Камертай гар утсыг яаж ашигладаг вэ?
Үүний нэг жишээ нь гар утасны камер. Харин хэрэглэгчид утасныхаа камерийг ямар зорилгоор ашигладаг вэ гэдгийг та бодож үзсэн үү? Сонирхож байгаагүй энэ асуултын хариултыг хайж Английн судлаачид камертай гар утас барьдаг 3500 англи эмэгтэйчүүдийн дунд санал асуулга явуулжээ. Ингээд асуулгад оролцсон хүмүүсийн
20% нь шинэ үс засалт, шинэ хувцсаа харуулах гэж өөрийнхөө зургийг аваад найз нөхдөдөө илгээх
18% нь дэлгүүр хэсч байгаад таалгадсан гутал хувцас гэх мэтийн эд зүйлсийн зургийг авч худалдаж авах эсэх талаар зөвлөлдөх
15% нь үснийхээ засалтыг хажуу эсвэл ар талаасаа ямаршуу харагдаж байгааг харах гэж толины оронд ашиглах
10% нь нүүр будалт нь зохиж байгаа эсэхийг харах гэж өөрсдийнхөө зургийг авч харах
4% кафе, зоогийн газар хоол идсэнийхээ дараа шүдэн завсар нь хоолын үлдэгдэл үлдсэн эсэхийг шалгах гэж шүднийхээ зургийг авахад ашигладаг болохоор хэлжээ.
Харин Монголчууд бид камерийг жинхэнэ утгаар нь хэрэглэх боломж байна. Мобиком корпорациас саяхан нэвтрүүлсэн MMS үйлчилгээг ашиглан хайртай хүндээ, хамт олондоо ер нь хэндээ ч гэсэн зургаа өгч явуулан баяраа хуваалцах боломжтой болсон. Англичуудаас нэг алхмын өмнө яваадаа та өөрөөрөө бахархаарай.
bolod.m/olloo.mn/