Морин хуур
Тэгэхэд гарьд, хун, матар, луу зэрэг амьтны толгойн дүрстэй байв. Хожим хөгжмийн энэ зэмсэг морины толгойтой болж морин хуур хэмээн нэрийдэн нийтэд алдаршжээ. Морин хуур үеэс үед уламжлагдан ардын урт, богино дуу, уухай татлагыг хөгжимдөхөд нийцэн зохицож ирсэн байна. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэдэг Айл бүр хуураа хадаг самбаагаар гоёод, хүндэтгэн гал голомт луугаа харуулан байрлуулдаг. Харин зүүн хойд зүг харуулж морин хуур тавихыг цээрлэдэг Морин хууртай айлд орсон эр хүн хэн боловч хуур татаж чадах, чадахгүй ялгаагүй, тэр айлын хуурт хүрч дугаргадаг заншилтай. Энэ нь гийчний ажил үйлс бүтэмжтэй байхын бэлэгдэл болдог Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлэгдэл юм Морин хуур найман хэсгээс бүрддэг.
1-Морин толгой
2-Хоёр чих буюу хөтлөгч
З-Дээдтэвх
5-Доод ба дээд цар
6-Татуурга
7-Доодтэвх
8-Нум эдгээр болно.
Урьд цагт эмэгтэйчүүд хүртэл морин хуур татдаг байлаа. Уламжлалт ёс заншлын дагуу эмэгтэй хүн хуур татахдаа дарах ёсгүй зарим нэг дуу байжээ. Жишээлбэл Түмэн эх дууг төрийн хүндэт дууны эх хэмээн хүндэтгэдэг тул эмэгтэй хүн хуур дээр энэ дууг татдаггүй байлаа. Морин хуурыг дааган нэмнэ гэсэн үгтэи хөг аяар хөглөх, мэн татаж сурах хүн энэ хөг үгийг дарж эхэлдэг ёстой байв. Жонон харын аяыг хуурчийн, татлаган ая гэх бөгөөд морин хуур дарж сурах хүсэлтэй хүн хуур татдаг хүнээр заалган эхлээд аяыг нь татдаг Өөрөөр хэлбэл жороо морины явдлыг татаж байж сурдаг заншилтаи. Морин хуурыг найрт залаад эргүүлж өгөхдөө хуур дууны манлай учир мялааж, хадаг уяж эргүүлж өгдөг ёстой. Халх Монголд найрын дараа хэнийг ч гэсэн дуулуулдаг. Хэрэв ая барь гэсэн хүн дуулж хуурдаж чадахгүй бол-Хожим сур! Хуурдаж сур! Үгүй ядахдаа би дуу (зээ мэнд) мэддэггүй билээ. Зуу найман зээ найз хийе! гэсэн үгтэй ая хууранд оруулдаг болсон байх хэрэгтэй гэж сануулаад хул айргаар торгодог байв. Тэр зуу найман зээг морин хуур татаж сурахын алхам гэж үздэг. Морин хуур Монголчуудын баяр наадам найр цэнгэлд өргэн хэрэглэгддэг. Монгол хүний аж амьдралд өдөр тутам урам зориг хайрладаг учир морин хууртай гэрийг бүрэн гэр морин хуургүй гэрийг бэлэвсэн гэр хэмээх ёсон байжээ.