108 настай эмээ шинэ байрандаа тухлаж, жичийнхээ зулайг үнэрлээд нутаг буцжээ.

– Эмээ хаана байна, эмээтэй уулзахаар ирлээ гэхэд минь хаалга тайлж өгсөн охин Буурай өөд болсоон гэдэг байгаа. Уулзахаар очсон хүн маань сүүнд яваагүй, хурал цуглаанд ч суугаагүй, харин бурхны оронд заларсныг анх дуулахад хэлэх үг олддоггүй юм билээ.
Ажлын газрынхан маань энэ тухай дуулаад Буянтай хөгшин юм, Насыг насалж, үр хүүхэддээ буянаа үлдээгээд явжээ хэмээн намайг тайвшруулах зуураа зарим нь бас хэрэгт дурлаж Эмээ шинэ байрандаа хэд хонож чадсан болов уу гэнэ. Настай хүн хүлээсэн хэрэг нь бүтэхээр сэтгэл нь тайвшраад явчихаа даа гэсэн ахмад сэтгүүлчийн үг оргүй ч биш бололтой. Бурхан багшийн дүйцэн өдрөөр эмээгийн есөн хүсэл гүйцнэ гэдэг болжээ. Гал дээр гарсан зээ охин нь амаржиж, жичийн зулай үнэрлэж, Ерөнхий сайд шинэ байрны түлхүүр гардуулж юм юм л давхцжээ.
Хүний хувь тавилан гэдэг сонин, эмээгийн тухай бичээч гэсэн даалгавар даргаасаа аваад ахиад л эмээгийнд зочлов. Цагаан сараар Биокомбинатын буйдхан гэр хороололд эмээгийн жижиг бор гэрт зочилж байсан сан. Харин одоо тэднийхэн Богд Ар-ын шинэхэн хороололд амьдардаг болсон.
Эмээгийн том ач Ч.Цогжаргал сүүтэй цай, тавагтай идээгээр дайлаад, буурайгийнхаа сүулчийн өдрүүдийн. тухай хуучлав.

-Хүний тавилан юм хойно, буурайгаа асраад, буяныг нь аваад үлдсэн дээ гэж тэр яриагаа эхэллээ.
-Байрандаа ороод буурай хичнээн их баярласан гэж санана. Цонхоор хараад Нэг хүүхэн ирж байх чинь, манайд ирсэн юм биш байгаа гэж сууна. Бид салхинд гаргаад хажуугийн хийдэд оруулсан чинь сэтгэл нь их хөдөлсөн. Ирж ном уншуулж байх юм шүү гэсэн. Нэг өдөр буурал маань орой болтол гадаа сууж билээ. Сайхан газар байна, ёстой гялайлаа буурал нь. Ямар сайн хүү вэ (Нөгөө сайдыг л магтаж байгаа нь тэр гэж Ч.Цогжаргал гуай яриандаа тайлбар хийв) Тэр том хүн бор гэрт минь ирж, гарыг минь атгаж суусан. Яриа хөөрөөтэй сайхан хүү байна билээ гэж буурал маань ярьсан сан гэнэ.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж цагаан сарын шинийн нэгэнд Монголын хамгийн өндөр настан Л. Адъяа эмээтэй золгосон нь сайхан дурсамж үлдээжээ. Эмээ 100 наснаасаа хойш жил бүрийн цагаан сараар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амар мэндийн айлтгал авч, гарын бэлэг хүртсэн. Эмээ Ерөнхий сайдын бэлэглэсэн шинэ байранд сууж, Ерөнхийлөгчийн бэлэглэсэн тагшинд цай уудгаараа ихэд бахархадаг аж . Цагаан сараар Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг золгоход эмээ Байранд орвол дулаахан байх даа гэсэн юм. Ерөнхий сайд Байр өг гэж хотын даргад үүрэг өгнө өө. Бусад улс барьцахгүй байх аа. 107 нас хүрсэн хүнд өгч байгаа юм чинь гэж суусан. Жил бүр Ерөнхийлөгчийн гарын бэлгийг үр ач нартаа түгээж суухдаа ихэд сэтгэл хангалуун байдаг эмээ сүүлийн үед ач, зээ нартаа Буурай нь одоо боллоо гэдэг болсон гэнэ. Миний хүүхдүүд бууралгүй болох нь байна шүү. Буурал нь мөнх биш, нутаг буцна гээд боов чихэр тарааж суудаг байж.
-Энэ хэд чинь орхиод явчихдаг. Эмээ нь даараад байх юм гэж Ерөнхий сайдад ховлоод авсан шүү гэж
Ч.Цогжаргал гуай инээв. Буурайгийн том ач тэрбээр мэндэлсэн цагаасаа л эмээгээсээ салаагүй нэгэн.

-Байрны түлхүүр өгөхөөр Ерөнхий сайд өрөөндөө дуудаад Буурлыгаа яагаад өвдүүлээд байна. Хөгшнийг яагаад хатгаа авахуулав гэхээр нь хэлэх үг олдоогүй гэж тэр ярив. Эдний буурай Л.Адъяа эмээ 1898 онд төржээ. Дөрвөн хүүхэд төрүүлсэн ч тэд нь дал, ная наслаад бурхан болсон гэнэ. Эмээ харин эрхиний тоогоор, Эрдэнэ Зуугийн суварга шиг 108 наслажээ. Маань мэгзэм их уншдаг их шүтлэгтэй хүн байсан гэнэ. Өдгөө 77 настай Б.Хишигт эмээ нагац эгчийнхээ тухай ярихдаа Биднийг багад тойруулж суулгаад маань мэгзэм уншихыг зааж өгсөн нь санаанаас гардаггүй юм. Залуу байхын эрхи маань болсон хаашаа ч хүн байсан юм гэнэ. Эмээгийн цуглуулсан ном судар арвин. Өндөр насласны нууц нь номын хүч байж магадгүй гэж гэрийнхэн нь таамагласан. Эмээ ихэвчлэн цагаан хоол идэж, өвөлдөө л мах хүртдэг байжээ. Харин сүүлний өөхөнд дуртай. Буурайгийн гал дээр гарсан зээ Цэнгэл надад шил хийж өгөхдөө сүүлний өөхөөр ахиухан хачирлажээ. Аргагүй л буурайгийн дэргэд өссөн хүүхэд мөн дөө.Биднийг бүгдийг нь өсгөсөн хүн. Үр хүүхдийг маань ч өсгөсөн. Хөгшинд тэврүүлээгүй хүн ховор гэлээ, том ач нь. Ямар сайндаа буурайгаасаа Таны дуртай ажил юу вэ гэхээр Мал маллах, хүүхэд маллах л минии ажил гэхэв дээ. Буурайгийн өсгөсөн хүүхэд ханиад ч хурдэггүй. Анхны хүүхэд минь их ороодог байж. Буурал харин хажуудаа уяж суулгаад өсгөчихсөн. Буурлын дэргэд хүүхэд эрт хэл, хөлд орохыг нь яана гэж Цогжаргал гуай хуучлав. Тэр настны хуүхэд маллах өөр нэг тактикийг дурсалгүй өнгөрч болохгүй нь. Дээр өгүүлсэн Цэнгэл охин багадаа Чихээ мээмээ идье гэдэг байв. Ээж нь арав гаруй хоног томилолтоор явах болоход бяцхан охин буурайгийнхаа гар дээр үлджээ. Шөнө хөхөө эрээд сүйд болох байх даа гэж эмээ эмээж байтал тэр цаг болжээ. Охин энгэрийг нь тэмтчиж байснаа чихийг нь бариад авсан гэнэ. Хүүе, эмээ нь чихээ угаагаад ирье гэхээр хүлээсэн гэж байгаа, бас. Чих нь нэгэнт эзэнтэй болсон учраас эмээ ээмэг зуүхээ ч больжээ. Томилолтоор явсан ээж эргэж ирэхэд охин нь хөхөө тоохгүй Чихээ мээмээ идье гэж.

Орхоны хөндийд төрж өссөн нь ч өндөр наслах жор-д хамаарах вий. Хүүхдээ даган 1957 онд хот бараадах хүртлээ эмээ малчин байлаа. Хань нь эрт хорвоог орхисон болохоор ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр болжээ. Залуудаа өндөр, махлаг бүсгүй байж. Үхэр тэргээр уулнаас цагаалсан мод буулгаж явсанаа дурсахдаа тэрбээр Эр хуний хийдгийг хийж эрвэлзэж явлаа гэж гайхуулахаа мартахгүй. Торгон дээлээр гоёж, жороо морио унаад сумын наадамд гунхаж явсанаа ч дурсана. Урьд орой нь амаржаад, маргааш орой нь саалиндаа гардаг байснаа хуучилдаг эмээ зугээр суухыг мэддэггүй нэгэн. Үхэр цагт босохгүй бол өдрийн ажил өнгөрнө гэж сургадаг. Үүр цүүрээр босоод Сонгино Хайрхандаа цайныхаа дээжийг өргөдөг ийм л эмээ дээ. Хоёрхон жилийн өмнө хивс урлаж, оймс нэхэж суудаг байж. Бүх хүүхдэдээ оймс нэхэж бэлэглэдэг заншилтай. Азжаргал гэж нэрлэсэн шинэхэн мэндэлсэн охиндоо л оймс нэхэж амжсангүй. Охиных нь хэлдгээр ёстой л цэнэг нь дууссан байх даа.
Буурал нь сарын шинэдээр явах юм сан гэж ярьдаг эмээ хүссэн өдрөө нутаг буцжээ. Эмээгийн удам залгах үр хүүхэд нь өнөр олуулаа. Ч.Цогжаргал эмээ бяцхан Азжаргалаа тэврээд Өтөл насанд минь намайг асрах болов уу гээд энэнд долигноод байгаа юм шуу дээ гэж наргиа болгосон.
Ерөнхий сайдыг шинэ байрандаа урихсан гэж эмээ хүсдэг байж. Ард түмнийхээ өмнө амласан бухнээ биелүүлэхэд түүнд ч бас цаг хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэрч байсан нь лав…

Б. Янжмаа Өдрийн сонин (149)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button