Зөвлөлтийн дайчдын хөшөөг сэргээн засварлахаар болов.
Цогцолборыг өргөтгөх, орчны тохижилтыг сайжруулах ажлын хүрээнд Зөвлөлт- Монголын дайчдын нэрсийг мөнхүүжлэх дурсгалын ханыг барьж байгуулахад 68,8 сая төгрөг шаардагдах бөгөөд уг санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрөв. Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө, дурсгалын цогцолборыг өргөтгөн засварлах ажлыг хязгаарлагдмал тендер зарлан зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт даалгалаа. Түүнчлэн уг хөшөө дурсгалын цогцолборын гэрэлтүүлэг, орчны тохижилтод шаардагдах 18,9 сая төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов.
/Б.М/