Монгол эмэгтэйг Солонгост худалдахыг завдсан хэрэг илэрлээ
Монгол эмэгтэйг Солонгост худалдах гэж байна гэсэн мэдээлэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Энэхүү ноцтой мэдээллийг ирүүлсэн Т-гийн үзэж буйгаар 20 настай охиныг нь Солонгын иргэнтэй гэрлүүлэх нэрийн дор худалдахыг завдсан аж. Тиймээс цагдаагийн байгууллагад хандан шалгаж өгехийг хүссэн байна, III хорооплын 60 дугаар байрны оршин суугч Ц.Байгалмаа гэгч 40 настай эмэгтэй энэ хэрэгт холбогдоод байгаа юм. Тэрбээр нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Зарим эх сурвалжаас үзэхэд түунийг охид, бүсгүйчүүдийг гадаадынханд зуучлан муулдаг гэх. Учир нь хохирогч Т Ц.Байгалмаатай гэрт нь очиж уулзахад эмэгтэйчүүдийн зураттай анкет хавтас дүүрэн байсан харагджээ. Ихэвчлэн амьдралын боломж тааруу бүсгүйчүүд бусдад худалдагдах эрсдэл өндөртэй байдаг аж. Ямар ч мөнгө тегрөг шаардагдахгүйгээр харийн оронд очих боломжийг олгодог учраас эмэгтэйчүүд, тэр дундаа залуу гэнэн охид ийм явдалд олноор өртдөг юм байна. Хэдхэн хоногийн өмнө манай цагдаагийнхан БНХАУ-д бусдад худалдагдан бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэх хоёр Монгол бүсгүйг эх оронд авчирсан. Тэд жил гаруйн хугацаанд бусдын эрхшээлд байсан гэнэ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Гэтэл Солонгос руу бүсгүйчүүдийг худалддаг байж болзошгүй ноцтой хэрэг илрээд байна. Баянгол дүүргййн цагдаагийн хэлтэс уг хэргийг дөнгеж шалгаж эхэлж байгаа аж. Шалгалтын явцад хичнээн эмэгтэй бусдад худалдагдсан эсэх нь тодорхой болно.
(Өдрийн сонин 148)
Б.ОДМАА