Утасгүй, хөдөлгөөнт, байнгын интернэтийн холболт
Тус үйлчилгээний давуу тал нь, Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөнт байдалд ажиллана. Өөрөөр хэлбэл MobiNetWireless үйлчилгээг гар утас лугаа адил гэртээ, гадаа, машиндаа, ажил дээрээ гээд дуртай газраа зөөвөрлөн хэрэглэх боломжтойгоос гадна таныг өндөр хурдаар (энгийн телефоны шугамаар интернэтэд холбогдох хурдаас 4-5 дахин хурдан) интернэтэд холбогдох, хямд үнэ төлөх (телефон утас шаардлагагүй тул утасны нэмэлт төлбөр гарахгүй) эрэлт хэрэгцээг хангаж чадна.
Нэмж хэлэхэд бид энэ оны 6 сард багтаан хамрах хүрээгээ тэлж Хан-уул, Cонгино хайрхан дүүрэгт үйлчилгээгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.