С.Нарангэрэл Тэр үед арын хаалгагүй нь сургуульд хөөгддөг байсан

санаа алдсан. Муу зүгийн совин татаж яагаад ч юм алсад явахынхаа өмнө аавтайгаа уулзаж, үнсүүлмээр санагдаж. Энэ нь эцэг хүү хоёрын сүүлчийн уулзалт байсныг хэн хэн нь мэдээгүй аж. Хүү босч албан өрөөнийхөө цонхыг тэр чигт иь нээнгээ явган ширээн дээрх зөөгтсөн цайг нэг амьсгаагаар залгилж орхив. Тэгснээ хунд ачаанаасаа салсан мэт гүн амьсгаа авснаа Аав бид хоёр яг нэг ийм түр зуурын усан бороог хамтдаа енгөрүүлж билээ. Тэр бол нийслэлчүүдийн сайн мэдэх их үерийн жил буюу 1966 оны долдугаар сарын 10-ны өдөр юм даг. Манайхан улсын наадам үзэхээр болж ээж дүү нарыг хот руу явуулчихаад аав бид хоёр гэрээ буулгахаар үлдсэн хэрэг. Гэтэл гэнэтхэн цахилгаан цахилж сүйд болов. Би тэнгэрийн дуунаас айсандаа өөрийн эрхгүй аавынхаа цээжинд нь толгойгоо наачихсан юм даг. Уул нь ч тэнгэрийн дуунаас айж аав руугаа гүйхээргүй 15 нас хүрсэн том эр л дээ. Аав минь толгойг минь аяархан илээд үнэрлэсэн санагдана. Тэгээд аав минь Миний хүү гэрийнхээ хаяаг сайн дээш нь шуугаарай, юмыг яаж мэдэхэв аав нь тоононоос тун дүүжлээдэхье гэж хэлж дуусаагүй шахам байтал эргэлдсэн улаан ус хөлөөр ороод ирэв. Аав бид хоёр амжиж гэрийнхээ тоонон дээр гарсны хүчинд амь мэнд үлдсэн хэмээн ярьж суугаа эрхэм бол та бидний сайн мэдэх Монгол Улсын Шинжлэх ухааны акадөмийн жинхэнэ гишүүн, академич, хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор, 1992-1996 оны УИХ-ын гишүүн, 1997-2001 оны Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал С.Нарангэрэл гуай юм. Түүнийг Удам судар булангийнхаа ээлжит зочноор урилаа.

Шүүхийн дарга хүүхдээрээ шахам
Монголын анхны хуульч эрдэмтдийн нэг,шүүхийн байгууллагын загалмайлсан эцэг гэгддэг Б.Содовсүрэн агсан 18 настайдаа Алтанбу-лаг хот эдүгээ Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар томилогдож байжээ. Энэ эрхэм том хүү С.Нарангэрэлдээ үлдээсэн дурсамжиндаа Их сургуулийн хуулийн ангийг тегссен 16 настай учраа мэдэхгүй шахам бяцхан хүүд төр, засаг өндөр итгэл хүлээлгэж Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн даргаар томилж улмаар хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийн Шүүхийн даргаар томилсон юм даг. Гэтэл БНМАУ-ын Үндсэн хуульд 1954 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийн насыг 23 гэж тогтоосон тул нийс-лэлд татагдан ирж тэр үеийн Шүүх явдлын яаманд хэлтсийн даргаар хэсэг хугацаанд ажиллаж байтал нөгөө хуульд заасан нас болсон тул намайг Төв аймгийн Шүүхийн даргаар томилж билээ. Төв аймагт ажиллаж амьдарсан тэр л он жилүүд намайг жинхэнэ шүүгч болгосон юм даа. Их ч туршлага хуримтлуулсан. Тэр л олж авсан мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан БНМАУ-ын Дээд шүүхийн орлогч даргын ажлыг 14 жил гүйцэтгэсэн байх. Тэр үед өнөөгийнхтэй адил мэргэш-сэн боловеон хүчин учир дутагдалтай байсан учраас миний бие Иргэний хэрэг эрхэлеэн коллегийн дарга, шүүхийн санхүү, аж ахуй, нотариат, өмгөөллийг давхар хариуцдаг байв. Энэ хугацаанд Төр эрх зүй судлалын бие даасан зохион байгуулалт, бүтцийг буй болгох талаар нэлээд анхаарч судалж, амьдрал дээр хэрэгжүүлсэн. Үүнийг минь ШУА өндрөөр үнэлж улмаар
ШУА-ын Ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайн хүсэлтээр очиж ажилласан, Тэнд 20 гаруй жил ажиллахдаа 1911-1921 оны Монгол Улсын төр эрх зүй, Аж ахуйн эрх зүй зэрэг Монголын хууль эрх зүйн тогтолцоонд аль ч утгаараа анхдагч болох олон арван бүтээлээ хийсэн. Мен энэ хугацаанд Хууль цаазны дунд сургуулийг үүсгэн байгуулалсаны сацуу 1960 онд МУИС-д хуулийн анги нээгдэхэд анхны сургалтын төлөвлгөөг боловсруулж, анхны улсын шалгалтын комиссыг даргалсан. Монгол Улсын гавьяат хуульч Д.Ренчинхорлоо, Г.Совд, хошууч генерал Б.Думбурай нарын нэр хүндтэй шавь нар төрүүлсэндээ их баяртай явдаг. Миний амьдралд олон сайхан үйл явдал тохиолдсоны нэг нь 1961-1962 онд БНМАУ ба БНХАУ-ын хилийн маргаантай асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын комиссын хуулийн зөвлөхөөр ажилласан явдал. Мөн 1960-70 онд Төв хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр давхар ажиллаж Атар газар эзэм-ших, САА-н тариа хураалтыг зохион байгуулж улс орноо талх, хүнсний ногоогоор хангах их үйлсэд хүчин зүтгэлээ. Энэ бүхнийг Атарчдын алдар медаль гэрчлэх учиртай хэмээжээ.

Багийн даргын хүүхдийн өмнөөс сургуульд хөөгдсөн
Б.Содовсүрэн агсан хүүхдүүддээ үлдээсэн дурсамжиндаа бага насныхаа тухай ч бичихдээ ийн хэлж. Энэ нь тухайн үед арын хаалгагүй нэгний хүүхэд сургуульд хөөгддөг байсныг гэрч юм гэж дурсамжиндаа онцол-сон байжээ. Аав Дундговийн Дэлгэрцогт сумынх. Эцэг нь багад нь өнгөрсен тул эхийн хамт айлын мал хариулж байгаад хүрээнд хэдэн жил шавилан суужээ. Түүний номын мөр хөөсөн нь их сонин юм билээ. Хийдээс хөдөө гарч хар болсных нь дараа-хан багийнх нь Засаг дарга өбрийн хүүгийн оронд ядуу хүү Содовсүрэнг тэнхимд явуулжээ. Шүүхийн даргаар ажиллаж байх үед ээж нь Өнөөдөр манайд багийн дарга ирээд явлаа. Хүү нь шоронд Орсон, түүнийгээ эргээд явж байгаа юм байх. Тэрээр Танай хүүг өөрийн хүүгийн оронд тэнхимд явуулснаар хүүгийнхээ замыг
би л алдуулчихлаа хэмээгээд ихэд гутарсан шинжтэй гаансныхаа толгойгоор гутлаа товшиж сууна лээ. Сайн сайхан үйлс буяны мөр хөөлгөдөг байхад хорон санаа бүтэлгүй явдлын үйлийн үрийг эдлүүлдэг бололтой. Ээжид нь ингэж л бодогдлоо гэж суусан гэдэг.

Миний мөрөөдөл багш болох явдал байлаа
Төв аймагт мэндэлж, 40 мянгатын цэцэрлэгт талбайд тоглож ессөн хүүгийн багын мөрөөдөл багш болох тэр тусмаа хэл, уран зохиолын багш болох явдал байсан гэнэ. Тэр хүсэлдээ хөтлөгдөн юм л бол дүү нартаа болон хөрш айлынхаа хүүхдүүдэд хичээл зааж тоглон шүлэг цээжлэхгүй байгаа нэгнийг нь загнаж уйлуулчихна. Хүүгийн хүсэл том болох тусам лавширч яруу найргийн номноос салдаггүй тэрүүхэндээ толгой холбож шүлэг аястай юм бичиж түүнийгээ буедаас их л нууцалдаг байжээ. Аравдугаар анги төгсч улмаар мөрөөдлөө биелүүлэхээр МУИС-ийн хэл, уран зохиолын ангийн оюутан болов. Хичээлдээ дэндүү дур сонирхолтой болоод тэрүү хичээлийн эхний хагас жилийг хэрхэн өнгөрч буйг ухаарах сөхөөгүй явсаар дүн гарахад онц гэсэн үнэлгээ авав. Гэтэл нэг орой аав нь ажлынхаа өрөөнд дуудан Аав нь бүхийл амьдралынхаа турш ном цуглууллаа. Түүний шидийг үзэх хүн манайд хэрэгтэй байна. Та нарын хэн нэг нь миний мэргэжлийг өвлөж хуульч болохгүй бол энэ сайхан номнууд нэгэн цагт устаж үгүй болно. Аав нь удаан бодсоны эцэст том хүү чамд мэргэжлээ өвлүүлэхээр шийдлээ. Тэгээд чи эр хүн. Маргаашнаас хуулийн ангид яв хэмээн лүндэн буулгасан байна. Хүү чадлынхаа хэрээр эсэргүүцэж бөөн л юм болж. Ийн эсэргүүцсэн тухайд цаа-наа нарийн учиртай байсан юм санж. Аавыг нь шүүхэд ажиллаж байх үед аавынх нь нутаг усныхан болон ах дүү нарынх нь хүүхдүүд хэрэг хийж шоронд хүртэл орсон байжээ. Тэдний аав ээж, төрөл садангууд тэднийхээр ирж хүүгээ шоронгоос гар-гаж өгөх эсвэл ялын хугацааг багасгаж өгөхийг гуйж зовооно. Тэр тоолонд аав нь Би мэдэхгүй. Хууль л мэднэ шүү дээ гэхлээр уурлаж бухимдсан төрлүүд цус нөжтэй нь хольтол зодож улмаар Чиний үр хүүхдүүдийг сайн сайхан явахыг харна хэмээн занал хийлсэн тохиолдол нэг биш удаа гарчээ. Ээж нь айхдаа цагдаа дуудъя гэхэд хэрэггүй, миний л мэргэжлийн лай ланчиг энэ юм чинь тэр лайгаа эдлэхээс яахав гэнэ. Үүнийг нүдээрээ харсан том хүүд өөрийн эрхгүй хуульч мэргэжлийг үзэн ядах сэтгэл төрдөг байжээ. Аав нь удтал дуугүй явсасы эцэст Эцэг хүнд үр хүүхдийнхээ хувь заяаг орвонгоор нь шийдэх үе ирдэг. Өнөөдөр чи намайг эсэргүүцэж байвч хожим аавдаа залбирах тийм цаг ирэхийг би харж байна гэжээ. Ингэж л нэрт хуульч санасандаа хүрч том хүү С.Нарангэрэлийн хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн байна. Түүнээс хойш цаг хугацаа дахин давтагдашгүйгээр хийсэн одсон ч эцгийнхээ гаргасан замаар хүү нь мөн л өөрийнхөө охиныг дагуулан жим гарган урсаар л байнам. Тэр бас аавынхаа адил Монголын хууль эрх зүйн салбарт өөрийн байр суурийг баттай эзэлж чадсан төдийгүй олон зуун шавь төрүүлсээр явна. Монголын нэрт хуульч Б.Содовсүрэнгийн хүү манай нэрт өмгөөлөгч, ШУА-ын жинхэнэ гишүүн С.Нарангэрэлийн төрүүлсэн шавь нараас төр түшилцэж яваа нь цөөнгүй. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Б.Хүрэлсүх Т.Очирхүү, Б.Баярцогт, О.Батбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ш.Сүхбаатар нарыг дур-дахад л хангалттай.

Нэрт өмгөөлөгчийг хилийн чанадад үнэлж эхэллээ
Нарангэрэл багшид уул-зах хүсэлт тавьсан тэр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан зарим эрдэмтэнд Шинжлэх ухааны академийн академичийн цол хэргэм болох Эрдэм тэмдгийг гардуулсан байсан тул түүний сэтгэл ихэд хөдөлсөн шинж¬тэй сууж байсан. Түүний хувьд энэ нь төр, засгаас авч буй хамгийн том шагнал нь аж.
Бидний уулзалт өндөрлөхийн хэрд С.Нарангэрэл багш надад өөрийнхөө бүтээл болох хэд хэдэн номонд гарынхаа үегийг зурж бэлэглэнгээ Хүн хуулийн дор аж төрөх жамтай. Чамд эс хэрэг боллоо ч хожим үр хүүхдүүдэд чинь хэрэг болж юуны магад. Нөгөөтэйгүүр, ном бол хэдэн зуун жилийн настай байдгаараа онцлогтой эд хэмээсэн юм даг. Гэртээ харих замдаа нөгөө номнуудаа нэг бүрчлэн сонирхлоо. Тэгтэл бидний сайн мэдэх юм шиг хэрнээ огт мэддэггүй ч байж болох энэ хүнийг хилийн чанадад цаашилбал, дэлхийд үнэлэгдсэн гадны эрдэмтэн докторууд хэдийнэ үнэлж тэр тухайгаа өөрийн биеэр, факс, цахилгаан утсаар илэрхийлж байх юм. Тухайлбал, ХБНГУ-ын Бөр-линий нэртэй хэвлэлийм газар хэвлэгдсэн номынх нь удирдтгал үгийг хууль зүйн ухаанаар Германд төдийгуй дэлхийд нэрд гарсан эрдэмтэн Б.Шюненманн бичсэн байсан бөгөөд тэрээр Маш их цаг зав зарцуулж Монгол Улсын хууль эрх зүйг бүрэн хэмжээгээр харуулж чадсан эл товхимол нь Монголын ШУА-ын жинхэнэ гишүүн, доктор, профессор С.Наран-гэрэл гуай шиг чадварлаг мэргэжилтний гараас гарсан нь юутай бахархал вэ. Нөгөөтэйгүүр, уг ном герман хэл дээр орчуулагдсан нь ч ихээхэн утга учиртай явдал боллоо. хэмээсэн бол Хане зайдел сангийн олон улсын институтын захирал, доктор Р.Гепперт Энэ номоор Чингисийн өлгий нутаг Монголын наааштай хөгжил эрх зүйн хүрээнд явж буй ололт амжилтыг бүх дэлхий төдийгүй Герман улсын ард түмний анхаарлыг татаж чадна гэдэгт найдаж байна гэжээ. Харин Японы эзэн хааны ивээяд багтдаг дэлхийд нэр хүндтэй Нагоягийн их сургууль түүнийг Хүндэт доктор-оор өргөмжилсөн тухайгаа МУИС-ийн ректор Ц.Ганцогоор дамжуулан хүртээх үедээ Танай С.Наран-гэрэл багшид олгож буй докторын зэргийг бид Нобелийн шагналын хэмжээний хүмүүст хүртээдэг уламжлалтай юм шүү гэж онцолсон байна. Энэ бүхэн нэгийг хэлээд байгаа биз.

Ах дүү гурван доктор
Эрхэм уншигч авгай таниас хүлцэл өчин нэгэн харамсалтай мэдээ дуулгах байна. Тэр бол Б.Содовсүрэн гуайг Монгол Улсын гавьяат хуульч хэмээн бодож явснаа нуугаад яахав.
Том хүү С.Нарангэрэл багштай уулзаж ярилцах хүртлээ.
Төр, засгаас аавд нь Атарчдын алдар медиалаас өөр ямар ч шагнал хайрлаагүй болохыг нь мэдсэн явдал юм. Монголын үе үеийн хуульчдын багш явсан тэр эрхмийн шавь нар нь эдүгээ гавьяат болчихсон явж байхад даан ч дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Гэвч бид хожимдож. Тэр хүн бидний дундаас хэзээ ч эргэж ирэхгүйгээр оджээ. Харин ард түмэн нь, түмэн олон шавь нар нь багшийнхаа хөдөлмөр зүтгэлийг гавьяатын энтэй бодож, хүндэтгэцгээх юм билээ. Гэвч үйл хэргийг нь залгамжилж, нэрт хуульч Б.Содовсүрэнгийн үр хүүхэд болж төрснөөрөө бахархаж бас тэр хэрээр адлуулж яваа түүний зургаан хүүхдээс гурав нь доктор, профессор хэмээх эрхэм алдрыг хөдөлмөр зүтгэлээрээ олж авчээ. Тодруулбал, том хүү С.Нарангэрэлээс гадна удаах охин С.Наранчимэг нь Монгол Улсад сувилахуйн судлалыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн. Тэрээр энэ чиглэлээр АНУ-д эрдмийн зэрэг хамгаалсан хүн юм. Түүний дүү С.Нармандахыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс анддаггүй юм билээ. Тэрээр мөн л манай улсын цөөхөн эмэгтэй докторуудын нэг төдийгүй удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй.

(Өдрийн сонин 147)
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button