Амьд явах бас алт ухах эрхтэй болно

Гэхдээ ганцхан манайхан ч ингэж гараараа алт ухдаг биш аж. Эдүгээгийн хүмүүсийн ишлэл авах дуртай болсон АНУ-д 200 жилийн өмнө иргэд яг манай иргэд шиг улаан гараараа алт ухаж эхэлсэн байна. Тэдний биднээс ялгарах нэг онцлог нь улаан гараараа алт ухах үйлдэл нь төрийн хуулиар зохицуулагдсан байжээ.

Манайханд одоо хуулийн зохицуулалт байхгүй. Уулын аманд хөхөө өвлийн хүйтэнд ч хөө тортогонд дарагдан алт ухаж байгаа. Тэгвэл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар Ашигт малтмалыг гар аргаар олборлох тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Уг хуулийн төслийг ТӨХ-ны дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагг гараараар алт олборлож байгаа иргэдэд саналыг нь авах зорилгоор хургүүлжээ. Түүнд дээрх хуулийн төслийг тус суманд хүргүүлэх онцгой шалтгаан байгаа юм. Уянга суманд 5000 орчим иргэн гараар алт олборлодог гэсэн тооцоо бий. Тэдний үнэмлэхүй олонхи нь тус аймгийн төв Арвайхээр сумынхан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум бол УИХ-ын 24-р тойрогт багтдаг. Энэ тойрогт УИХ-ын 2004 оны сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан хүн бол З.Энхболд. Гэвч түүний өрсөлдөгч МАХН-ын нэр дэвшигч Д.Сугар тахимаа өгөлгүй СЕХ-нд гомдол гаргаж гоншигносноор тэд шүүхдэлцсэн юм. Шүүхийн бүх шатнаас З.Энхболдын гомдлыг баталгаажуулсан ч Д.Сугар унжиж дахин дахин гомдол гаргасаар байгаа билээ. Тиим учир тэрбээр УИХ-ын чуулганы танхимд орж тангараг өргөж амжаагүй байгаа. Түүгээр УИХ-ын тангараг өргүүлээгүй бүтэн нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд УИХ 76 гишүүнтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдсөөр байна. Үндсэн хуулийн заалт зөрчигдөж сонгогдсон З.Энхболд тангараг өргөөгүй ч тойргийнхоо сонгогчдын төлөө санаа тавьсаар байна. Тухайлбал, Засгийн газрын санаачилсан Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хуулийн төслийг тэрбээр сонгогчдодоо санапыг нь авах зорилгоор хүргүүлснээс харж болно. Энэ ажлыг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Б.Мишигдорж газар дээр нь зохион байгуулж иргэдийн гаргасан саналыг багцалж ТӨХ-ны З.Энхболдод албан тоотоор ирүүлжээ.

Уг албан тоотод Ашигт малтмал гар аргаар олборлох тухай Монгол Улсын хуулийн төслийг Уянга сумын найман багийн хурлаар хэлэлцүүлж иргэдийн санал авах ажлыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 923 хүн хамрагджээ. Хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг багцалж зарим тодорхой саналыг иргэдийн томъёолсноор хүргүүлж байна. гэжээ. Иргэдийн гаргасан санал.

Нэг Хуулийн төсөл боломжийн болжээ. Эхний ээлжинд хуулийг яаралтай хэлэлцэн гаргах хэрэгцээ шаардлага байна. Дараа нь хэрэгжүүлж үзээд засч залруулах зүйлээ хийхэд болохгүй юм алга. Албан бус хэлбэртэй байгаа энэ олон ажлын байрыг хуульчилж өгвөл ажиллаж байгаа хүмүүс сэтгэл санааны хувьд ёс зүйн мэдрэмжийн хувьд ч айх аюул багатай, аятай таатай байх болно. Хууль бус хулгайн шинжтэй энэ ажил энэ чигээрээ үргэлжлээд явах тусам ажиллаж байгаа залуучууд зан араншингийн хувьд улам зэрлэгших аюултай байна.

Хоёр Татвараа төлөөд, орлогоо олоод төрийн хараа хяналт зохицуулалтад явах нь хувь хүнд ч, улс нийгэмд ч, байгаль орчинд ч тустай болно.

Гурав Хуулийг батлахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхай орчмын бэлчээр талхлаж, гол горхи ширгээж, шороогоор дардаг сөрөг нөлөөг таслан зогсоохуйц заалт оруулах. Тухайлбал, тодорхой бүс тогтоож түүнээс гадна ашигт малтмал олборлолттой холбоотой үйл ажиллагаа явуулах, зам харгуй шинээр гаргавал хатуу хариуцлага тооцдог байх гэх мэт.

Дөрөв. Орон нутгийн оролцох эрх мэдлийг нэмүү тусгах. Тухайн нутгийн иргэд эхний ээлжинд олборлох боломжтой байх. Хаанахын хэн нь үл мэдэгдэх бичиг баримтгүй, зуугуул золбин хүмүүс бөөгнөрдөг газар биш болгох талаар зохицуулалт хэрэгтэй байна.

Тав Энэ хуулийн төслийн тавдугаар зүйлд заасан шаардлагыг хангасан 8-10 нөхөрлөлд үйлчлэх баталгаа гаргасан компанид лиценз олгох, ашигт малтмал гар аргаар олборлох тухай хууль батлагдан гарахаас өмнө авсан лицензийг ч хамруулахаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах.

Зургаа Лиценз бүхий компани хөрс хуулалт, биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хариуцах, нөхөрлөл ашигласан талбайн техникийн нөхөн сэргээлтийг хариуцах.

Долоо Нөхөрлөл, компани хоёрын харьцааг гэрээгээр зохицуулахаар тусгах.

Наим Хөрс хуулалт, нөхөн сэргээлтийг хариуцсан аж ахуйн нэгж байж болохоор зохицуулах.

Ес Нөхөрлөлийн гишүүдийн тооны доод хязгаарыг зааж өгөх.

Арав Өнгөрсөн хугацаанд алт олборлохыг зохицуулах янз бүрийн оролдлого хийж байсан туршлагаас үзэхэд хэсэг хугацаанд хамтран ажиллаад ажил дуусах дөхөөд ирэхэд тухайн бүлэг тарж хариуцлагаас бултдаг, үүргээ биелүүлдэггүй явдал нийтлэг байсан. Тухайлбал, Бөөрөлжүүтийн Шар суваг гэдэг газар бүлгийн зохион байгуулалтаар газар ашиглуулж үзсэн, ухаж аваад нөхөн сэргээлт хийлгүй тараад алга болсон, нөхөрлөл гэрээгээ биелүүлээгүй таран одсон тохиолдолд тооцох хариуцлагыг тодорхой хатуу болгох. Энэхүү иргэдийн гаргасан саналыг ТӨХ-ны дарга З.Энхболд Үйлдвэр худалдааны яаманд хүргүүлсэн байна.

Гар аргаар монголчууд алт олборлох хугацаанд яг газар дээрээ улаан гараараа ухаж угааж байгаа хүмүүсийнх нь амьдрал дээшлээгүй. Харин тэдний алтыг зохиомлоор үнийг нь унагаж авдаг төвөөс хүнсний бараа өндөр үнээр шахдаг үйлчилгээний хэегийнхнийх нь амьдрал дээшилсэн гэдэг. Харамсалтай нь улаан гараараа угааж байгаа хүмүүст нь ийм хүртээл багатай байсан юм билээ. Энэ хууль батлагдсанаар тэр сөрөг үзэгдэл бага боловч алга болох биз. Гэхдээ Америкчуудын 200 жилийн өмнө хийж байсныг монголчууд одоо хийж байна. Иймд өнгөрсөн хугацаанд монгол хүн амьд явах эрхтэй байсан боловч алт ухах эрхгүй байлаа. Харин энэ хууль батлагдсанаар амьд явах, бас дээр нь алт ухах эрхтэй болно.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-06-17 147)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button