Хичээл явдаг талбайд хувийн сургуулийн барилга баригдах уу?
1967 онд байгуулдагсан энэ 25 дугаар сургууль өврийн гэсэн хичээлийн байргүй байсаар арваад жилийн дараа гэр оронтой болж. Тэндээ л одоо болтол хичээл зааж, оёж хатгахаас эхлээд хүүхдүүдэд бага ч болов өерийгөе арчилж тордох аргад сургах үйл ажиллагаа нь үргэлжилсээр. 90-ээд оноос өмнө хүүхдүүдийг сургууль дээр нь өдөр хоолонд оруулчихна, хичээлийн хэрэгелээр үнэ телбөргүй хангачихна, сургуулийнхаа харьяа зусланд ч амраачих боломжтой байсан гэх. Харин одоо тэр бүхэн түүх болжт үлдсэн ч сургуулийнхаа хашаанд төмс ногоо тарих талбайтай.
Даанч энэ хичээлийн жил дуусч багш нар нь амрах гэтэл сургуулийнх нь хашаанд баригдах зөөшөөрөлтэй хэмээн худал үнэн нь мэдэгдэхгүй шийдвэр далайлгасан нэгнээс болж үймж сандран сургуульдаа байсаар байгаа аж. Сургуулийн хашаан дахь ногоо тарьдаг газар, биеийн тамирын талбай, агуулахын байшинг хамарсан хэсэгт Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал С.Нямзагд барилга барих гэж байгаагаа мэдэгд-жээ. Сургуулийн багш нар учир явдлыг асуун түүнтэй уулзахад Хүүдээ л сургуулийн барилга бариад үлдээчих гэсэн юм. Та нар битгий ингэж садаа болоод бай л даа. Газар мундсан биш. Ногооны талбай, агуулахын чинь байшин! шилжүүлээд өер газар бариад өгөе гэж учирласан гэсэн үнэхээр ч түүний хэлснээс газар мундсан биш. Гагцхүү байх ёстой газартаа, сургалт судалгаагаа явуулж болоод байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талбайд санаархаад байгааг нь хачирхалтай.
25 дугаар сургуулийн багш нар тухайн газрыг зөвшөөрөлтэй авсан эсэхийг мэдэхээр дор бүрнээ дээр доргүй гүйлджээ. Уг нь Морьтон групп-д 2002 оны 379 дүгээр захирамжаар сургууль, боловсролын уйл ажиллагаа эрхлэх барилга барих эрхийн газрыг Сонгинохайрхан дүүргийн 19 16 дугаар хороонд олгосон байх юм. Гэвч үүнийг баталгаажуулсан гэх гуравдугаар сарын 7-нд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын хэлтсийн дарга Д.Баярын гарын усэгтэй албан тоотод нийслэлийн аль хэсэгт газар ашиглахыг зөвшөөрснийг тодорхойлоогуй байна. Тийнхуу 379 дүгээр захирамжаар далайлган хаа холын Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт байх 25 дугаар сургуулийн хашааг тэд булаахыг санаархаж. Нөхцөл байдлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд П.Цагаан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Цогзолмаа нарт танилцуулж, учир явдлыг эцэслэн шийдэж өгөхийг хүсчээ. Гэтэл Н.Болормаа дарга 379 дүгээр захирамжийг үндэслэж байна гэсэн хэр нь тэнд огт дурдагдаагүй 25 дугаар сургуулийн хашааны хэсгийг өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийжээ. Дүүргийн Засаг дарга Д.Цогзолмаа ч мөн дэмжсэн байна. Харин П.Цагаан сайд бичиг баримтыг гуйвуулан, зоргоороо аашилж байгаа Морьтон групынхны газрын маргааны асуудлыг үнэн зөвөөр нь зохицуулж өгөхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдоос хүсчээ.
Нийслэлийн 25 дугаар сургуулийнхан Одоо хичээлийн байраа алдахад хүрээд байна хэмээн манай редакцид хандсан юм.
(Өдрийн сонин 148)
Б.Хажидмаа