Интернэт хэрхэн үүссэн бэ?
Энэхүү холболт нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбож мэдээллийг түргэн солилцоход туслах зорилготой байсан бөгөөд сүлжээнд бусад компъютеруудыг нэмж холбосоор 1974 он гэхэд нийтдээ 62 компъютер холбогджээ. Харин 1983 онд уг сүлжээг хэрэглээний хувьд ангилж салгах шаардлагатай болсон бөгөөд, нэг нь Батлан Хамгаалах салбарын хэрэгцээнд зориулсан ба Milnet гэж нэрлэжээ. Харин нөгөө сүлжээг их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэн ашиглаж эхэлжээ. Энэ үед Интернэтэд 1000 хүрэхгүй толгой компъютер (host computer-интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.
Болод.М /olloo.mn/