоббидох гэсэн арга. Тэр нь намын дарга, цаашлаад УИХ-ын дарга, бүр цаашлаад УИХ-ын нөхөн сон-гууль болох 65 дугаар тойрог дээр өөрийн том дарга нараа дэвшүүлэх зорилготой юм.
Их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аль 1976 онд хуралдсан МАХН-ын ХҮИ Их хурлын төлөөлөгч, намын дараахь их хурлуудад олонтаа сонгогдон сууж байсан хүмүүс ч олон байна.

С.ТӨМӨР-ОЧИРЫН ЧИМЭЭ
МАХН-ын эзгүйрээд байгаа даргын албанд С.Баяр, М.Энхболд, Ч.Улаан нарын нэр дэвшигдсэн. Энэ гурван хүнийг Бага хурлаас Их хуралд оруулж нийт төлөөлөгчөөр нээлттэй хэлэлцүүлэхээр болсон билээ.
Их хурлаар өчигдөр энэ асуудлыг хэдийгээр хэлэлцээгүй ч тус намын даргад Улаанбаатар хотын мэр М.Энхболд, УИХ-ын даргад парламент дахь тус намын бүлгийн дарга Д.Идэвхтэн, Шадар сайд Ч.Улаан Ерөнхий сайдын нөөцөд үлдэж харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр УИХ-ын 65 дугаар тойрог дээр нэр дэвшиж магадгүй гэсэн яриа Ху намын цагаан ордон болон Их хурал хуралдаж буй Соёлын төв өргөөнөөс дуулдаж байлаа.
Гэтэл үдээс өмнө намын төлөөлөгчдийн дунд намын даргад С.Баярын нэр хүчтэй яригдаж, УИХ-ын 65 дугаар тойрог дээр УИХ-ын экс спикер С.Төмөр-Очир нэр дэвших нь гэсэн өөр мэдээлэл тарж байлаа. Янз бүрээр гарч, олон хувилбараар яригдаж буй намын дарга хэн болох вэ гэдэг асуудал Их хурлаар өнөөдөр эцэслэн шийдэгдэнэ.

Б.БИЛГҮҮН
(өдрийн сонин 2005-06-17 147)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button