П.Цагаан Хүнтэй бус механизмтай ноцолдоно

тойрог, алтан тойрог гэх мэт гоё нэр зүүж байгаа?
-Тэгсэн байсан.

-Тэнд ер нь жинхэнэ өрсөлдөөн болж чадах болов уу. Та юу гэж бодож байна ?
-Тэнд болох өрсөлдөөн ширүүн болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хардах ч хэрэггүй гэж би бодож байна.

-Ширүүн өрсөлдөөн болно гэж үзэж байгаагаа батлах хэрэгтэй биш үү. Тухайлбал парламөнтын гадна байгаа Ерөнхий сайд нэр дэвших магадлалтай гэж нэг хэсэг яригдаж байсан ?
-Нэгэнт бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор энэ нийгмийнхээ мөн чанарт төөрөлдөөд байх хэрэггүй биш үү. Үй олон таамаглал, өдий төдий мэдээлэл дунд ажиллаж амьдарч яваа маань үнэн. Үнэхээр тэнд ширүүн өрсөлдөөн болно. Ямар өрсөлдөөн болохыг сонгуулийн явц, өрнөл харуулах байх. Үүнийг чинь урьтаад нотлох, бас үгүйсгэх аль аль нь хэцүү шүү дээ.

-МАХН-ын шинэ даргаар саяын сонгуульд намаа амжилттай удирдсан ерөнхий мөнежер С.Баярыг тодорно гэж хүмүүсийн ихэнх ярьж, хөөрцгөөж байсан. Гэтэл хотын мэр тэр сэнтийд заларлаа. Энэ тухай янз янзаар ярьцгааж байна?
-Өөр намын дотоод амьдралд оролцох нь илүүц биз ээ.

-Одоо танайхан яах нь сонин. Парламөнтын гадна олон л нэртэй хүндтэй улстөрчид байгаа шүү дээ. Хэн хэнд дэвших боломж байж болох вэ?
-Манай намд олон хүн байгаа. Энэ бол үнэн. Дэвших боломжтой улстөрчид олон бий.

-Нэр заахаас жаахан жийрхэж байна уу?
-Төрийн түшээ хийгээд явахаар олон чадалтай улстөрчид манай намд байгаа л даа. Гэхдээ бас парламөнтын гаднаас ажиллаж байгаа, ги-шүүн биш Ерөнхий сайд парламөнт дотор ороод ирэх юм бол өдий төдий эерэг ач холбогдол гарч ирнэ. Өрсөлдөөн сонирхолтой, сонирхолгүй болох тухай яриа нэг асуудал. Цэвэр улс төрийн ач холбогдол, төрийн тогтвортой байдлыг хангах үүднээсээ чухал алхам болох юм л даа. Бид аливаа жижиг асуудлуудыг жаахан арагш тавьж сурах сан. Бид одоо том эорилго, том агуулга харж ажиллах ёстой шүү дээ. Ерөөсөө хэн хүнгүй энэ талаар бодмоор байгаа юм л даа.

-Ерөнхий сайдаа дэвшвэл танайхан хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн байгаа бололтой?
-Дэмжинэ.

-МАХН-ын бодлогын хунийг зовоохгүй гаргах хорыг хамтарч найруулаад явуулчих магадлал бас бий. Арай ингэж нэр нүүрээ барахгүй юм байгаа биз дээ?
-Манайхан дотор янз бүрийн юм сэддэг хүмүүс мэр сэр бий. Гэхдээ үгүй л болов уу даа.

-Удахгүй шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн ёслолын ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай саналууд бөөн хэл үг дэгдээсэн?
-Янз бүрийн санаа оноо-нууд гарч байх ёстой л доо. Харин тэр олон санаачлага дотроос хамгийн зөвийг нь олж хэрэгжүүлэхэд л гол нь байгаа юм. Зарим нь ч үнэхээр Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолын ажиллагааг ил үү сүрлэг, ил үү өргэн дэлгэр болгохыг бодсон байж болно. Зарим нь ч зүгээр зусардаж, нүүр тал олж авахыг бодсон байж болно. Юм юм л явж байгаа хэрэг л дээ.

-Э.Бат-Үүл гишүүн МАХН-ынхныг Та нар Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих үндэс сууриа тавих гээ юу гэж сүрхий зэмлэсэн. Ийм хардлага байж болох талтай юу. Та юу гэж бодож байна?
-Ер нь хардлага бол байнга байх хэрэгтэй. Сонор сэрэмж, болгоомжлол бол энэ зах хязгааргүй ардчилсан нийгэмд гарцаагүй байх ёстой зүйл. Хэдийгээр нэг ёслолын ажиллагаанаас болоод Ерөнхийлөгчийн засаглал руу шилжчих боломжгүй ч гэсэн. Анх Үндсэн хуулийн төслийг боловсруулж байх үед би Б.Чимэд гуайн туслахаар нь ажиллаж байсан л даа. Тэр үед үнэхээр Монгол орон Ерөнхийлөгчийн засаглалыг авах уу, парламөнтын засаглалыг сонгох уу гэдэг асуудал хамгийн хурц асуултын нэг байсан. Үндсэн хууль батлах гэж бүхэл бүтэн 70 хоног хуралдсан шүү дээ. Ухаан бодлоо жинхэнэ уралдуулсан. Дэлхийн бусад улс орнуудын Үндсэн хуулийг их судалсан. Үндсэн хууль бол зарим нэг хүний ярьдгаар зүгээр нэг хэдэн хүн зохиочихсон эд биш шүү дээ. Ямар ч байсан манайх парламөнтын засаглалыг сонгосноороо алдаагүй гэж боддог. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон улс орнуудыг хар л даа. Ямар хүнд байна. Дандаа нэг хүний дарангуйлал тогтчихсон. Манай Монгол улс бол жижиг улс. Жижиг улсын том зовлон гэж бий. Жижиг улс нэг хүний атганд орчихвол юу болох билээ. Энгийн утгаар нь аваад үзсэн ч нэг хүний толгойноос, нэг хэсэг хүний толгой ажиллаж, ухаан бодлоо уралдуулж байж шийдвэр гаргах нь яав ч илүү биз дээ. Тиим учраас харин парламөнтын засаглалыг илүү боловсронгуй болгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Одоо чинь манайх нэг тиим завсрын, заримдаг засаглалын хэлбэрт үнэхээр орчихоод байна. Нэг тиим франц маягийн гэх үү дээ. Францынхтай яг ижил ч биш. Германыхтай төстэй мөртлөө бас арай өөр. Нэг л заримдаг шинжтэй болчихоод байгаа юм лдаа.

-Засаглалын заримдаг маягийн энэ хэлбэр улс төрийн дахин хуваарилалт руу өөрийн эрхгүй түлхэж байна уу, эсвэл үгүй юу?
-Манай Ардчилсан нам дотроо дотоод механизм, үйл ажиллагааны механизм, дүрэм журам, төлөвшил энэ бүх юман дээрээ л нэлээн нухацтай анхаарах хэрэгтэй болчихоод байна.Цаашид энэ явцаас их олон зүйл хамаарах юм. Хэрвээ Ардчилсан нам хүчтэй, зохион байгуулалттай, бас давшингуй, хүрсэн амжилтан дээрээ ингээд л эргэлдээд байдаггүй байх юм бол улс оронд ч хэрэгтэй, намд ч хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлын талаар хэлэх юм бол бид зовлон зүдгүүр дундуур туулж явна л даа. Хүн төрөлхтний түүхэнд социализм коммунизмаас ингэж зах зээл ардчилсан нийгмийн тогтолцоо руу шилжсэн практик байхгүй учраас магадгүй ийм урт зовлонт замыг зайлшгүй туулах учир жанцантай ч юм бил үү. Их хэцүү байдаг юм байна. Үнэхээр амаргүй. Хэрвээ тиим хялбар байсан бол, хэрвээ тиим амархан байсан бол дэлхий дээр энэ олон хувьсгал гарахгүй, цусурсгасан тэр олон дайн дажин болохгүй, ядуу буурай улс орнууд гэж байхгүй байж таарна. Болдогсон бол их л хурдан урагшилмаар, бүр хурдлан давхимаар байвч энэ нийгэм гэдэг организм чинь өөрөө бэрх эд шүү дээ. Одоохондоо сонгуулийн ардчилал бол тогтсон байна. Гэтэл цаана нь либерал ардчилал гэсэн ойлголт байгаа юм л даа. Либерал ардчилал гэж юу юм бэ гэхээр цөөнхийн эрх ашгийг найдвар-тай хамгаалж чадаж байгаа ардчилал юм. Цөөнхийн эрх ашгийг жинхэнэ ёсоор хамгаалж чадаж байвал тэнд либерал ардчилал тогтдог. Цөөнхийн дотроос бол ямагт зөв санаа, эрүүл үзэл, алс хэтээ гэсэн ирээдүйтэй уриа гарч байдаг. Олонхи дотор бол төрдөггүй.
-Хамгийн сүүлд болсон өрсөлдөенд танай нам ялагдсан. Энэ ялагдлын талаар үгээ хэлсэн лидерүүдийн амнаас тэр хүнийг бараг бие даагч шиг явж байгаад ирлээ. Намгүй, нөхөдгүй, мөнгөгүй ганц хүн унахаас яахав гэх маягийн үгс унаж байна?
-Үгүй яахав дээ болсон явдлын дараа мэргэн цэцэн онош тавьдаг хүмүүс олширдог нь жам л даа.

-Нөгөө талаас бас нэг бүдэгхэн тайлбар сонсогдоно. Хэнээс болж тэр хүн ийм байдалд хүрсэн юм бэ гэх. Өмнийн хийсэн үйл лайгаа үүрэх ёстой буе уу. Нөхдийн-хөө зүрх рүү өргөс шидсэн нь хэн билээ гэх?
-Саяын болжөнгөрсөн сонгуулийн үр дүнгийн талаарх асуудлыг манай намын ҮЗХ-ны хурлаар гарцаагүй авч хэлэлцэх хэрэгтэй. Хэрвээ ийм байдалтайгаа яваад байх юм бол бол бид мөнхийн сөрөг хүчин байх зам руу л гулсаж орно. Манай нам хэтэрхий ардчилалтай болохоор бүх юм нь ил болж байдаг. Гэтэл яг халуун тогоон дотроо халуун ам бүлээрээ ярих асуудлууд бий болчихоод байгаа юм л даа. Тэр сэдвийн нэг энэ мөн үү гэвэл мөн. Олны үг ортой гэдэг шиг аль алинд нь л юм байгаа.
-Намд ч , нэр дэвшигчид өврт нь ч асуудал бий гэж үү?
-Аль алинд нь. Өөр ч хүчин зүйл байгаа. Аливаа алдааг шууд энэнээс болсон гээд хэлчих шиг амархан юм байхгүй ч түүн шиг буруу зүйл бас байхгүй шүүдээ.

-Өөр ч хүчин зүйл байсан гэх үгээ та тодруулахгүй юу?
-Өер хүчин зүйл байлгүйяахав дээ. Тухайлбал сурталчилгааны тэгш биш байдлын тухай асуудал гээд л жишээ нь байж байна шүү дээ. Бас сонгуулийн менежменттэй холбоотой асуудлууд ярьж болно.

-Тактикийн алдаа байсан гэх юм. Тухайлбал өрсөлдөгч рүүгээ илэрхий довтолсон нь ч гэх юм уу. Тиим зүйл үнэхээр байсан уу?
-Сонгуулийн сурталчилгааны багт олон арван хүн нойр хоолгүй ажилласан. Би тэр хүмүүсийн хөдөлмөрийг ба-раан талаас нь өөлж гоочилмооргүй байна.
-Эмзэг үед нь үү? -Магадгүй. Ер нь өөрөө идэвхтэй оролцоогүй хүн элдэв юм ярих утгагүй шүү дээ.

-Та яагаад идэвхтэй оролцеонгүй вэ.УИХ-ын сонгуулиар та эвелийн мене-жерээр ажиллаж байсан. Залхсан хэрэгүү?
-Тэр үед би ажилгүй байсан. Тиим үед бүгдлнамынхаа төлөө гар бие оролцож, зүтгэдэг. Би ч эвслийн сонгуулийн штабын даргаар ажилласан. Сая бол яахав дээ, ажилла гэж ч намайг урьсангүй. Тэгээд яахав боломжоороо дэмжсэн. Ажил ч их байсан. Сонгуулийн ийм ажилд хүн яг зуун хувь өөрийгөө зориулахгүй бол зүгээр нэг ирэн очин ажиллана гэж байдаггүй. Их хэцүү ажил.

-УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дараа менежерүүдэд чухал оноо очдог. Та сайн ажилласан. Дөрөвхөн суудал-тай байсан сөрөг хүчин шүү дээ. Арай танд тааруу дүн тавьсан юм биш биз дээ?
-Тийм юм ёстой байхгүй. Саяны сонгуулийн тухайд намайг ажил ихтэй байгаа гэж харж үзсэн байх. Өөр элдэв юм байхгүй.
-П.Цагааныг хүмүүс Сан-гийн сайд болно л гэж харж байсан ?
-Тиймэрхүү таамаг хүмүүст байсан байж мэднээ.
-Оновчгүй томилгоо энэ тэр гэсэн яриа хөөрөөнуүд гарч байсан ч ажиллаад эх-лэхээр тань аяндаа дуугүй болсон. Харин та өөрөө эргэл-зэж байв уу?
-Ерөнхий сайд Ц.Элбэ-дорж надад хэлсэн л дээ. Энэ бол хамгийн том, хамгийн хүнд, бас хамгийн их асуудал хуримтлагдчихсан ийм хэцүү салбар. Гэхдээ бас гэгээлэг салбар. Энэ салбарыг жаахан өөд нь татмаар байна. Бид өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн заегийн макро өөрчлөлтүүдийг зөндөө хийсэн. Одоо хүн рүү хандсан, хүнд хүрсэн тиим өөрчлөлтүүдийг хиймээр байна. Чи тэнд хүчээ өгөөч гэж хэлсэн. Би бодож үзээд түүний саналыг хүлээж авахаар шийдсэн. Ер нь бол нэг усандаа дахин дахин ороод байх сонин биш ш дээ. (инээв) Хүн янз бүрийн л ажил хийж үзэх ёстой юм шиг санагддаг. Энэ салбарт ажиллаж байгаа-даа би сэтгэл хангалуун байгаа. Хийх ажил үнэхээр их байна.

-Одоо Монголын хамгийн том чанарын хувьсгалыг боловсролын салбарт хийх ёстой гэж Еренхий сайдыг танд хэлж байна гэж сонсч байсан. Тухайн үед таныг Сангийн яамнаас бултуулах гэсэн арганд орчихлоо гэж л бодож байлаа?
-Тийм үү. (инээв) Үнэндээ хүн нэг ажлыг удаан хийх их буруу юм шиг надад санагддаг. Тийм нөхцөлд хүн дутагдал доголдол, сайн саар бүх юман-даа дасчихдаг. Доод хүмүүс нь ч тэрэнд нь тааруулаад танил-цуулчихдаг. Хүн бас өсч өндийдөггүй. Өөртөө зориулсан сорилтуудтай учирдаггүй юм шиг бодогддог. Нэг компани, нэг албан газрын даргаар их удсан хүмүүсийг ажиглаад байхад сүүлдээ өөрийнхөө ах дүү хамаатан садан, ажилтнаа ялгахаа больж эхэлж байгаа нь харагддаг. Өөрийнхөө хэтэвч байгууллагынхаа санхүү хоёрыг хүртэл ялгахаа байж ирдэг.

-Заавал удирдах ажилтан ч биш ер нь хүн ажиллаж амьдарч байгаа орчноо сольж өөрчилж байх нь зөв гэж үү?
-Сольж байх нь зүгээр санагддаг. Жишээлбэл, Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонгодог. Гэтэл гурвын гурван Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд нэг газар дээрээ шавар бурхан шиг суучихаад тэгээд Одоо би цаашаа ажил-ланаа гэж зүтгэж байгаа хүнийг харахаар үнэндээ дотор муухайрмаар байгаа биз дээ. Ийм урт удаан хугацааны турш нэг суудал сандайлсан хүмүүсийн хувьд гавьяа байгуулахаасаа ил үү гай тарих нь их болчихеон байгаа шүү дээ.

-Та Ардчилсан нам өөрийнхөө өвчнийг өөрөө эмчилж эдгээх талаар ажиллаж байгаа гэх үг унагасан байсан. Албан бусаар хэлэхэд танай нам олон толгойтой. Ах нам нэг толгойтой. Танайхан намаа хайр найргүй шүүм-жилцгээдэг. Маанийг нь уншаад, нүд аниулаад…?
-Манай нам олон толгойтой биш олон лидертэй нам. Олон лидертэй байна гэдэг маш том давуу талтай л даа. Аливааг хэдэн өөр талаас нь хардаг. Олон өнцгөөс нь харах чадвартай. Олон талаас нь харж байгаад хамгийн зөв шийдлээ дагаад явах юм бол манай намд бусдад олдохгүй том том боломжууд байгаа. Сүулийн үед олон лидерүүдийн хүч нэг цэг дээр төвлөрч өгөхгүй байгаад гол бухимдал гарч байгаа байх. Ийм тохиолдолд намын дарга нар л хүчээ шавхан ажиллах ёстой. Тэр М.Энхсайхан нь байна уу, тэр Р.Гончигдорж нь байна уу ажиллах л ёстой шүү дээ. Намын даргын ур ухаан, авьяас одоо л гарах ёстой. Гаргах ёстой. Ер нь бол манай намыг олон хөлтэй ширээтэй зүйрлэж болох юм.

-Олон хөлтэй ширээ… Наадах чинь хүчтэй тодорхойлолт байна шүү ?
-Ганц хөлтэй дэгэн догон ширээ биш. Олон хөлтэй ширээ. Одоо манай нам улам сайн нягтарч ажиллах ёстой. Энэ нам бол үнэхээр сайхан түүхтэй нам. Гэхдээ сайхан түүхээр насан турш амьдардаггүй. Бид өнгөрснөөрөө бахархаж олон жил явлаа. Түүхээрээ, дурсамжаараа амьдарлаа. Гэвч сайхан дурсамж ирээдүйн баталгаа биш. Одоо бид зөвхөн урагшаа тэмүүлж ажиллах ёстой. Арагшаа биш. Хажуу хавирга руугаа биш. Дэлхийтэй өөрийгөө харьцуулж амьдрая. Бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэлийн асуудалд ч өөрөөр хандах хэрэгтэй санагддаг болсныг нуух юун. Хоёр бор гэр барьчихаад ми-нийх цагаан, үгүй минийх цагаан гэж мэтгэлцеээр насыг барж болох уу даа. Цаг хугацаа, орон зай, хил хязгаарын тухай ойлголт асар их өөр болсон.

-Танайхан даргатайгаа ноцолдоод унагачихдаг нэг зуршилтай. Өмнөх дарга бүгд л өөр өөрийн зовлонг үүрч явсан. Одоогийн Р.Гончиг-доржийн үүрч байгаа зовлон хэнтэй ч харьцуулшгүй их. Үүнийг эрхбиш зөвшөөрц-гөөдөгбиздээ?
-Үнэхээр хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа. Бүх учир шалтгаан механизмд байна. Хэн нэгэн даргад биш. Даргыг солих биш, механизмыг солих хэрэгтэй. Р.Гончигдорж дарга одоо маш их шаналж байгаа нь үнэн. Гэхдээ түүнд намынх нь аппарат байгаа, удирдлагын удирдлагын баг нь байгаа. Ажил хийх боломж байхгүй биш байгаа. Ажил хийх тухай ярьж байгаа болохоос биш авч хаях тухай би яриагүй. Одоо үнэхээр аливаад жаахан философекий хацдахгүй бол ардчиллын сул тал гэж бас бий шүү дээ.

-Таны ирcэн энэ газар үнэхээр ужиг асуудлууд ихтэй, ярвигтай салбар. Анх ирэхэд ямархуу сэтгэгдэл төрж байв. Одоо бол ажил нэлээн жигдэрсэн биз дээ?
-Гурван том салбар байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан гээд. Гэвч энд 60 гаруй-хан хүнтэй маш цомхон аппарат ажиллаж байна. Харъяа агентлаг гэж байдаггүй. Тэгсэн хэрнээ салбарын хүн амынхаа тоогоор хамгийн их. Үнэхээр нүсэр салбар л даа. Би хөдөө төрж, хотод өссөн хүн. Бодоод үзэхээр хөдөө хот, гадна дотно гээд их олон сургуульд сурсан байгаа юм л даа. Явсан газар болгондоо манай боловсролын салбар яагаад тиим сул дорой байдаг юм бэ гэж бодож шаналжявдагбайсан. Гэтэл нэг мэдсэн өөрөө энд хүрээд ирсэн. (инээв) Товчхон хэлэхэд өнгөрсөн хугацаанд салбартайгаа танилцлаа. Зайлшгүй хийгдэх ёстой өөрчлөлтүүд байна. Нэг ёсондоо оношлосон гэсэн үг л дээ. Архаг урхаг, хууч болж ужигарсан өвчин бол үнэхээр их байна. Тэр өвчнийг эмчлэх хэрэгтэй юм байна. Гэхдээ боловсролын салбарын өөрчлөлтүүдийг шууд хийхэд асар төвөгтэй учраас 10-15 жилд хэрэгжүүлэх мастер тө-лөвлөгөө боловсруулаад явж байна. Манай хүмүүс өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа. Энэ төлөвлөгөө наймдугаар сар гэхэд гараас гарчих байх. Цаг алдах эрх үнэхээр алга. Боловсролын салбар одоо тооноос чанарт шилжих цаг болжээ. Бид дэлхийтэй өрсөлдөх чадвартай болъё. Бусад хөгжпийн хувьд ижил төстэй улс орнуудаас илүү гардаггүй юм гэхэд дутуу байхаа болъё. Өрсөлдөх чад-вараа л нэмэгдүүлье. Шинжлэх ухаан технологийн салбар гэхэд манайд өдий төдий чадалтэй эрдэмтэн мэргэд байна. Гол нь тэр хүмүүсийн хийсэн бүтээсэн, судалсан зүйл нь үйлдвэрлэгддэггүй. Үйлдвэрлэлд нэвтэрдэггүй. Бизнес болдоггүй. Тэгээд л баахан төсвөөс мөнгө аваад байдаг. Амьдрал ахуй нь ч сайжирдаггүй байсан байрандаа л байгаад байдаг. Тийм учраас эрдэмтдийнхээ хийснийг бизнес болгож хувиргах механизмыг бий болгоё. Энэ ажлыг эхлүүлсэн. Өнөө жил 20-иод хувийн секторынхон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулаад төсөл хамтарч санхүүжүүлээд ингээд явж эхэлж байгаа. Соёлын салбарт бас өдий төдий асуудлууд байна. Намайг ажилд оров уу, үгүй юу бүх театруудын нээлт болсон. Баахан урилга ирсэн. Би очсон. Зарим нь давхардаад очиж амжаагүй. Яагаад манай театрууд жуулчид буцчихсан, хүмүүс ажил сургуульдаа орцгоочихсон, халаалт өгчихсөн, гэрээсээ гармааргүй санагддаг тиим цагаар нээлтээ хийдэг байна вэ. Тэгээд хавар, зун болохоор бүгд хаагаад амарчихдаг. Цөөхүүлээ мөртлөө манай монголчууд аягүй их урлагийн авьяастай юм. Үнэхээр гайхалтай. Дуучид, хөгжимчид, бүжигчид… Жин-хэнэ алт шиг хүмүүс тэнд байна. Гэтэл тэр алт нь үнэд хүрдэггүй. Бас л нөгөө нийгмийн асуудал. Байр орон, цалин хөлс, унаа унашны проблем дүүрчихсэн. Одоо тэгээд яах вэ. Энэ сал-барыг өөрөө өөрийгөө авч явдаг болгоё. Төсвөөс авдаг нэг жаахан мөнгөнд дулдуйдахаа-саа илүү гадаадад тоглодог болъё. Мөнгө олдог болгоё. Тэр хүмүүс яагаад сайхан амьдарч болдоггүй юм бэ. Энэ талаас нь бид бодлого боловсруулаад ажиллаж эхэлж байна. Жаахан жаахан өөрчлөлт хийгдэж байна. Ахиад л хүний асуудал гарч ирнэ. Нэг хүн өөрчлөё л гэхээр өө энэ хүнийг болохгүй гээд байх жишээтэй. Энэ мэт зов-лонтой юм байна. Ямар ч гэсэн суурийг нь тавъя. Холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулъя. Яахав хожим өө, энэ Цагааны үед хийсэн юм байна гэж ярих биз. Соёлын салбарт нийгмийн асуудлаас гадна нэг том проблем байна. Энд боловсон хүчин тасалдах харанга дэлдэж байна. Мундаг авьяастай улс нь зарим нь элеэн, зарим нь хорвоог орхисон, нэг хэсэг хүмуүс гадаадад гараад явчйхсан. Өнгөрсөн 10-аад жил хүүхдүүдийг гадаадад явуулж, залгамж халаагаа сургаж амжаагүй. Одоо явуулж бэлтгэе гэж бодож байна. Авьяастай хүүхдүүдийг явуулж сургая. Хэдэн жилийн дараа бэлтгэгдээд эх орондоо ирнэ. Дэлхийд урлагийн одууд нь хамгийн сайхан амьдардаг шиг манайд бас тэгдэг болох механизмыг бий болгоё. Театруудыг хавар нээгээд зунжин тоглоод, өвөл нь харин хаагаад амардаг болгоё. Өвөл нь халуун дулаан орноор явж тоглодог болгоё. Ингэхийн тулд соёл урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах хэрэгтэй болж байна. Хэл устай соёл урлаг болгомоор байна. Явж явж Монгол улсыг байгалийн баялаг биш хүн л хөгжүүлнэ. Боловсролтой хүн. Дээрээс нь соёлын аялал жуулчлал. Нэрийг нь хэлээд яахав одоо манайд хоёр төгрөг гэсэн өнгөрсөн зууны үед хэвлэгдсэн билеттэй музей байна гээд боддоо. Хоёр төгрөг гэдэг чинь лав л 20 дугаар тогтоолоос урьд л байсан байж таарна шүү дээ. (инээв) Дээр нь 1000 төгрөг гээд тамга дарчихсан байх жишээтэй. Тэрийг өөрчилье. Дизайныг нь шинэчлэе. Ар талд нь аялал жуулчлалын ком-панийн реклам тавъя. Үнэнийг хэлэхэд яг ингээд юм хийе гэхээр эвслийн Засгийн газрын сул тал тээг болчих юм.

-Зөвшиж байж мөнгө өгөх эсэхээ шийднээ гээд хэвт-чихэж байгаа биз дзэ?
-Нэг нь тэр. Мөнгөнөөс гадна шийдвэрийг удаах юм аа. Энэ тээг бүх хурд хүчийг сааруулж байна. Аливаа юм хийх гэхэд хоёр дугуй эргэх шаардлагатай байгаа юм л даа. Нэг дугуй нь хүн, нөгөө дугуй нь мөнгө. Үснийх нь өнгө өөрчлөгдчихөөд байхад өөдгүй зангаа тавьдаггүй хүн ч байх юм. Хойч үедээ нүгэл л хийж байгаа хэрэг юм даа.

-Боловсролын салбарт дэгддэг нэг том хэрүүл сурах бичгийн тендертэй холбоотой асуудал байдаг. Үүнээс анги-жирсан сурагтай?
-Ажил хүлээж авснаас хойш хүлээж авсан 10-аад том гомд-лын нэг нь энэ асуудал байсан. Тэгээд энэ асуудлаас яаж салах вэ гэдгийг судалж үлдсэн. Хэвлэлийн газруудтай нь уулзсан, зохиогч нартай нь уулзсан. Бүгдээрээ зөвлөвөл буруугүй гэсэн уулзалт хүртэл зохион байгуулж авч хэлэлцеэн. Ингээд учир шалтгааныг нь ойлгосны үндсэн дээр хоёр янзын журам боловсруулсан. Сурах бичиг шалгаруулах, хэвлэн нийтлэх журмаа шинэчилеэн. Ингээд боловсруулсан хоёр журмынхаа нэгийг сонгосон. Урьд нь манай яаман дээр төвлөрдөг байсан сурах бичгийн асуудлууд хэвлэлийн газар төвтэй болоод хэвлэлийн газрыг тойрч бүжиг-лэдэг болсон. Тэдний хооронд өрсөлдөөн бий болсон. Эцэг эхчүүд сонголтоо хийнэ. Сургалтын чанар ч дээшилнэ. Миний шаардлага хамгийн сайн, хамгийн чанартай сурах бичгээр түргэн хугацаанд л сурагчдыг хангах. Ойрын 3-4 жилд бүх сурах бичгийг шинэчилчихмээр байна.

-11 жилийн тогтолцоо руу шилжеэнтэй холбоотой мэдээллүүдийг бас уншигчиддаа ойлгомжтой хүргэмээр байна?
-2002 онд 11 жилийн тогтолцоонд шилжих тухай шийдвэр гараад өнгөрсөн хугацаанд бол хот хөдөөгийн хэд хэдэн сургуулиуд дээр туршилт явагдсан. Энэ жилээс долоон настай бүх хүүхдүүд нэгдүгээр ангид орно. 11 жилийн тогтолцоо руу шилжих шилжилт албан ёсоор өнөө жилээс эхэлж байна гэсэн үг л дээ. Бусад орны жишиг, стандартуудаас олон жил судалсан. Хүүхдүүд хичнээн бага байна төдий чинээ юм их сурдаг юм байна л даа. Жишээлбэл таван насандаа хүн хамгийн их юм сурдаг байна. Тэгэхээр бид ядахдаа долоо-тойд нь сургуульд оруулж эхлэе лдээ.

-Нийгмийн сэтгэл зүй хангалттай бэлтгэгдсэн үү?
-Бараг хоёр жилийн турш ярьсан зүйл болохоор хангалттай байх. Өөр олон ажлууд хийгдэнээ. Жишээлбэл дүнг нууцалдаг болъё гэж байгаа.

-Яагаад?
-10 жилд муу сурч, муулуулж загнуулж байсан хүүхэд, магтуулж сайшаалгаж, онц сурч байсан хүүхэд хоёр адилхан л нийгмийн гишүүн болно шүү дээ. Адилхан л амьдарна. Үнэнийг хэлэхэд чи муу муу гэж давтуулж явсан хүүхдүүдээс ганцхоёр нь л мундагхүн болох магадлалтай. Сэтгэлийн арай хаттай нь шүү дээ. Хүүхэд муу муу гэсэн тэр хаягийг сэтгэл зүйн хувьд муу л явах ёстой гээд хүлээгээд авчихдаг. Тиим учраас хүүхдийн дүнг хүүхэд өөрөө мэднэ, эцэг эх мэднэ, багш мэднэ. Бусад хүн мэдэх шаардлагагүй. Хүүхэд хамгийн гол нь бие бялдрын хувьд эрүүл, ёс суртахууны хувьд эрүүл л байх ёстой. Бидэнд нийгмийн эрүүл гишүүн төлөвшүүлэх нь л хамгийн чухал. Тоондоо муу хүүхэд байсан гээд муу амьдрах ёегүй. Бүх хүн тоочин болох албагүй учраас тэр. Тиим учраас ийм өөрчлөлт хийе гэж байгаа.

-Маш сайхан санаа байна?
-Бас нэг өөрчлөлт хийнэ. Хүүхдүүдийг бүгдийг нь формын хувцастай болгоё.

-Яагаад?
-Ажлаа аваад хөдөө гадаа олон сургуулиудаар орлоо. Урьд нь бидний үед бүгд ижилхэн хилэн формтой болохоор хэн нь ч хэнээсээ ялгарч харагддаггүй байж. Одоо бол сурагчдын хооронд, багш нарын хооронд ялгаа гараад эхэлеэн байна. Шууд ар гэрийнхээ амьдралын зиндаагаар ялгарчихаж. Аав чинь баян байж болно. Гэхдээ формын хувцас заавал өмс гэж шаардана. Хүүхдүүдийн дунд ямар ч ялгарал байх ёсгүй.

-Манай боловсролын салбарын нэр хүндийг нэлээн доош нь чангааж байсан нэг зүйл хандивын анги. Хандивын ангийг устгасан гэв үү?
-Хаасан.

-Хэр их эсэргүүцэлтэй тулгарч байна?
-Эсэргүүцэл бол байгаа. Гэхдээ эсэргүүцээд үзэг л дээ. Эсэргүүцсэнээсээ илүү хохирол амедаг механизмыг бид бий болгоно. Толгойгоороо биш мөнгөөр л орох юм бол сурч яах юм бэ. Тэгж бие биенээ хуурч яах юм бэ. Тиим учраас хаана.

-Яаж хянах вэ?
-Хянах механизм байгаа. Хувь хувьсгалгүй энд хянагдана. Хаагуур ч мултрахгүй. Авилгалыг жинхэнэ цэцэглүүлж байгаа энэ заваан явдлыг тиим учраас зогеоох болно. Загасчдын тоегон байсан Сингапур яасан бэ гэхээр ерөөсөө ерөнхий боловсролынхоо, дараа нь дээд боловсролынхоо чанарыг өөд нь татчихсан байхгүй юу. Боловсролынхоо салбарт л чанарын маш том хувьсгал хийчихсэн. Тэр нь хөжлийн ундарга болсон.

-Боловсролын телевиз байгуулагдах тухай чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдох боллоо. Харин улс төрөөс зугтаж унэхээр чадах уу?
-Чадна.

-Мэдээ ч явуулахгуй гээд байгаа. Бас реклам цацахгүй. Яаж оршин тогтнох юм бэ?
-Тогтооно. Чадна. Цаг хугацаа л бүхнийг харуулна. Улс мөнгө өгөхгүй байгаа учраас гадна дотны дэмжлэгээр хийх учраас харамсалтай нь шууд эхэлж амжихгүй. Гэхдээ аль болох цаг хожихын төлөө ажиллаж байгаа.

-П.Цагааны уед хийгдсэн хэмээн яригдах үйлс олон байх бололтой. Энэ жагсаалт харин хэр урт удаан үргэлжлэх бол. Засгийн газ-раар оролдох тоглоом яваг-дах вий гэх нэг садаатай түгшүүр энэ уеийн сайд нарт байгаа?
-Ирээдүй хойч үед минь хэрэгтэй реформын ажлыг хийх, эхлүүлэх нь юу юунаас чухал байна. Энэ гэгээлэг салбарт улам гэгээ л нэмэх юмсан даа.

(өдрийн сонин 2005-06-20 149)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments