Тавин барилдаанд түрүүлсэн аварга
Би багадаа бүрэг, ичимхий хүүхэд байлаа. Өнөөдөр намайг өдий зэрэгтэй явахад багаасаа амьдралын хатуу, хотүүг үзэж өссөн минь нөлөөлсөн гэж аварга дурсан ярьдаг.
Миний халаасанд байгаа ч гэлээ улсын баялаг учир мөвпгийг тооцоотой, ариг гамтай зарцуулах хэрэгтэй гэж үздэг.
Бөхөө дээдэдцэг Монголчууд бид цагийг эзэлсэн их аварга хэмээн Бат-Эрдэнэ аваргаа ихэд хайрлан хүндэтгэдэг. Дотных иь хүмүүс түүнийг тайван, даруухан, жанилгатай ч, хаялгатай ч жинхэнэ монгол эр гэдэгтэй санал нэг байдаг юм билээ. Тэрээр Их том бөх гэж намайг хэлж болохгүй шүү. Яахав цаг үедээ л гэхээс домог болж үлдсэн хүчтэнгүүдийн дэргэд би юу байгав. Олон зуун жилийн тэртээгээс өнөөг хүртэл хөгжиж ирсэн үндасний бөхийн аварга гэдгээрээ л олон түмэнд хүндлэгдэн хайрлагдаж яваа болохоос биш, би бусдын адил жирмйн л нэгэн монгол хүн шүү дээ гэдэг.
Аварга маань урьд өмнө төржйн их баяр наддямдаа түрүүлэхдээ голдуу өөрөөсөө ах, эсвэл чацуу бөхчүүдтэй үлддэгсэн. Харин энә жилийн наадамд 9-12 нас дүү гурван залуу хүчтэнтэй (Г.Өсөхбаяр-1975, Д.Сумъяабазар-1974, Б.Ганбат-1976) шөвгийн дөрөвт үлдсэн нь Монголын үндэсний бөхөд шинэ үе түрэн гарч ирж буйг харууллаа. Чацуутан залуучуудын барилдаан богинохон хугацаанд, (18 минут) өрсөлдсөнтэй боллоо. Эцэст нь залуу заан Д.Сумъяабазар давлаа.
Хангалттай барьц олон удаа олдсон ч хэтэрхий хашир аварга маань учраагаа удтал чилээсний эцэст шахаж барьцаа ахиулсаар өргөн хаян төрийн их баяр наадамдаа 12 дахь удаагаа түрүүлэв. Яг ноднингийн барьцнаас өвдвг шороодсон Д.Сумъяабазар заан хоёр дахь удаагаа үзүүрлэв.
Ийнхүү цагдаагийн хурандаа, бөхийн Аварга дээд сургуулийн захирал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ энгүй хүчит, цагийг эзэлсэн их аварга гэдгээ дахин нотоллоо.
Yндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнийн спортын амжилтын хураангуй. Тэрээр алт 50, мөнгө 17, хүрэл 29, нийт 96 медалиар шагнуулжээ.
ҮНДЭСНИЙ БӨХ Төрийн наадамд анх уцаа 1988 онд түрүүлсэн. Төрийн 12 наадамд түрүүлж, гурван удаа их шөвөгт үлдсзн. 1985 онд тав давж начин, дараа жилд нь заан, 1988 оңц арслан, 1989 онд аварга, 1990 онд даян аварга, мөн ондоо МНТ-ны 750 жилийн ойн барилдаанд түрүүлж дархан аварга цол хүртсэн. 1991 онд шөвгийн 4-т үлдэж, 1992-1999 онлы улсын их баяр наадамд завсаргүй найм, нийтдээ 12 уцаа түрүүлж, дээд амжилтыг тогтоолоо. Yндэсний бөхөөр БАТС-ын алтан медалийг нэг удаа, ЖШТ-иий алтан медалжйг гурван удаа, хүрэлийг нэг удаа хүртсэн.
САМБО БАРИЛДААН ДАШТ-ний алтан медалийг 1985, 1986, 1989 онд, мөнгөн медалийг 1991, 1998 онд хүртсэн. Дэлхийн цомын төлөөний тэмцээний алт, хүрэл медалийг тус бүр нэг удаа, мөнгөн медалийг роёр удаа хүртсэн. Залуучуудын ДАШТ-ний алтан медалийг 1984 онд 20 настайдаа хүртжзэ. Олон улсын тэмцээний алтан медалийг 4 удаа авнаас алтан медаль хоёр, хүрэл медаль нэг, БАТС-ын алтан медалийг нэг удаа, ЖШТ-ний алтан медалийг зургаан удаа, хүрэл медалийг нэг удаа тус тус хүртсэн. Чөлөөт барилдаанд хоёр удаа оролцож байсан.
ЖУДО БАРИЛДААН Ази тивийн тоглолтын мөнгөн медаль, Зүүн өмнөд Азийн тоглолтын хүрэл медаль, УАШТ-ний мөнгө, хүрэл медалийг тус бүр нэг удаа хүртжээ. Олон улсын тэмцээний алтан медалийг зургаа, мөнгийг дөрөв, хүрлийг ес, БАТС-ын алтан медалийг гурав, УАШТ-ний алтан медалийг 11 удаа тус тус хүртсэн.
СОНИРХОГЧДЫН СУМО БАРИЛДААН ДАШТ-ний алтан медалийг 1993 онд 29 настайдаа, Азийн АШТ-ний алтан медалийг 1995 онд 31 настайдаа тус тус хүртэв. ДАШТ-ний мөнгөн медалийг 2, хүрлийг 3 удаа хүртээд байна.
Хөдөлмөрийн баатар цолоор-1998 онд (34 нас)
Алтан гадас одонгоор-1999 онд (35 нас)
Гавъяат тамирчин цолоор-1989 онд (25 нас)
ОУХМ цолоор-1989 онд (25 нас)
Спортын мастер цолоор-1984 онд (20 нас)
Олон улсын шүүгчээр-1995 (31 нас)
Улсын шүүгчээр-1991 (27 нас)