Чингисийн үр сад хоёр дахь удаагаа Европыг донсолгов
ХУУЧИН ТАНИЛ БЕЛЬГИ
Бельги, Монгол хоёр шинэ танилууд биш. Манай Монгол Манжийн хараат байхад Бельгийн ван II Леопольд Монголор гээч компани байгуулан, Өрнөд Европын орнуудад арван гурван тонн алт гаргасан түүхтэй. Эдний ван нь өөрөө гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд магнайлж байжээ. Бельгитэй Монгол дипломат харилцаа тогтоогоод 34 жил болж байна. Парламөнтын дарга нь, Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд нар нь II Леопольдынхоо алт түүж байсан Монголд өнгөрсөн жил шил шилээ даран иржээ. Бид Бельгитэй өнгөрсөн жил дөрвөн сая долларын худалдаа хийсэн. Зардаг нь их авдаг нь бага. Голдуу оёмол сүлжмэл хувцас хунар экспортолж, шар буурцгийн тос, утасны аппарат, машин механизм авчээ.
Бельгичүүд гэвэл 10 сая. Үндэсний нийт бүтээгдэхүүн нь 226 тэрбум. Нэг хүнд ногдох нь 22 мянган ногоон. Бельги бол унацтай наймаачин. Орлогынхоо 60 хувийг гадаад худалдаа наймаанаас олно. Хамгийн унацтай, бас ихэд бахархдаг наймаа нь очир алмааз. Дэлхий даяар нүд унаган, баян тансагийн илэрхийлэл болгодог очир алмазыг гоёл чимэглэлийн эд болгох аргыг энд анхлан нээн нэвтрүүлжээ. Үнэ гэж үнэ. Нэг хуруунд нэг насны хоол явж байна. Ганц бөгжний шигтгээнии үнийг 200 мянган евро, хоёр зуухан шүү л гэнэ.
Манай IҮ цахилгаан станц эднийд бараг музейд л үлдсэн. Тог тасарлаа гэвэл хамгийн марзан хүнээр тодорно. Энд атомын цахилгаан станц IҮ цахилгаан станцыг орлоно. Бельгийн шоколад, шар айраг дэлхийн олон хэлтний арааны шүлсийг асгаруулдаг.
Газрын дор нь гавьтай юм байхгүй ч Өрнөд Европын яг төв хэсэгт байрладаг нь хэдэн сая тонн алтнаас илүү ашиг өгнө. Европын холбоо Брюссельд байрлана. Европын улсын тэргүүнүүд энд цуглаж байгаад л Европыг удирддаг, бодлого шийдвэрээ гаргадаг. Бас НАТО энд байна. Ерөнхий сайд нар, элдэв сайд дарга нар энд ирэх нь ердийн үзэгдэл.
Гадаадынхан пиг. Хар ажлыг голдуу гадныхан л залгуулна. Тэдний дунд 400 гаруй эх орон нэгтнүүд маань бий.
ХУУЧИН ТАНИЛ МОНГОЛЫГ ДЭМЖИНЭ
Ерөнхий сайдын Бельгид хийсэн айлчлалыг нэг сумаар хоёр туулай буудлаа гэж туршлагатай дипломатч тодорхойлсон юм. Бельги, Европын холбоо хоёрт Монголыг шинэ түнш, хөгжих хүсэлтэй, ирээдүйтэй, хөрөнгө оруулагчдад таатай улс гэдгийг танилцууллаа. Шахуу хөтөлбөртэй айлчлалын үсэр Бельгийн Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд, Монголд өнгөрсөн жил айлчилсан Дидье Рейндерс, эдийн засаг, худалдааны хамгийн том муж Фландрын Ерөнхий сайд Ив Летерм нартай уулзсан юм. Европын холбооны ОSР буюу Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлжих тусгай эрхийг авахад энэ байгууллагын нөлөө бүхий орон Бельгиэр дэмжүүлэх нь сайд нартай хийсэн уулзалтын гол зорилго байсан. Монголыг дэмжинэ гэдэг үгийг Бельгиэс авсан. Манай зүүн бүсийнхэнд айлчлал аз завшаантай хэрэг болсон. Энэ нь зүүн бүсийн хүн ам өвчин эмгэгээ оношлуулах, урьдчилан сэргийлэх, чанартай эмчлүүлэхэд 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, үр дүнд нь шинээр төрөх орчийн үеийн төв юм. Газрын тосны нөөцийг тогтоох, металлын бирж байгуулах, 40 мянган орон сууц хөтөлбөрт оролцох зэргийг ч Бельги анхааран судлахаар боллоо.
хөнгөлөлтөд
ХАМРАГДАХ БАГТАЙ ҮГ
Европын комисс гэдэг бол түр байгуулагдаад тарчихдаг наадмын комисс биш, Европын Засгийн газар юм. Энэ утгаар бид нэг улстай биш 25 оронтой уулзаж байна л гзсэн үг.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Европын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн комиссар Ян Фигельтэй уулзлаа. Монголын тухаи товч тодорхои өндөр үнэлэгдэх танилцуулгын дараа ноён комиссар 0,6 хувь гэдэг хамгийн том сурталчилгаа. Өөр сурталчилгаа бараг хэрэггүй байх… гэж хэлсэн юм. Ерөнхий сайд GSP буюу Хөнгөлөлтийн системд хамрагдах тухай сэдвийг онцлон хөндлөө. Энд хамрагдчихвал Монголд үйлдвэрлэв шошготой 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Европын том нэгдсэн зах зээлд гаалийн татваргүйгээр гарна. Ганц оёмол сүлжмэл барааны хөнгөлөлтийг Америк олгож байхад хэдэн арван оёдлын үйлдвэрт 40 мянган хүн маань ажилтай, авдагцалинтай, оёдолчин гэдэг мэргэжил үнэд орсон билээ. Долоон мянган бараанд хөнгөлөлтийн эрх авчихвал үйлдвэр гэдэг ирийгээд, ажил гэдэг яралзаад, экспорт гэдэг данхайгаад ирнэ. Жижиг буурай, эмзэг зах зээлтэй орнуудыг илүү харж үзэх шинэ журмыг Европын холбоо хэлэлцэхийн өмнөхөн энэ тухайд амыг нь авах гэдэг алт хамлаа л гэсэн үг. Далайд гарцгүй орон бол бас нэг харж үзэх шалтгаан гэнэ. Монгол жижиг үү жижиг, далайд гарцгүй, улстөрийн хувьд дэмжих ёстой ардчилсан орон мөн. Манайхан Европын холбооны өндөр албан тушаалтнуудтай уулзах бүрт нааштай хандана гэдэг амыг нь авсаар эцсийн баталгааг нь авчихаад ирлээ. Европын холбооны GSP-ийг авах магадлал эрс өссөн тухай мэдээ, Засгийн газрын гааль, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлсөн шийдвэрийн үр дүнд Монголд сайн юм хэдийнээ дуулдаад эхэлсэн. 1200 долларын костюм, 120 долларыын үнэтэй цамц үйлдвэрлэх тансаг хэрэглээний оёдлын үйлдвэр Улаанбаатарт шаваа тавилаа. Зөвхөн энэ үйлдвэрт 2000 оёдолчин хэрэгтэй. Сарын цалин нь 300 доллар. Солонгосын визний үнэ буурч мэднэ. Европын холбооноос хөнгөлөлт эдлэх талаар баттай үг сонслоо гэдэг нь зөвхөн комиссартай уулзсаныг хэлж байгаа хэрэг биш. Энэ байгууллагын нөлөө бүхий гишүүн Бельгийн ерөнхий сайдын орлогч, сангийн сайд Д.Рейндерс, Нидерландын ерөнхий сайд Ян Петер Балканенде, Германы Холбооны канцлер Г.Шредерийн амнаас унасан үгнүүдийгоруулж байгаа юм.
РУБЕНСИЙН ЗУРГААС, УЛААН АРМИЙН АХЛАГЧ ХӨРӨНГӨТӨН ӨВӨӨ ХҮРТЭЛ
Бельгид үйлдвэрлэв үзэсгэлэн бии. Ховор үнэтэй үзмэр ч байна, зориуд ховор үнэтэй болгосон үзмэр ч байна. Нийлсээр байгаад баялаг үзэсгэлэн болжээ. Алдарт Рубенсын давтагдашгүй бүтээлүүдээс Бельгийн нацистуудын төмөр шүүгээ, олимпийн аварга жүдочийн өмсгөл, дэлхийд шөвгөрсөн хөлбөмбөгчний гутал, 1960-аад оны баарны тавилга, 1970-аад оны од дуучны өмд хүртэл энд мөнгө олж, улс орны түүх, сүр хүчийг илтгэнэ. Ёкозүнагийн хуримын хувцас, Ринченгийн бийр янтай, маршалын тамхины хайрцаг, сансарт уусан чацарганы шүүс гээд тавибал бид ч бас гайхуулах юмтай. Ганцхан мөнежмөнт, санаачилга байвал болно. Европт хүчин чадлаар хоёрдугаарт ордог далайн боомт, дэлхийд алмааз эрдэнийн худалдаагаар тэргүүлдэг Антверпен хот жуулчдыг татажөгнө. Замд гарсан жуулчны заавал очих газрын нэг нь Плантин Моретус музей. Дэлхийн анхны хэвлэх үйлдвэр. Ном хавтаслагч залуу энэ үйлдвэрийг 1555 онд байгуулжээ. Энэ цех алдартай музей болсны учир гэвэл барууны оюун ухааны хөгжилд их хувь нэмэр оруулж, соёлын үрийг тарьсан гэж үнэлэгддэг байна. Хөрөнгөтний үйлдвэрлэл хэрхэн хөгжсөний түүх бэримтын амьд жишээ энэ. Библийн судрыг таван хэлээр хэвлэсэн нь хамгийн алдартай бүтээл нь. Ерөнхий сайд эртний хэвлэх машинаар нэгэн хуудас хэвлэж үзсэн. 1876 онд үүдээ нээсэн музейд тавиатай байгаа үсэг өрөгч төхөөрөмжүүд нь 1990-ээд он гартал манайд ажиллаж, Улаан од, Үнэн, тэрч бүү хэл Ардчилал, Үг-ийг хэвлэж байсан шиг л эд байв.
Алмазын музей заавал очих бас нэг газар нь. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй биш төлдөг гэдгийг эндээс мэдэрнэ. Дэлхийн хамгийн том хоёр очир алмазаар хийсэн эдлэлийн хийц загварыг энд үзэж болно.
Бельгид суугаа Монголын өргөмжит консул, еврей үндэстэн Александр Занзер таван өнгийн хэлээр ярина. Бас таван янзын алба тушаал, ажил хэрэг эрхэлнэ. Антверпенийн алмаз эрдэнийн наймааны 90 хувийг еврей гаралтнууд хянадаг уламжлалаар эдний гэр бүл үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг гэнэ. Аав Занзер нь Зөвлөлтийн улаан армийн ахлагч байгаад эрхэм консулыг хоёр настай, том хүүгээ дөрөвтэйд нь Морозов гэдэг хурандааг найрсаар байгаад барууны ертөнцөд алхаж чадсан их эр. Ерөнхий сайдтай уулзаад өвгөн партизан их баярласан. Яагаад гэвэл мань өвгөн Украины Львов хотын цэргийн ангид алба хааж байсан. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Львов хотод Цэрэг-улстөрийн дээд сургууль төгссөн болохоор тэр хоёр бараг л нэг голын улс.
МОНГОЛ ТАХИЙН ӨРЛӨГ ЭЦЭГ НИДЕРЛАНД
Брюсселээс Амстердам ороход Улаанбаатараас Дархан хүрэхээс амар. Хоёр цаг хүрэхгүй давхиад орчихно. Амстердамд ирсэн хүний заавал очих газар бол Ван Гогийн музей. Ядуу зүдүү байдалд нас барсан энэ зураач төрөл арилжсан хойноо дэлхий даахгүй их алдар хүндийг олсон билээ. Тэр ядуу зураачийн нэг зураг нь 40 сая ам.доллар хүрдэг билээ. Голландаас Рембрандт хэмээх бас нэгэн сод зураач төрсөн. Амстердам бол урлаг, соёл, музейн хот. Фашистын дарангуйллыг өдрийн тэмдэглэлээрээ гайхалтай дүрслэн үзүүлсэн еврей, охин Анне Франкын музей, дэлхийн хамгийн сайн акустиктай концертын танхим энд бий.
НИДЕРЛАНД БУЮУ НАМ ДООР ГАЗРЫН УЛС
Нам доор тазарт түрэн орж ирэх усыг шахан зайлуулах төхөөрөмжүүд улсынх нь нэрний утгыг батална. Газар нутаг нь Булган аймгийн дайтай. Хүн амын нягтаршил их. Булганы нутаг дээр 15 сая хүн амьдарч, 320 тэрбум долларын баялаг бүтээдэг бол шахцалдаж таарна. Нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн нь 25 мянган доллар. Яах вэ, манайхаас одоогоор тавь дахин их байна. Газрын тос олборлох, боловсруулах Роял Датч Шелл, электрон төхөөрөмж, компьютерийн Филипс, хүнсний Юнилевер гээд аварга корпорациуд эднийх. Хөдөө аж ахуй өндөр хөгжсөн. Нэг гектараас 350 центнер төмс, бараг 50 центнер улаан буудай хурааж авна. Роттердамын боомт нь ачаа эргэлтээр дэлхийд тэргүүлдэг. Гадаад худалдааны нэн нээлттэй бодлоготой. Худалдааны эргэлтээрээ тивдээ тавд, дэлхийд эхний наймд багтдаг. Нийслэл нь Амстердам боловч төр, засгийн газар нь Хаагад байрлана.
Эднийх манайхтай дипломат харилцаа тогтоогоод 33 жил болж байна. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар Нидерландад айлчилж байсан. Вант улсын ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Г.Залм Монголд хоёр удаа айлчилсан, энгэрт нь манай Алтангадас одон бий. Нидерланд хөгжлийн тусламж үзүүлдэг орныхоо тоог цөөлсөн ч Залм сайдын идэвх зүтгэлээр Монгол энэ жагсаалтад үлджээ. Хөгжиж буй оронд үзүүлдэг тусламжийнхаа хэмжээгээр дэлхийд айргийн тавд ордог. Хонхны дуу түгсэн 1990 оноос Нидерландын өгөөмөр дэмжлыт Монгол орж эхэлжээ. Төрсөн нутагтаа дурсамж болон үлдсэн тахийг эргэн нутагшуулахад 1,6 сая доллар гаргасан. Хустайн нуруунд салхи исгэрүүлж байгаа тахийн тоо толгой 90-д хүрч байна. Өнгерсөн жил таван сая еврогийн буцалтгүй тусламж нэмж олгохоор шийдвэрлэснийг байгаль орчны салбарт зарцуулна. Хоёр орны худалдаа өнгөрсөн жил дөрвөн сая 700 мянган долларт хүрчээ.
ЕРӨНХИЙ САЙД НЬ МОНГОЛЫН СУРТАЛЧИЛГААНД ХҮЧИН ЗҮТГЭВ
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Нидерландын төрийн тэргүүн хатан хаан Беатрикст бараалхаж, ерөнхий сайд Я.П.Балкенеде, түүний орлогч, Сангийн сайд, Алтангадас одонт, Монголын лобби ноён Залм, Хөгжлийн хамтын ажиллагааны сайд хатагтай А.В.Арденнетай уулзсан. Европын холбооны олон талт хамтын ажиллагаанд Монгол Улс илүү идэвхтэй оролцох сонирхолтойг илэрхийлж, дээрх худалдааны хөнгөлөлтөд хамрагдахад энэ байгууллагыг үүсгэн байгуулагч, нөлөө бухий Нидерланд улсын дэмжлэгийг хүлээхээр тохирсонд эдгээр уулзалтын ач холбогдол оршино.
Нидерландын Ерөнхий сайд залуу, эрч хүчтэй, илэн далангүй хүн юм. Засгийн ордныхоо үүдэнд Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг угтах үед нь аль аль талын хэвлэлийнхэн тухтай зураг авч амжаагүйг анзаарсан эрхэм сайд сурвалжлагч нарт зориулж дахин гар барьж байгаад патиар татуулсан. Тэгээд зогсохгүй Одоо би зүүн талд нь гаръя манай засгийн тэргүүнтэй байраа сольж байгаад зураг авахуулсан нь сурвалжлагч нар, хоёр талын албаны хүмүүс, сонирхон цугласан нутгийн иргэдийг баахан хөгжөөв.
Хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг нээж, Ерөнхий сайд үг хэлсэн. Уулзалтыг Монгол сайхан гэдэг сайхан нэртэй сангийн тэргүүн, менежментийн Пантерра зөвлөх компанийн захирал Рой Донген зохион байгуулсан юм. Еренхий сайд Нидерландын бизнесменүүдэд Монголын талаарх эерэг имижийг бүрдүүлэх үг хэлээд, ирэх онд зохион байгуулагдах Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-д урилаа. Клингендалийн нэрэмжит олон улсын харилцааны дээд сургуульд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Монгол Улс сэдвээр лекц уншсан юм. Лекцэнд олон улсын харилцааны эрдэмтэд, Япон, Казахстан, Узбекстан зэрэг орноос суугаа элчин сайдууд хүрэлцэн ирсэн. Алдартай сургуульд одоо Монголын дөрвөн залуу суралцаж байна. Өмнө нь хорин залуу дипломатч сургалтанд хамрагджээ.
Манай өргөмжит консулаар 11 жил ажиллаж байгаа И.Г.Брюммелхөөс гуай Монголын төлөө их зүтгэж байгаа хүн. Далан настай консул Монголын тухай сонин хэвлэлд мэдээлэл сурталчилгаа гаргана, бүх л айлчлалыг зохион байгуулалцана, баримтат кино хүртэл хийлцэнэ, зуд болоход Засгийн газартаа асуудал тавьж тусламжийн сан үүсгүүлнэ. Монголыг сурталчлах сан байгуулж, 150 мянган еврогийн хандив цуглуулжээ. Тэглээ гээд бид түүнд юм өгдөггүй.
Энд монголчууд цөөн, 40 хүрэхгүй хүн л байдаг гэнэ.
КАНЦЛЕРНЬ МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ, ГЕРМАНЧУУД МОНГОЛООР АМЬСГАЛАВ
Германыг бид мэднэ. Танилцуулга хэрэггүй. Гуч шахам мянган монгол хүн Германд боловсрол эзэмшсэн. Одоо албан ёсны тоогоор 6000 шахам Монголын иргэн Германд амьдарч байна. Хоёр орны харилцааны түүхийг тоочвол барагдахгүй. Манай Европ дахь том түнш, гол хандивлагчдын нэг. Германы тусламжийг авдаг орнуудаас нэг хүнд ногдох үзүүлэлтээр Монгол тэргүүлдэг. Муж улсууд, улстөрийн сангууд, боловсроп, соёл шинжлэх ухаан, хөгжлийн тусламж, худалдаа, эдийн засаг, Төрийн бус байгууллагууд, хотуудын гээд харилцаа, хамтын ажиллагааг салбарлан авч үзэж болно.
Ерөнхий сайд, Монголын албан ёсны төлөөлөгчид Берлин хотод эхлээд нэг хоносон. Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Х.М.Вийсцорек-Цойл Монгол Улсын Ерөнхий сайдын саатсан буудалд ирж бараалхсан бол Холбооны эдийн засаг, хөдөлмөрийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Г.Андрес хүндэтгэн зоог барьж, Боловсрол судалгааны яамны орлогч сайд, Парламентын төрийн нарийн бичгийн дарга У.Каспариктай уулзлаа. Орой нь Бундестаг дахь Христосын нийгмийн бүлгийн дарга Глосын зоогонд уригдаж ярилцсан. Дэлхийн 140 оронд цацагддаг Дойче Велле телевизийн алдарт хөтлөгчид Ерөнхий сайд тусгайлсан ярилцлага өгч, төвийнх нь гол гол хэвлэлийн сурвалжлагч нартай дугуй ширээний ард илэн далангүй хөөрөлдөв.
ХАРАМГҮЙ СЭТГЭЛИЙН ХАРИУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ШИНЭ ДОВТОЛГОО
Маргааш өглөө нь Тегелийн нисэх буудлын цэргийн хэсгээс хүндэт харуулын жагсаалаар үдүүлэн, Германы зэвсэгт хүчний тусгай Аэробус-310 онгоцоор Бонн, Кёльн хотыг зорив. Тусгай онгоц гаргаж өгснийг германчууд хүртэл гайхаж байна. Ийм хүндэтгэл тун ховор гэнэ. Кёльн, Бонн хотын Аденауэрын нисэх буудалд мөн л хүндэт харуул угтан авав. Кёльн хотын засаг дарга хүлээн авч дэлхийд хамгийн эртний хотын захиргааны ордонтойгоо танилцуулав. Үдийн зоогийг бэлтгэн үйлчилсэн, хотын захиргааны үйлчилгээний ажилтнуудын дотор нэг ази эмэгтэй байсан нь монгол. Хотын захирагч нь түүнийг тусгэйлан танилцуулж, төлөөлөгчид гарын хоолыг нь амтархаж, Ерөнхий сайд хамт зургаа авахуулсан. Эртний Ромын эзэнт гүрний нутаг Кёльнд Монголын өдрүүд арга хэмжээ болсон. Бизнес уулзалт юм. Уулзалтыг нээж Үйлдвэр, худалдааны дэд сайд Ц.Энхтүвшин англиар үг хэлэх байсан ч гэнэт герман хэлд орсон нь хамт яваа хүмүүсийг ч мэл гайхахад хүргэсэн. Ерөнхий сайд үг хэлэхдээ Энхтүвшинг герман хэлтэйгсая мэдлээ гэж танхимыг хөгжөөгөөд харин өөрөө үгээ мөн немцээр дуусгаж алга ташуулсан.
Капиталист, социалист ертөнцийг заагласан хэрэм нурж, Зүүн, Баруун хоёр нэгдэх хүртэлх Германы нийслэл байсан Бонн хотын засаг дарга хатагтай Б.Дийкман хотын захиргааныхаа байранд угтан авч, Ерөнхий сайд хүндэт зочны алтан дэвтэрт дурсамж, гарын үсгээ үлдээлээ. Хотын иргэд захиргааны өмнөх талбайд алга ташин, Монголын Ерөнхий сайдын гарын үсгийг авцгааж байлаа. Сургуулийн гадаа герман хүүхдүүд гарын үсэг авцгааж, хамтдаа дурсгалын зураг ч татуулцгааж байсан. Манай сурталчилгаа байндаа тусчээ.
Зургадугаар сарын 16-ны Лхагва гарагийн 17.00 цаг. Бонн хотын Шаумбург ордны үүдэнд Холбооны канцлер, найм дахь жилдээ засгийн газрыг тэргүүлж буй Герхард Шредер Монгол улсын Ерөнхий сайдыг угтан мэндчиллээ. Хүндэтгэлийн ёслолын дараа Ерөнхий сайд, канцлер нар ганцаарчилсан уулзалт хийв. Ерөнхий сайд, Бельгиэс хойш л яриад, дэмжлэг аваад яваад байгаа GSP буюу Хөнгөлөлтийн системд хамрагдах хүсэлтээ Европын холбоонд тавьсныг Герман улс дэмжинэ гэдэгг найдаж буйгаа ч чухалчлан хэлжээ. НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, АСЕМ-ийн уулзалтуудад Монгол Улс оролцох сонирхолтой байгааг ч онцлон тэмдэглэсэн байна. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын тэргүү-нүүд хөндөж ярьсан байна. Канцлер Г.Шредер Монголын ардчилсан шинэчлэлийгдэмжсээр ирснээ үргэлжл үүлэх болно гэдгийг батлан хэлээд, Европын холбоотой нягт хамтран ажил-лах манай хүсэлтийг зарчмын хувьд дэмжинэ гэсэн байна. Ирэх онд Монгол Улсад айлч-лахыг урихад Юу ч болсон заавал очноо гэж хариулсан байна. Чөлөөт хэвлэл бодитоор хөгжсөн Германы сурвалжлагчийн Та яагаад байл-дан дагууллын ойг тэмдэглэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм бэ? гэсэн асуултад Чингис хаан бол жанжин төдийгүй төрийн нэрт зүтгэлтэн. Түүний байгуулсан гавъяагаар олон улс орон төрийн тогтолцоогоо бүрдүүлж, түүнээс уламжлан авсан. Миний найз Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бид хоёр их хааны шарилыг Монгол даяар хайх болно. Одоо бид хоёр үзэсгэлэн нээхээр явлаа гэж хариуллаа.
Гол тойргууддаа ялагдал хүлээсэн, бүрдүүлсэн Засгийн газарт нь итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явагдах гэж байгаа ГСДН-ын хурал маргааш нь болох гэж байхад дарга нь бөгөөд канцлер Шредер нь Боннд нисч ирчихээд Монголын Ерөнхий сайдтай уулзаж, Чингис, түүний өв залгамжлагчдыг магтаад завгүй. Германы хэвлэлийнхэн ч канцлераа дагаад мөн л завгүй. Шредер өмнө нь айлчилсан Монголын хэнтэй ч 15 минутаас дээш уулзаагүй хүн. Энэ удаа бүтэн гурван цаг боллоо.
ИНГЭН НУЛИМС-НД УЯРЧ, Ч.ГАЛСАНГ УНШСАН ГЕРМАНЧУУД
Үзэсгэлэнг нээж хэлсэн Герхард Шредерийн үг гайхамшигтай. …Монголчуудын тухай үнэн зөв ойлголттой болоход энэ үзэсгэлэн тусална. Дандаа ялагдсан талынхан нь Чингис хаан, монголчуудын тухай ярьдаг байсан болохоор үнэнээс хазайсан юм. Их хааных нь тухай монголчуудаас өөрсдөөс нь сонсоё. Би сая Монголын Ерөнхий сайдыг Шаумбургийн ордонд хүлээж авлаа. Энэ ордонд Конрад Адэнауэрээс хойш 39 жилийн дараа хүндэт харуул жагсаж, төрийн дуулал эгшиглэлээ. Монголын Ерөнхий сайд гурван настай байхад энэ ордонд хүндэт харуул жагссан, сүүлчийн удаа жагссан юм. Чингис хаан агуу их хүн. Улстөрийн гавъяа байгуулсан хаан. Янз бүрийн шашин, зан заншилтай орнуудыг хаанчилсан боловч Чингис хаан хүлээцтэй хандаж чаддаг байжээ.
Герман, Монгол хоёрын харилцаа, хамтын ажиллагааны шинэ шатны эхлэлииг энд тавьж байна. Улстөр, эдийн засгийн хос шилжилтийг хийж байгаа Монгол Улсыг бид дэмжсээр ирсэн, одоо бүрэн илүү дэмжиж, иж бүрэн түншлэн ажиллах болно. Монгол НҮБ дахь Германы хүсэлтийг дэмждэг орон. 23322 монгол хүн Германд сургууль төгссөн. Монголд герман хэлийг өндрөөр үнэлдэгг баярладаг. Монголын талаар бид мэднээ. Чинагийн Галсан гэдэг агуу зохиолчийн номыг би, бид уншдаг. Монгол бүсгүйн найруулсан Ингэн нулимс агуу кино. Чингис хааны ул мөрийг Хархоринд малтлага хийж байгаа манай хоёр орны археологчид тодруулж байна. Их хааны ул мөрийг, алтан шарилыг олноо гэж хэлсэн юм. Дараа нь Ерөнхий сайд Ц.Элбэгдорж үг хэлэхдээ Бур 1986 онд ХБНГУ-Монголын хооронд Соёлын хамтын ажил-лагааны протокол байгуулан, 1988-1990 онд Монголын түүх, соёлын үзэсгэлэнг энд гаргасан юм. Германчууд тэр үзэсгэлэнг Чингисийн Монгол гэж нэрлэх санал гаргаж байсан ч түүнийг улстөрийн нөхцөл байдал зөвшөөрөөгүй билээ. Тэгэхэд хэлж чадаагүй Чингис хэмээх нэрийг бид өнөөдөр өөрсдөө нүүр бардам хэлж байна. Өнгөрсөн арван есөн жилийн хугацаанд их зүйл өөрчлөгдлөө. Үзэсгэлэн хоёр орны харилцаанд шинэ хуудас нээлээ гэсэн юм. Тэгээд аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдгийг англичлан хэлээд германаар Монголчууд ирж байна. Энэ удаа зэр зэвсэг агссангүй, эв найрамдлыг өвөрлөн ирлээ гэж өгүүлэв. Алга ташилт түүний үгийг бараг дахиулах дөхсөн. Үзэсгэлэнгийн нээлтэд 1500 урилга зарахаар төлөвлөсөн ч 3000 ширхэг борлогдсон нь хүн багтах зайгүй болгосон. Хөөмий, ардын бүжиг үзсэн ноён Шредер дахиад ганц хөгжим сонсъё гэсэн нь хэвлэлхийнхэнд нэг олз болсон юм.
Д.БОЛДХУЯГ
(өдрийн сонин 2005-06-20 149)