Сурагчид ОХУ-ын боловсролын гэрчилгээ гардлаа
Эднийх 1992 оноос сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн ч Монгол Улсын тэргүүний сургууль, Зах зээлийн манлайлагч байгууллага гэхчлэн шагнал, хүндэтгэл хүлээж амжилт бүтээлээр дүүрэн байж иржээ. Энэ хичээлийн жилд л гэхэд тус сургуулийн сурагчид олон улс болон хотын олимпиадуудаас алт, мөнгөн медалиуд цөөнгүйг хүртсэн байна. Өчигдэр ОХУ-ын бүрэн дунд сургуулийг онцсайн дүнтэй тэгсэгчдэд олгодог алт, мөнгөн медалиар мөн 11 сурагч нь энгэрээ мялаажээ.
(Өдрийн сонин 148 )
Б.Хаш