Л.Одончимэд Дотоод ардчилалгүй нам нийгэмд ардчиллыг тогтоохгүй

Энэ талаэр бид Их хурлын онцлог төлөөлөгчийн нэг гэдгээр нь УИХ-ын гишүүн Л.Одончимэдийг онцолж уулзан зарим зүйлийг тодруулсан юм. Түүнийг яагаад онцлог төлөөлөгч гэсэн нь тэрээр Их хуралд хүүгийнхээ хамт төлөөлөгчөөр сонгогдсон юм. Түүний хүү О.Одбаяр Боржигон сангийн тэргүүн юм. Л.Одончимэд гишүүний бас онцлог нь тэрээр намынхаа нэрийг хэвээр нь авч үлдэхийн төлөө тууштай зогссон хүн.

-Таны бодлоор Их хурал ямаршуухан болж байна вэ?
-Монголын нийгмийн байдал өнөөдөр Улаанбаатарын замын бөглөрөл шиг болчихоод байгаа. Бид энэ бөглөрлөөс гарч, түүнийг оношлох ёстой. Үүнийг олон түмэн хүлээж байгаа. Өнөөдрийн хурал дээр тавигдсан илтгэлийг харж байх нь ээ зөөлнөөр хэпбэл мөлүүдүүхэн боллоо. Гэхдээ илтгэлд яригдаагүй зүйлийг төлөөлөгчид ярих байх. Энэ хурлаас Монголын нийгэм төдийгүй Монголын улс төрийн бусад хүчнүүд, манай орныг дэмждэг гадаад улс орнууд чухал үр дүнг хүлээж байгаа. Ийм үр дүнд хүрнэ гэдэгт би одоохондоо бүрэн итгэлтэй бус байна. Намын дотоод ардчилал чухал байна. Ийм ардчилалгүй нам нийгэмд ардчилал тогтооно гэж үгүй.

-Энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх байсан намын нэрийг сольж болохгүй гэсэн таны хатуу байр суурийн үндэслэл юу вэ?
-Нэгд, МАХН гэдэг нэрийг ад үзээд байгаа хүчин өнөөдөр хаана ч байхгүй байх. Хоёрт, бид өөр нэртэй болчихвол нэг хэсэг нь хуучин нэрийг маань авч үлдээд нам хоёр хуваагдаж болзошгүй. Гуравт, өдий болтол энэ нэрээр явсан биднийг хөгшчүүл дагахгүй байж магадгүй. Эцэст нь Монгол Ардын нам гэвэл ийм нэртэй нам одоо хууль зүйн бүртгэлтэй байгааг үгүйсгэхгүй. Намын нэр солигдлоо гэхэд намын өмч хөрөнгө, санхүүгийн гээд нэлээд асуудал хөндөгдөж хөдлөж ингэснээр олон бэрхшээлтэй учрахыг үгүйсгэхгүй.

-Та Их хурал дээрээ үг хэлэх үү?
-Хэлнэ. Намын дотоод ардчиллыг хөгжүүлэх, боловсон хүчин, санхүүгийн асуудал, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, намын Онол судалгааны төв байгуулах, Удирдах зөвлөлийн гишүүдийг 25 хүнтэй, аймаг бүрийн төлөөлөлтэй болгох талаар үгээ хэлнэ.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-06-17 147)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button