Германд манай хоёр дипломатч тамхины хэргээр баривчлагджээ
Бүр улаан тамхинд байтугай хар тамхитай орооцолдоно гээч. Болгар улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Шатарбалын хэрэг шувтраагүй байхад бас дахин тамхины хэрэг Европт тодруул-бал, ХБНГУ-д манджээ. ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Ганболд эхнэр Сэлэнгээгийн хамт туе улсад тамхины наймаа хийж яваад баригджээ. Тэднээс бичиг баримтыг нь хураан авахад хатагтай Сэлэнгээгийн биеэс хоёр ширхэг дипломат паспорт гарсан аж. Тамхи зөөсөн хэргээр ХБНГУ-д баривчлагдаад байгаа дипломатчид УИХ-ын гишүүн, Тадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын дотны нөхөд гэнэ. Тэд одоогоор тус улсад хоригдож байгаа аж.
(Өдрийн сонин 148)
Г.Эрдэнэбат