Хосе Пекерман
Тухайн үедээ запуучуудын шигшээ багийг дасгалжуулж байсан Пекерман уг саналыг зөвшөөрсөнгүй, залуустайгаа үргэлжлүүлэн ажиллаж, ирээдүйн шилдэг тоглогчдыг бэлтгэхийг илүүд үзсэн байна.
Тэгвэл өнөөдөр Пекерман нэгэнт дэлхийн шилдэг багуудын нэг болох Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч болоод байна. Түүний fмнөх дасгалжуулагч Марсела Бьепса багаа 2004 оны Олимпийн аварга болгосон хэдий ч багийн гол цөм болсон шилдэг тоглогчид нь Пекерманы удирдлаганд, залуучуудын шигшээдээ 1-2 жилийн өмнө тоглож байсан тогпогчид байлаа. Өөрөөр хэлбэл Хавьер Савиола, Карлос Тевес, Андрее ДАлессандро зэрэг залуу оддын авьяасыг Пекерман анх түрүүн олж харсан гэхэд болно. 56 настай түүнийг Германд болох World Cup-2006 хүлээж байна. Пекерман ийнхүү ярьж байна.
-Европоос ямар баг, тоглогчдын тоглолт танд таалагддаг вэ?
-Надад Арсеналын тоглолт их таалагддаг, тэд маш сайхан хөлбөмбөг үзүүлдэг. Тьерри Анри бол ер бусын, онцгой тоглогч. Робер Пирес болон Патрик Виейра нар ч сайн тоглогчид. Би Челсигийн Фрэнк Лампардыг их үнэлдэг, тэр гайхалтай сайхан тоглож чаддаг, гайхамшигтай. А. Шевченко, Кака, К. Зеедорф, Мальдини нартай Милан, Аваргуудын лиг-ийн финалд үлдэж чадсан Монако зэрэг багийг нэрлэх нь зүйтэй. Дээр нь Пабло Аймар, Р. Аяала бас Креспо. Тэд надад тун чухал тоглогчид.
-Өмнөд Америкиин тоглогчдыг Европын тоглогчидтой харьцуулвал хэр зэрэг ялгаатай гэж үзэж байна?
-Өмнөд Америкаас хувийн өндэр ур чадвартай тоглогчид төрэн гардаг. Хөлбөмбөг бол багийн спорт. Өмнөд Америкаас төрөн гарч буй залуу тоглогчдыг багийн тоглогч гэдэг утгаар нь авч үзвэл учир дутагдалтай. Тиймээс эдгээр тоглогчид юун түрүүнд багийн тогполт сурах, багийнхаа нэг хэсэг болох шаардлагатай. Европт бол байдал өөр. Клубын ерөнхий орчин, зөвхөн тоглолтоор зогсохгүй талбайн гаднах амьдрал, цаг агаар, уур амьсгал, хамгийн гол нь эдиңн засаг, санхүүгийн хувь тааламжтай. Европын том лигүүдэд дунджаар 4 багийн хооронд аварга цолны төлөөх гол өрсөлдөөн болдог гэхэд хилсдэхгүй. Харин Аргентинд Бока Хуниорс, Ривер Ппэйт 2 хамгийн хүчтэй нь. Гэвч тэд бусад өрсөлдөгчдөө байнга хожоод байдаг гэж бас хэлж болохгүй.
-Аргентины холбөмбог олон оддоо Европ руу алдаж байна?
-Аргентины ямар ч клубт тоглогчид олон байх тусмаа л сайн. Харамсалтай нь тэгэхгүй юм. Манай авьяаслаг залуус хэтэрхий эрт Еароп руу явж байна. Дөнгөж 20 нас шүргээл Европ руу хошуурцгаах юм. Тэд эхлээд өөрсдийгөө бүхий л талаараа сайн хөгжүүлэх хэрэгтэй, мөн туршлага хуримтлуул., тэгснийхээ дараа тэр сайхан Европ руугаа явцгаа. Дор хаяж 23-24 нас хүрцгээгээд. Энэ нь тэдэнд өөрсдөд нь л тустай.
-Орчин үеийн хөлбөмбөгт хамгаалалт голлох болсон нь танд ямар санагддаг вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Би цэнгэлдэхэд очихдоо сайхан тоглолт үзэхийг л хүсдэг. Гэвч багууд ялагч болохын тулд хамгаалалтандаа дэндүү анхаардаг. Тэдэнд зөвхөн үр дүн нь л чухал. Тэглээ гээд багуудыг буруутгах аргагүй. Грекийн шигшээг хар л даа. Би хувь хүнийхээ хувьд Чехийн багийн тоглолтыг үзэх дуртай, тэд тун сайхан үзүүштэй тоглолттой баг.
(спортын цонх 2005-5)