Интернэтийн үнэн түүхээс
Ингээд нэгэн шинэ төрлийн үйлчилгээ гарч ирсэн нь хүмүүсийг төлбөртэйгээр Интернэт-д холбож өгдөг явдал болж, удалгүй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов. Интернэтийн бизнесийн талын хэрэглээ маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зорилго болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. 1994 онд Интернэтэд 4 гаруй сая толгой компъютер холбогдсон байхад, ихэнх нь бизнесийн зорилгоор холбогдсон байсан тул, АНУ, Канадын Засгийн Газрууд өөрсөддөө харъяалагдах цөөн хэдэн сүлжээндээ санхүүжилт хийхээ зогсоосон ба удалгүй бусад байгууллагууд, бусад орны Засгийн Газрууд ч гэсэн ижилхэн арга хэмжээ авчээ. Ингээд Интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагааан дээр оршин тогтнох болжээ.
bolod.m /olloo.mn/