Н.Багабандийн намдаа эргэж ирнэ гэдгийг төлөөлөгчид дуулаад алга нижигнүүлэв

Есөн цаг өнгөрөөгөөд л их хуралдаа оролцохоор ирсэн төлөөлөгч ч бас арай хожуухан ирсэн нэгэн ч байсан. Соёлын төв өргөөний урд талбайд машинууд ирийтэл жагсч, бас аймаг, аймгуудын нэрийг хадсан том оврын автобуснуудыг ч сойжээ. МАХН-ын их хурлын төлөөлөгч 1206 хүний 24 хувь нь гэгдэх бүсгүйчүүд голдуу дээлээр гоёсон харагдана. Хөдөөгийн голдуу төлөөлөгч эмэгтэйчүүд загварын дээлээр гоёсон бол хот газрын тодорхой албан тушаалд хүрсэн хүүхнүүд дурдан, үнэт материалаар хийсэн энгийн загвартай дээл өмссөн харагдав. Харин эрчүүдийн хувьд европ хувцсаа өмссөн нь мэдээж. Гэхдээ зарим төлөөлөгчид төрөөс шагнагдсан одон медаль сэлтээ их хурлын төлөөлөгчийн энгэрийн тэмдэгтэйгээ зэрэгцүүлэн зүүсэн нь содон байлаа.

Эрчүүд голдуу энэ их хурлын төлөөлөгчид Соёлын төв өргөөний гол танхимын дээд доодгүй бүх суудлыг дүүргэжээ. МАХН-ын XXIҮ их хурлын анхны буюу дугаар нэг тогтоол бол Хурлын тэргүүлэгчдийг батлах тухай тогтоол байлаа.

Нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр их хурлын тэргүүлэгчдийг батлахаар урьдаас бэлдсэн байсан бөгөөд төлөөлөгчид тэднийг сонгох бус харин зөвшөөрч байгаа эсэхээ л гар өргөн илэрхийлэх ёстой байв. Их хурлын тэргүүлэгчдэд Нийслэлийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, МАХН-ын дарга, УИХ-ын дарга одоогоор тангарагаа өргөж амжаагүй байгаа Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Нийслэлийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, Нийслэлийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, Төв аймгийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, УИХ-ын МАХН-ын бүлгийн дэд дарга Н.Энхболд, Нийслэлийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Мөнх-Оргил, Архангай аймгийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, БСШУ-ны дэд сайд С.Төмөр-Очир, Баян-Өлгий аймгийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, аймгийн Засаг дарга О.Хабсатор, Говь-Сүмбэр аймгийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, аймгийн ИТХТ-ийн дарга Д.Гансүх, Сүхбаатар аймгийн МАХН-ын байгууллагын төлөөлөгч, Эр-дэнэцагаан сумын их эмч Г.Энхтуяа нарыг нэр дэвшүүлжээ.

Харин танхимаас УИХ-ын гишүүн Р.Раш хурлын тэргүүлэгчдэд малчны төлөөлөгчөөс оруулах саналыг гаргасан юм. Түүнээс санал болгох хэн нэгэн байгаа эсэх талаар лавлахад товлосон хүн алга ч малчдаас төлөөлөл байвал зүгээр гэсэн саналтаи байгаагаа хэллээ. Гэвч бүтцэд өөрчлөлт оруулалгүй эхнээсээ санал болгосон хүмүүсээ батлахаар шийдсэн. Үнэндээ их эмч Г.Энхтуяаг эс тооцвол их хурлын тэргүүлэгчид бүгд л өндөр албан тушаалтнууд байлаа. Үдээс өмнө үргэлжилсэн лекцийн салхийг МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн илтгэлээрээ эхлэв. Хорь гаруй хуудас бүхий түүний лекцийг төлөөлөгчид нь нэлээд идэвхтэй сонсч харагдсан. Харин дараа нь Д.Идэвхтэн бага хурлаар хэлэлцүүлсэн хоёр их хурлын хоорондох ажлын тайлангаа тавьлаа. Үүний дараа Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас их хурлын төлөөлөгчдөд ирүүлсэн илгээлтийг тус хурлын төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг уншиж сонсгов. Түүнийг одоогийн Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж эхлэхэд гишүүд амьсгаа даран сонссон гэж болно.

Хатуу боловч үнэн үгийг тохирсон цаг тухайд нь хүргэчихээд байдаг Ерөнхийлөгчийн төлөөлөгчдөд зориулан илгээсэн илтгэлд МАХН-ын Төв хорооны 1956, 1962 оны бүгд хурлууд нэг хүнийг тахин шүтэх явдлын уршгаар хувьсгалт хуулийг зөрчих гажуудал гарч, гэмгүй олон хүнийг хэлмэгдүүлсэн алдаагаа илчлэн шүүмжилж, түүний сөрөг үр дагаварыг арилгах арга хэмжээний тухай тогтоол гаргахдаа Улс төрийн товчооноос эхлэн намын байгууллагуудын дутагдлыг хурцаар илрүүлэн шүүмжилж байсан. Үүнийг цохон тэмдэглэж байгаагийн учир бол аливаа улс төрийн нам бодлого, үйл ажиллагааныхаа арга барилд байнга шүүмжлэлтэй хандаж, хуримтлагдсан сөрөг үзэгдлүүдийг илрүүлэн, тэдгээрийг цаг алдалгүй арилгаж, өөрийгөө цэвэршүүлж байхын ач холбогдлыг зориуд сануулах гэсэнд оршино гэж байсныг Б.Батшхишиг тод бөгөөд чангаар уншиж сонсгоно лээ.

Мөн илгээлтийн төгсгөлд Сүүлийн хэдэн жилүүдэд зарим цөөн хэдэн албан тушаалтан намайг намаасаа нүүр буруулсан мэт үнэнд үл нийцэх явуургүй сурталчилгааг нийгэмд болон намын нөхдийн дунд нэлээд хийлээ. Энэ бүхэн ямар ч ул үндэсгүй худал, хардлага сэрдлэг, атаа хорслын хор шингэсэн утга учиргүй хоосон яриа байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би Ерөнхийлөгчөөр сонгогдож, намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль ёсоор намаасаа түр түдгэлзээд байгаа боловч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болмощ МАХН-ын гишүүнийхээ эрхийг сэргээлгэх болно гэдгээ намын их хурлын төлөөлөгч та бүхэнд болон та бүхнээр дамжуулан намын нийт гишүүддээ хэлэх нь зүйтэй гэж үзлээ гэмэгц танхимын зүүн жигүүрээс эхлэн алга ташилтын чимээ сонстож, танхим бүхэлдээ Ерөнхийлөгч Н.Багабандийн намдаа эргэж ирнэ гэсэнд нь талархаж байгаагаа гарын тусламжтай илэрхийлсэн хөдөлгөөнд хэсэг автав. Гэхдээ найман жил Ерөнхийлөгчөөр ажилласан тэр хүний эл саналд эвгүйцсэн хүмүүс байсан нь мэдээж. Зарим хүний царай өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр байсантайгаа адил болсныг ч хэлэх хэрэгтэй. Хүмүүсийн дунд аман яриагаар явдаг байсан ч сүүлийн үед өгсөн ярилцлага сэлтээр нь нэлээд ил болоод байгаа Н.Багабандитай огт таарахаа байсан гэгдэх Н.Энхбаяр даргын хувьд хурлын төлөөлөгчид нь албан ёсоор дуусаагүй илгээлтийг таслан алга ташихад тэр гараа огт хөдөлгөсөнгүй. Өөрөөр хэлбэл Н.Багабандийг намын гишүүнчлэлээ сэргээнэ гэсэнд хүмүүс баяр хүргэхэд тэр хамтран алга ташсангүй. Харин илгээлтийг албан ёсоор төгсөхөд алга ташин, Б.Батхишигийн гардуулан өгсөн илгээлтийг хүлээн авсан юм. Танхимыг хэсэгтээ сэргээн, хүмүүсийн шивэр авир яриаг эхлүүлсэн дээрх илгээлтийн дараа Мандатын Комиссын дарга Д.Дэмбэрэл их хурлын төлөөлөгчдийн тухай сонирхуулав. Тэрээр их хурлын төлөөлөгчдийг сонгох үйл ажиллагаа шударга болсныг тодотгоод ардчилсан зарчимд нийцсэн гэдгийг нь онцлов. Мөн төлөөлөгчдийн насны байдал ахмад, залуу, дунд үеийг багтаасан гээд төрөөс өндөр дээд цол, шагнал хүртсэн Ж.Гүррагчаа, Ү.Аварзэд нарын 14 төлөөлөгч байгаа гэлээ. Түүнчлэн хамгийн ахмад 77 настай төлөөлөгч болон хамгийн залуу 18 настай намын гишүүн охинд намын дарга Н.Энхбаяр сагстай цэц-гийн баглаа бэлэглэсэн. Тэднийг хамтдаа патиар татуулсны дараа эхэлсэн МАХН-ын хяналтын хорооны дарга Ц.Сүхбаатарын илтгэл тун чиг урт удаан хугацаанд үргэлж-лэв. Хурлын төлөөлөгчдийн танхимыг үе, үе харуулах дэлгэц дээр намын даргад өрсөлдөгчид зэрэгцэн суугаад хуучилж байгаа харагдана. Бас дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээрээ хүмүүсийн танил болсон Ж.Буяндорж ч үзэгдэв. Уг нь хоёр их хурлын хооронд хяналтын хороо хэрхэн ажилласан илтгэл сонирхолтой байж болох ч гарсан ноцтой хэрэг зөрчлийг нэгэнт дүрмийн дагуу шийдсэн тул нийтэд ил хэлэх нь зохисгүй гэсэн тайлбараар ерөнхийлөн танилцуулж байсан тул төлөөлөгчид уйдаж эхэлсэн гэж болно. МАХН-ын хяналтын хороонд ирсэн өргөдөл гомдлын дагуу газар дээр нь очиж хэргийг шийдэн, гомдол гаргасан, гаргуулсан хүмүүсийг хооронд нь уулзуулж байсан талаараа Ц.Сүхбаатар дарга ярьсан. Мөн сонгуульд МАХН гүжир гүтгэлэгийн шуургыг сөрөн гарсан тухай ч дурдаад авсан шүү. Ийн илтгэгчийн хоолой нь сааралтаж эхлэн, үдийн цайны цаг ч дөхсөнөөс төлөөлөгчид өндөлзөж эхэлсэн цаг бол 12 цаг 50 минут байлаа. С.Баяр төлөөлөгчдөд хандан Хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн төлөөлөгч нар гадаа байгаа автобусанд сууж, IIВ палас гэдэг газар очиж хооллоно. Харин нийслэлээс сонгогдсон төлөөлөгчид явган яваад Элит төвд очиж хооллоно. Үдээс хойшхи хуралдаан 15 цагт эхлэх тул цагтаа цуглаарай гэснээр төлөөлөгчид гарч одлоо.

Харин үдээс хойш хуралдаан эхлээд удаагүй байхад сэтгүүлчдийг танхимаас гаргав.
Сэтгүүлчдийг гаргалаа гээд хүмүүсийн сонирхон хүлээж байгаа асуудлыг өчигд-рийн хуралдаанаараа хэлэлцээгүй ажээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр нар намын мөрийн хөтөлбөр, намын шинэчилсэн дүрмийн талаар илтгэл тавьж, үүнийг төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн байна. Ер нь бага хурлын өнгэ аясаас харахад хүмүүс туйлаас идэвхтэй оролцох нь ойлгомжтой байсан тэр таамаглалаар хэлэлцүүлэг ч олныг хамарсан гэнэ. Хөдөө орон нутгийн төлөөлөгчид хүртэл энэ асуудлаар нухацтай ярилцаж, намынхаа мөрийн хөтөлбөр ямар байвал дээр, дүрэмдээ хэрхэн өөрчлөлт оруулах тухайд саналаа хэлжээ. Хөдөөгийн гишүүд намын анхан шатны байгууллагыг чадваржуулахтай холбоотой саналуудыг олноор хэлсэн байна. Харин хотын дүүргийн намын байгууллагынхан өнөөгийн нийспэлийн намын байгууллагад хамаарагддаг тогтолцоог өөрчилж, аймгуудтай адил хэмжээнд намын байгууллагыг нь байлгаж өгөх саналыг гаргаж байжээ. МАХН-ын XXIҮ их хурлын эхний өдөр ерөнхийдөө товлосон цагийн жишгээрээ өрнөж, 18 цаг өнгөрөхөд хурал тарж, төлөөлөгчид хоолондоо явжээ. Гэхдээ үүгээр их хуралтай холбоотой арга хэмжээ өндөрлөхгүй нь мэдээж. Зарим төлөөлөгчид 20 цагаас болох намын их хуралд зориулсан хүндэтгэлийн концертыг үзэж сонирхох бол зарим нь өөрийн фракцын даалгаврын дагуу өөр ажлууд хийх биз ээ.

Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-06-17 147)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button