Хүний мөсийн дарамт
Цөхрөл, гансрал, горьдлогын илэрхийлэл юм уу даа. Бодит боломж багасахын хэрээр горьдох хэмжээ нэмэгдэнэ гэдэг болж ч байгаа юм уу. Эр хүн шиг байх ёстой, хун чанартай байх ёстой, жинхэнэ найз нвхөр гээч ямар нандин сайхан харилцаа байдгийг улс төрчид гайхуулан ярихыг та нэг бус удаа телевиз радиогоор харж, сонссон.
Хүний мөс, нандин чанарын тухай яриаг юунд адлах гээд байна вэ гэж уншигч танд бодогдох нь лавтай.
Найзан дундаа ярьж, хүний мөсөөр улс орны ажил явагдах болсон нь улс нийгмийн ажилд завхрал, ялзралыг бий болгож тэр нь хээл хахуулъд хүрч яван явсаар нам намаар талцсан найзуудын бүлэглэл бий болов. Энэ нь үзэл бодлын гэхээсээ илүү найэ нөхдийн хэлхээ холбоос өргөжин тэлж байгааг илтгэж бгйгаа хзрэг. Бүр нам дамжсан хүн чанарын сулжээ бий боллоо.
Уг нь иргэншсэн нийгэмд хүмүүсийн харилцааг хууль, дэг журам зохицуулна. Гэтэл Зүү орох зайгүй гэдэг шиг шудрага ёс, зарчимч байдал орох зайгүй төрийн ажил явдал хүн чанаржлаа. Дан ганц нам төр барьж төрд хүн чанарын хууль үйлчилж байлаа. Одоо бие биеэ хянасан өөр хүчнүүд төр барихад ч мөнө зарчмаар бус Хүн чанар-аар шийдэх ёс үйлчилсэн хэвээр байгааг харахад цаад ул үндэс нь их бүх, төрийн эрх барьж буй хүч, сөрөг хүчний байдал зэргээс хамаарахгүй уламжлал бололтой.
Тиймэрхүү хүмүүс намын далбаан дээр намирч байдгаас бус үзэл бодлоороо нэр төрөө намируулдаггүй. Намын нэрээр олдсон эрх дарх эдлэгчид. Иймэрхүү, хүн чанараа буюу зан араншингаараа нийлэмжтэй хүмүүсийн нэр төр сэвтэж, эрх дарх нь зөрчигдөөд ирвэл тэд ямар ч сайн нөхрөө тэвчихийн аргагүй хавчин гадуурхаж, цээрлэл үзүүлэх чадвартай байдаг.
Улс төрийн зүтгэлтэн бол найз нөхдийн гэхээсээ үзэл бодлоороо бусдаас ялгагдсан иргэншсэн дүр төрхтэй байх ёстой билээ. Ийм хүн төрийн өндөрлөгөөс тэр маань, энэ маань гэж ярих бол нялуун гэхээсээ илүү бүдүүлэг явдал юм. Тиймээс цаашид ингэж яримааргүй юм.
Иймэрхүү яриа хэллэгийн цаана маш зарчимгүй байдал нуугдаж байдаг.
Гэр бүл ба хүний мөс
Төрд байгаа юм гэрт орогнож байдаг жам ёс хойно мөнөөх хүн чанар айл айлын гэрт малгайгаа тавин манайшсан байна. Миний ээжтэй хэрэлдээд таарахгүй байна гэсэн шалтгаанаар авгайгаасаа салж байгаа, гэр булийн хомсхон төсвөөс хумслан ах дүүсдээ өгч байгаа хүнийг баруунд маанаг гайхал гэдэг бол манайд хүн чанартайд тооцно. Гэр бүлийн ихэнх хэрүүл энэ хүний мөсийг тойрч үүсдэг.
Бид эцэг эхийнхээ ачийг хариулах ёстой. Тэгээд ч хүүхдүүд нь эх эцгээ янз бүрээр халамжилдаг. Ажиглаад байхад гэр орноо хэнээс ч дутахгүй аваад явчихдаг бас тойруу замаар ах дүү нараа ч харж үзээд байдаг нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь өөрийгөө аваад явах тал дээр нөгөөгөөсөө дутуу бөгөөд аав,ээжийгээ бараадах нь олонтаа. Эх эцэгтэйгээ хамт амьдарч хөл гарынх нь үзүүрт аманд нь хийж, гар хөлийг нь барьж өгдөг хүүхдээ ээж аав нь хамгийн хүн чанартайд тооцдог.
Бусад хүүхдүүд нь ажил төрөлтэй учраас тэднийгээ тэгж асраад байх бололцоо бага. Бие даасан өөрийн гэх гэр бүлтэй өөрийгөө нэлээн сайн аваад явчих чадвар суусан хүүхдэдээ хүмүүс ер нь үг хаяж хүн чанаргүй гэсэн үнэлгээ өгдөг. Өөрийн гэх хүүхдүүдээ хооронд нь ялгаад байгаа биз дээ. Гэтэл хүний мөсөөр бусдаас дутуу гээд байгаа хүүхэд нь явж явж эх эцэг, ах дуу нараа тойруу замаар хамгийн харж үздэг, ерөнхийдөө аваад явдаг явдал нийтлэг байдаг. Хэдэн жилийнбаруун аймгийн нэгэн авгай бидэнд хуучлахдаа аав ээжийнхээ ачийг хариулна.
Өргөж тойлно гэж бодоод л зүтгаж явсан чинь нэг мэдэхэд тэдэн шигээ хөгшрөөд гэртээ өтөлсен авгай боллоо хэмээн хуучилж байсан юм. Нэг талаас өөрийн аз жаргалыг мартан байж аав ээжийгээ өргөж асрах нь хүн чанарын хэрэг мөн. Гэхдээ ингэх нь зандан насандаа аав ээжийгээ орхин амьдралаа хөөх ихэнхи хумүүс тэгвэл хүн муутай болж байна уу гэсэн асуулт ч бас гарч байна. Сүүлийн үед хун чанар хүний мөс муудлаа гэж яриад байгаад би нэг их үнэмшихгүй байна. Хүний нинжин сэтгэл, хүнлэг чанар бол хүнд бүр багаас суусан дотоод мөн чанар юм. Тэр шинж төрх тийм амархан өөрчлөгдөхгүй. Эх эцгийн хайр халамж үэээгүй хүүхэд нинжин сэтгэлтэй болно гэхэд төсөөлөхийн аргагүй. Хүний энэ шинж байдал тийм ч амархан өөрчлөгдөөд байдаг эд биш. Социалист нийгмээс зах зээлийн нийгэмд шилжихэд хүний хүн чанарт өөрчлөлт ороогүй. Нуугдмал дүр төрх сэдэрч ил гарах асуудал янз бүрээр илэрч болох. Эрх чөлөөт нийгмийн хүмүүс бие биеэсээ ондоо, өөрийн гэсэн өнгөтэй индивидиум байдаг. Бидний амьдарч дадсан коммуны тогтоц нэгэн хэвийн бие биеэсээ ул ялгарах саарал өнгө зонхилж байсанд бид дасчихсан юм биш байгаа. Тэр үед бид баялаг гэж нэрлэж үл болох,байхад илүүдэхгүй, байхгүйд үгүйлэгдэхгүй тийм юмс болох хоолны давс, ороох тамхи, гуанзны мөнгөө дуртайяа хуваалцаж дассан байлаа. Одоо хүмүүс баялаг хуримтлуулаад эхлэхэд нь түүнийгээ мөнөөх цай, даасны адил дундаа хуваалцахгүй байгаад уурласан гомдлоо бид гаргахдаа Хүн чанар алга боллоо гэж хэлдэг ч юм болов уу?
Ажил хэрэг ба хүний мөс
Хүний мөсийн асуудал бидний өдөр тутмын ажил хөдөлмөрт гарцаагүй саад болж байна. Yйлчилгээний газрын ажилтан үйлчлүүлэгчдийн өмнөөс инээж чаддаггүй нь хүн чанартай ямар ч холбоогүй бөгөөд эна бол үйлчилгээний соёл. Худлаа инээсэн хуурамч амьтан гэж хэлж болохгүй шүү дээ.
Нийгэм иргэншиж байна. Хүмүүсийн хоорондын харьцаанд өөрчлөлт орж байна,
Хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилтнуудын дунд хэн нэгэнтэй хобоотой дутагдал доголдол удирдлагын хэмжээнд хурдэггүй. Энэ бол хуучин нийгмийн муу зуршил юм даа. Үүнээс болж асуудал даамжрах бөгөөд компани олж болох их хэмжээний ашгаа ч алддаг. Ийм асуудльн удирдлагадаа хэлбэл тэр этгээдэд хамт олон дотроо хулгай хийснээс долоон дор муу муухайгаараа дуудуулах ховч хэмээх нэр зүүдэг. Хамт олон түүнийг бүгд үзэн ядах тул тэрээр анхнаасаа дуугүй байх эсвэл ажлаасаа гарах хоёрын нэгийг сонгоно. Хүний мөстай холбоотой ийм асуудал манай ямар ч компанид хамгийн түгээмэл үзэгдэл байдаг.
Монголчууд бид нэг нэгэндээ ажил хэрэгч Шаардлага тавьж чаддаггүй нь дээр өгүүлсэн хүн чанар хэмээх биднээс салахгүй байгаа бүдүүлэг ухамсартай холбоотой.
Харин жиихэнэ хүн чанар гэдэг ойлголт бол заавал халуун байх албагүй бөгөөд зарчимгүй байдлаас тэс өөр.
Эрх чөлөөт ардчилсан нийгмийн гол онцлог нь хүмүүс заавал бусадтай адилхан байх албагүй харин тухайн хүний өвөрмөц чадвар гарч ирэх бололцоотой байдаг учраас нийгэм нэлэнхүйдаэ нэгэн жигд саарал өнгөтэй бус содон өнгө алагласан хөгжил дэвшил рүү тэмүүлсэн байдаг.
Тэгэхээр хүний мөсийн тухай ойлголт нэг байрандаа байдаггүй үргэлж нийгмийн нөхцөл байдлаар баяжиж, хөгжин төгөлдвржиж байдаг мөн чанар юм байна шүү дээ. Өнөөдөр ажил хэргийн зарчимч шударга ёсны дарамт болсон Хүн чанар-ын тухай хуучин ойлголтоосоо зоригтой салахгүй биднийг хүн болгон харагдуулж, хөгжүүлж байдаг үндсэн шинж бүдгэрээд байх боллоо.
Р.ЭНХБАТ
(Өдрийн сонин 147)