Чиний гоё үгтэй мессежийг чинь уншсаар байгаад …

Намайг Намхайцэрэнгийн Оюунболд гэдэг. Би багш мэргэжилтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амьдардаг. Одоохондоо мэргэжлээрээ бус хувиараа бизнес эрхлэн амьдарч байна. Хөдөөгийн хүмүүс бид чинь гар утас гэдэг гангараа авах гэж хэрэндээ л хөөрцөглөдөг байлаа. Би уг нь энэ нутгийн хүн биш л дээ. Сургуульд суух гэж ирээд л эндээ үлдчихсэн юм. Харин одоо би энэ нутгаасаа хаашаа ч явахгүй гэж боддог. Та одоо лав гайхаж байгаа байх. Энэ хүн чинь юу ярих гээд амьдралаа бичээд унаваа гэж. Тэгвэл би амьдралынхаа ханийг гар утсаар хэрхэн олж авснаа та нартаа бичье. Хүний нутагт ганцаараа байна гэдэг эхэндээ хэцүү байлаа. Бас тэгээд оюутныг хэлэх үү. Өлсөж ганцаардан гуниглах цаг бишгүй л байлаа. Тэр үед үлгэрийн юм шиг нэг сайхан охинтой танилцлаа. Тэр минь царайлаг сайхан болохоороо намайг тоож харна гэж байхгүй. Хэрэндээ л гайгүй хувцасаа өмсөж, догь харагдах гэж хичээгээд ч нэмэр болсонгүй. Тэгтэл аймагт Мобикомын сүлжээ ирж тэр гар утастай болчихлоо. Цаанаа л нэг дэгжин харагдана гээч. Би тэр үед нэг муу даржин оюутан. Ямар юмных нь гар утас байх вэ дээ. Тэгээд л аав ээждээ хэллээ. Захиа явуулж аргадаж гуйлаа. Тэдэнд минь ямар бэлэн мөнгө гэж байх биш боломжтой болтол хүлээж бай л гэнэ. Тэгсээр байтал өвлийн амралт болж би гэртээ харилаа. Аав ээж хоёртоо гар утсыг ухуулж гарсан. Гэвч тэр хоёр минь Уг нь зүгээр юм гэх боловч гар утас авч өгсөнгүй. Тэгээд сургуульдаа буцах болж хоёр хонь төхөөрч идэш хийгээд авч явлаа. Очоод нэг хониороо бүтэн хаваржин гүрийхээр шийдэж нөгөө хониороо гар утас, утасны нэгж авчихсан. Тэгээд л нөгөө охиноо эргүүлж гарсан. Анхандаа өөрийгөө гэж таниулахгүй баахан мессеж бичлээ. Сүүлдээ бидний мессежний харьцаа гүнзгийрч бүр бие биенийгээ хайрт минь гэдэг болсон. Энэ үед очоод уулзсан чинь нөгөө охин маань зугтаадаг байгаа. Дахиж уулзаж чадахгүй удсан. Тэгээд аргаа барсан би мессеж л баахан бичсэн. Эхэндээ хариу өгөхгүй байснаа сүүлдээ ганц хоёр мессеж бичдэг болж яваа яваандаа дотноссон. Одоо тэр царайлаг охин чинь миний амьдралын хань, үрийн минь эх болчихсон байгаа. Би бүр сүүлд Эхнэрээсээ чи миний юунд болж надтай суусан бэ гэж асуусан чинь Чиний гоё үгтэй мессежийг чинь уншсаар байгаад гэж инээж байсан. Та бүхэнд баярлалаа. Миний амьдралын минь утга учир болсон сайхан хань хөөрхөн хүүг минь надтай холбож өгсөнд. Та нарын ажил үйлс улам өөдрөг байх болтугай.
b.m

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button