Надаар Тоглосон Хайр
Тэр үдэшлэг дээр Анар анх Цолмонтамирыг олж харлаа. Тэр өдрөөс хойш Анар энэ охины тухай бодолд автан тэр тухайгаа Бүүвэйд хэлтэл Бүүвэй хүүхэд зангаараа
– Манай Цоомоо чинь ёстой дажгүй охин байхгүй юу. Мөнгөтэй бол мөнгөтэй айлын, сайхан бол сайхан охин байхгүй юу. Хичээл тараа л бол JEEP сүн гэж ирээд л аав нь аваад явчихдаг. Утас нь дуугараад л ээж нь аваад явчихдаг
хэмээн ярихад Анар цаанаа л нэг юм бодсон янзтай
– Би бас юугаараа дутах юм бэ? Би BAR-ны эзэн сайхан бол сайхан залуу ш дээ.
гэж ирээд цээжээ төвийлгөв. Тэгснээ Бүүвэйд
– Чи найзыгаа энэ охинтой танилцуулаад өг.
гэж гуйсаар зөвшөөрүүлэв. Тэр хоёр нэг арга зохиов. Нэг өдөр Цоомоо охин дуу аялан дэвхэрч явтал гэнэт зам дээр нь нэг толгой дээгүүрээ даавуу нөмөрсөн нэг гуйлгачин
– Ахдаа мөнгө хайрла.
гэж хашгиран бариад авлаа. Цоомоо охин байдгаараа айн Ээжээ!! гэж хашгиртал нөгөө хїн байдгаараа инээн газар эвхэрч унатал тэр хїн Бїївэй байв. Цоомоо, Бүүвэйг харангуутаа хошуугаа унжуулан
– Тэнэг амьтан. Дандаа ингэж байх юм. Сайн уу, Бүүвэй? Хичээл сайн уу? Гадаа хүйтэн байна уу?
гэж асуухад Бүүвэй юуг ч їл тоомсорлох гэнэхэн зангаараа
– Гайгүй ээ.
гэж ирээд л инээв. Тэр хоёр элдвийг ярилцан суухад Цоомоо
– Бүүвэй, чи өнөөдөр хичээл дээр аймар онигоонд орсон ш дээ. Багш чанга дуугаар…
гэж ирээд Цоомоо дуугаа бүдүүн болгоод
– Хүн төрөлхтний энэ үеийг нойрмог үе гэж нэрлэдэг юм гэсэн чинь чи аймар чанга хурхирч байсан ш дээ.
гэж ирээд инээв. Бүүвэй
– Найз нь шөнө BAR-нд ажиллаад, өдөр нь хичээлдээ явахаар ядраад л тэр байх.
гэв. Тэгээд Бүүвэй
– Хөдөөнөөс манай ээжийн эгч мах явуулна гэсэн. Чи утасныхаа дугаарыг өгчих. Чамруу ярь гээд хэлчихье.
гэхэд Цоомоо гайхаж байснаа
– За, за.
гээд утсаа өглөө. Анар Бүүвэйгээс Цоомоогийн утасны дугаарыг аваад бөөн баяр боллоо. Тэгээд Хайр дурлал бурхадыг ч шархлуулна. Петронен гэж мэссэж бичээд явууллаа. Удалгүй Цолмонг утасдахад хоёр найз булаацалдав. Цолмон
– Хэн бэ?
гэхэд нь
– Петронен байна.
гэж Анарыг тоглоход Цолмонтамир
– Битгий утсаар тоглоод бай.
гээд утсаа таслав.
Дараа өдөр нь Анар, Цолмонтой санамсаргүй тааралдсан болж уулзаад
– Та Петронентэй ярилцсанаа мартаагүй биз? гэж хэлэхэд
– Аан, чи байсан юм уу?
гэж их л тоомжиргүй ярилцах зуур Анар утсыг нь шүүрч аваад
– Аанхаа, миний мэссэжийг устгаагүй байна ш дээ. Тэгэхээр би чамд таалагддаг байх нь ээ.
гэж ирээд Цолмонг шоолов. Ийнхүү Цолмон, Анар хоёр танилцаж Бүүвэйгээр зуучлуулан улам дотно болов. Бүүвэйгийн бага дүү нь ээжийгээ өнгөрсөн гэдгийг мэдэхгүй учир Бїївэй аргагүйн эрхэнд Миний дүү 10 хуруугаа өдөр бүр нэг нэгээр нь нугалаад, 6 удаа бүгдийг нь нугалж дуусахаар ээж минь ирнэ гэж хэлсэн байжээ. Нэг өдөр Бүүвэй уйтгарлан явж байтал Анар бөөн баяр болж
– Цолмон бид хоёр дажгүй болж байгаа.
гэж ирээд л уулзаад
– Яасан бэ?
гэж Бїївэйгээс асуухад Бүүвэй найздаа энэ байдлыг хэлж
– Миний дүү 10 хуруу дуусах бүрд нэг чихэр хадгалсаар байгаад 5 чихэр хадгалчихаж. Маргааш 60-дахь өдөр нь, гээд санаа алдав. Анар энэ байдлыг ажиглаад
– За, Бүүвэй чи битгий санаагаар уна. Манай ах эгч хоёр солонгост ажил хийх гээд явчихсан. Намайг байраа нэг аятайхан хүнд хөлслүүлчихээрэй гэсэн юм. Чи 2 дүүтэйгээ тэнд орчих. Би чамаасаа мөнгө нэхэхгүй ээ.
гэж хэлэв. Энэ үгийг дуулсан Бүүвэй найздаа баярлан дүүдээ
– Ээж нь солонгост ажиллаад мөнгө явуулаад энэ байранд орж байгаа юм. Ээж нь энэ байранд ирнэ.
хэмээн дүүгээ хуурав. Цолмонтамирт Анар дажгүй залуу шиг санагдах ба Бүүвэйтэй уулзах бүрд Бүүвэй, Анарыг магтах учир Энэ Анар зүгээр залуу байна шүү гэж бодож явна. Нэг өдөр Бүүвэйгийн бага дүүгийн аав архичин ирээд дүүг нь цэцэрлэгээс нь аваад явчихсан байсанд Бүүвэй Цолмонтой хамт дүүгээ өдөржин хайж
– Хаа нэгтээ орох оронгүй юм чинь хөлдөж өгсөн байгаадаа.
гэж санаа зовно. Тэгээд
– Тэр муу архичин ийм бичиг үлдээсэн байгаа юм даа.
гээд нэгэн цаас гаргаж хаясанд Цолмон авч уншихад
Сайн уу, Бүүвэй? Миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь хэдий архичин ч гэсэн энэ хорвоо дээр удам залгах охинтой хүн юм шүү. Ээжийг нь хайрлаж явсан шигээ муу охиноо хайрлах сэтгэлийн тэнхээ дутсан ч алтан дэлхийд түүнийхээ даахийг үнэрлээд ганцхан өдөр хамт байя гэсэндээ ийм алхам хийлээ. Ахад нь одоо амьд явах хугацаа даанч богинохон байна, уучлаарай. Ах нь охиноо өнөө шөнө л авч яваад маргааш өглөө цэцэрлэгт нь хүргээд өгнө
гэсэн бичиг байлаа. Тэр хүн хэлсэндээ хїрч охиноо маргааш нь цэцэрлэгт нь хүргэж өгсөн байсанд Бүүвэй, Анар, Цолмон нар бөөн баяр боловч Цолмонгийн сэтгэлд тэр хїнийг өрөвдөх сэтгэл хурсаар байв. Ингэж байсаар сар гаруй хугацаа өнгөрч Анарынд Анар, Цолмонтамир хоёр сууж байв. Анар түүнд хайр сэтгэлтэйгээ хэд хэдэн удаа илчилсэн авч Цоомоо түүнийг нь тоглоом, шоглоом болгоод л өнгөрөөнө. Энэ удаад мөн л хэлэх гэж Цолмонг архиар шахна. Цолмон
– Бүүвэй яагаад ирэхгүй байна аа?
гэж санаа нь зовоход Анар
– Урьд нь чамтай танилцахад Бүүвэй шиг хэрэгтэй хүн байхгүй байлаа. Одоо бол Бүүвэй битгий ирээсэй, автобусных нь дугуй хагараасай, манай орцыг андуураасай гэж бодох боллоо.
гэхэд Цолмонтамир түүнийг шоолон инээж байтал хаалга цохив.
Анар үүдэн дээрээ ирж
– Хэн бэ?
гэж эмгэн болж жүжиглэхэд
– Бүүвэй байна аа.
гэж хэлэхэд нь хаалгаа онгойлгохгүй түүнээр баахан даажигнав. Тэгээд Цолмонд гүйж ирээд л
– Чи одоо Бүүвэйг хараарай. Нүд чинь орой дээрээ гарна аа.
гэж хэлээд хаалгаа онгойлгоход Бүүвэй цав цагаан костюм өмсчихсөн улаан цамцтай орж ирэхэд Цолмонтамир өөрийн эрхгүй дуу алдаж
– Бүүвэй чи чинь яасан гоё болчоо вэ?
гэхэд Бүүвэй ичингүйрэн
– Энэ Анар л өмс гэсээр байгаад.
гээд ичив. PARTY үргэлжилж байтал Анар утсаар нэлээд дээрэнгүй дуугаар
– Алив тэр уух юм авчир гэсэн гэсэн яасан бэ?!
гэж ирээд л хэн нэгнийг загнана. Удалгүй настай байрын нэг өвгөн гартаа дааж ядтал архи, пиво барин орж ирээд
– Хаана тавих вэ?
гэж бөхөлзөхөд Анар
– Энд тавь! Yгүй ээ, тэнд тавь!!
гэж их л захирангүй дуугаар тушаана. Тэгээд Анар
– За, Соёмбо гуай, та чинь ямар шалтгаантай цалингаа урьдчилж авах гээд байгаа билээ?
гэхэд өвгөн
– Уучлаарай, ажил явдал гараад.
гэтэл Анар
– За, алив нөгөө бичгээ.
гээд авч өвгөнийг дөрвөн хөллїїлэн нуруун дээр нь тавьж гарын үсгээ зурах гэж байснаа нэг зүйл санав бололтой
– Өө нээгээ манай Соёмбоо гуай чинь лаг хөгжилтэй юм ярьдаг байх аа. За яриадах.
гэхэд өвгөн илт санаа нь зовсон янзтай
– За даа, энэнийг ч нэг их яриад яах вэ.
гэтэл Анар уурлан
– Тэгвэл болих л үгүй юу.
гээд гарын үсэг зуралгүй нөгөө цаасаа шидтэл өвгөн
– За, ярья, ярья.
гэсээр бөхөлзөв. Өвгөн санаа нь зовон Анарлуу хулганан байж
– Би бага байхдаа сумын төвийн хөрш айлынхаа бүдүүн Цэвэл гэдэг нэг их олон хїїхэдтэй айлын дунд охинд нь дурлаад захиа өгсөн чинь тэр охин маань тоодоггїй. Нэг өдөр хашааных нь гадаа ирээд
– Өгсөн захиаг минь авахгүй бол
– Өөдгүй зан гаргасны чинь төлөө
– Өөдсөг зомгол цуглуулж ирээд
– Өөрийн чинь гэрийг шатаана даа
гээд дуулж байтал нэг мэдсэн том ах нь ирчихсэн намайг барьж аваад
– Яасан их гэр шатаадаг нөхөр вэ.
гээд хоёр гарыг минь хїлж, өмдийг минь шувтлаад шонгийн модноос хїлээд
орхилоо.Хүүхдїїд ирж бүгд хараад, миний хайртай охин ч ирчихсэн, би гэдэг
хїн чинь нїїрээ хийх газаргүй болж, нөгөө юмаа ч халхалаж чадахгүй их ичиж
билээ. Тэгээд аргаа барж, насаа нэмж цэрэгт яваад энэ дурлал минь дууссан
юм даа.
гээд хөлсөө арчив. Өвгөнийг ярьж дуусахад Анар байдгаараа инээж
– Овоо ш дээ, Соёмбоо.
гэж алгаа ташиж байхад Цолмонтамир, Бүүвэйд
– Би л лав тэр охиных нь оронд байсан бол өрөвдсөндөө суучих байсан.
гэж өвгөнийг их л өрөвдсөн харцаар харж суув. Бїївэй ч гэсэн өвгөнийг өрөвдсөндөө нэр хундага архи хийж өвгөнд барихад, өвгөн авч уух гэснээ Анарыг хараад буцаан тавьж, Анарын хайш, яайш гарын үсгээ зурсан цаасыг нь шїїрч аваад гарахдаа мэгшин уйлж Ийм ч юм яриад явах гэж дээ.Би тэгээд ярихгүй гээд яахав дээ гээд уйлсаар гарч одов.
Yдэшлэг үргэлжилж Анар, Цолмонтамирт архи хийж өгөхөд Цолмон өнөөхийг нь Бїївэйд өгч уулгана. Тэгээд Анар, Бїївэйг дагуулан цонхны тавцан дээр гарч тамхи татан зогсохдоо Анар
– Одоо Бүүвэй чи ямар нэг шалтаг хэлээд яваарай, за? Цолмон өнөөдөр янзтай харагдаж байна аа.
гэж хэлэв.
Ингээд Анарыг уянгын дуу тавиад ирэхэд Толмонтамир, Бүүвэйг уриад бїжиглэж байсанд Анар шууд дундуур нь орж 3-уулаа хамтран бүжиглэхэд Анар ардуураа Бїївэйг хөлөөрөө өшиглөхөд Бүүвэй бүжиглэхээ болин цаана очиж суув. Цолмон Бїївэйг очиж татаж авч ирээд дундаа хийгээд
– 3-уулаа хамт бүжиглэе.
гэхэд эвтэйхэн бултаж Анарын нөгөө талд гарч
– Өө, би дүүгийн эцэг эхийн хуралтай юм байна.
гээд яаран явах гэтэл Цолмонтамир
– Би ч бас явлаа.
гээд явахаар завдтал Анар
– За, за Бүүвэй чи яв даа. Би Цолмонг хүргээд өгнө.
гээд авч үлдэв. Бїївэйг гарангуут Анар, Цолмонг оролдож эхлэхэд Цолмон дургїйцэвч аргагүйн эрхэнд хүчинд автан хувцасаа тайлуулж эхлэв. Ингэж байтал хаалга хүчтэй цохих чимээ гарахад Цолмон энэ завшааныг ашиглан шалавхан хувцасаа буцааж өмсөв. Анар ууртайгаар хаалгаа онгойлгоход Бүүвэй орж ирэв.
Анар
– Яасан?
гэж асуухад Бүүвэй
– Ийм царайтай бас архи үнэртүүлчихээд яаж хурал дээр очих вэ.
гэв. Энэ үед Цолмонтамир явахаар яаран гарах гэтэл Анар гараас нь барьж
– Би хүргээд өгье.
гэхэд Цолмон
– Хэрэггүй ээ!!!
гээд гараа татан авч шууд гарч одов. Анар, Бүүвэйг гайхсан харцаар харж
– Ээ, Бүүвэй чи яаж байгаа юм бэ? Чи яах гэж эргэж ирж байгаа юм бэ? Би чамайг ингэнэ гэж бодсонгїй. Ийм найз байдаг юм уу? Аан???!!!
гэж уурлахад Бүүвэй
– Уучлаарай би эргэж ирэхгүй байж чадсангүй.
гээд доошоо харахад Анар
– Яагаад???
– Би Цолмонг чамаас харамласан ч юм уу.
гэтэл Анар илт зэвүүнээр
– Чи дурлачихсан юм биш биз дээ, аан??? Чиний дурлал гэж юу байдаг юм? Нохойн баас!!! Чи хэн юм? Миний өөдөөс ингэж дугарах эрх ч чамд байхгүй. Ядуу хүн, бөөс хоёрыг түрийнээсээ дээш битгий гаргаж бай гэж аав минь хэлдэг үнэн юм.
гээд Бүүвэйг цохиж авав. Бїївэй хариуд нь Анарыг шанаадаж унагааснаа өөрийгөө ухаарч
– Уучлаарай, Анар аа.
гэхэд Анар босч ирээд
– Өө, хар аа!!!!
гэсээр /ямарч эсэргүүцэлгүй зогсох Бүүвэйг зодож эхлэв. Эдний зодооныг чагнаж уйлан зогссон Цолмонтамир сэтгэл нь хямран цааш алхана/.
Бүүвэй хувцас нь урагдчихсан гэртээ орж ирэн хамаг юмаа хайрцаганд хийж эхлэхэд 2 дїї нь
– Ахаа, юу болоод байгаа юм бэ?
гэхэд Бүүвэй
– 3-уулаа энэ айлаас явна аа.
гэж /уйлсаар юмаа хумина/. Бага дүү нь
– Биднийг явчихаар ээж олохгүй ш дээ.
гэхэд Бүүвэй уйлан
– Хайр сэтгэл хичнээн хүчтэй ч хүний эхийг орлож чадна гэж үү?
гээд уйлна. Цолмонтамирын гэрт Бїївэй нэлээд орой ирлээ. Цолмон ээж ааваасаа их айх учир Бүүвэйтэй гадаа уулзахдаа
– Чи минь яасан их ядраа вэ? Ингэж явж болохгүй ш дээ.
гээд цамцных захыг янзалж өгөхөд Бүүвэй
– Уучлаарай, Цолмоон. Би та 2-т гай болчихлоо. Чамд хайртай хүнийг би хэлж чадах юм байна. Тэр бол найзынхаа төлөө бїхнийг хийж чадах тийм л хүн. Би тэгэж чадсангүй.
гэхэд Цолмон үгийг нь таслан
– Yгүй ээ, чи битгий тэгж ярь. Чи надад Анарыг битгий дурс. Чиний найз надруу ярьсан. Тэр өдрийн яриаг сонсоогүй байгаасай гэсэн өнгө аяс хоолойн дээр нь илт байна лээ. Би гэхдээ бїгдийг сонссоон. Бүүвэй, чи тэр өдөр хаалганы цаана зогсож байгаад орж ирсэн, тээ? Бид хоёр унтаагүй, тээ?
гэж Бүүвэйгээс итгэл гуйсан харцаар гуйн асууна. Бүүвэй
– Їгїй ээ, би гараад явж байтал хөл гуйваад байхаар нь орж ирсэн.
гэтэл Цолмонтамир
– Чи битгий тэгж худлаа ярь! Би мэдэж байна. Чи гадаа зогсоод чагнаж байсан ш дээ. Бїївэй, чи яах гэж намайг ингэж байгаа юм бэ? Намайг чамд хайртайг чи мэднэ ш дээ. Яах гэж намайг Анартай танилцуулж байгаа юм бэ? Яагаад? Яагаад чи намайг өөртөө хайртайг мэдсээр байж Анартай унт гээд байгаа юм бэ? Уучлаарай Бїївэй, чи намайг хайрлаж чадахүй бол найз нь явлаа. Чи миний хувьд надаар тоглосон хайр минь юм даа.
гэж хэлээд цаашаа алхавч араас минь Бүүвэй дуудаасай хэмээн бодон аажуухан алхав. Бүүвэй, Цолмонгийн араас дуудмаар байсан боловч чамд хайр дурлал хөөж явах цаг байхгүй шүү дээ, хайр дурлалын мануухай минь!!! Хоёр дүүгээ бод. Чамд хайр дурлал юу юм бэ? гэсэн өөрийнхөө дотоод сэтгэлдээ захирагдан дуугүй зогссоор Цолмонг явуулав.
Нэг өдөр Анар
– Бүүвэй маань хааччихав аа? Хичээлдээ явахгүй 14 хонож байна. Байрны түлхүүрийг жижүүр авгайд өгөөд явчихсан байна лээ. Хаана байгаа бол? Цолмонг ч ойлгохоо байлаа. Уулзахаараа салахын түүс болж байгаа юм шиг зугтаад байх юм. Арай тэр оройны хэрүүлийг сонсоогүй байгаа даа?
гэж санаа нь зовно.
Эмнэлэгийн чив чимээгүй сэхээн амьдруулах тасагт АНХААР! ЭМЧИЛГЭЭ ЯВАГДАЖ БАЙНА. гэсэн бичиг гэрэлтэнэ. Цолмонтамир яаран гүйж орж ирэхэд Анар угтан авлаа. Цолмон
– Яав аа? Юу болов оо??? Яагаад ингэв ээ???
гэж сандран асуухад Анар
– Бүүвэй маань сургуулиасаа гараад Налайхад уурхайд ажилд орчихож. Ажил ч гэж дээ. Бүүвэй шиг ар гэрээс нь татлаа түтлээгүй хүмүүсийг ямарч хөдөрмөрийн хамгаалалт, багаж хэрэгсэлгүйгээр 200 метрийн гүнд 10 цаг мөлхөөгөөр нь ажиллуулдаг байж гээд бод доо. Тэгээд нуралт үүсээд дарчихаж. Дүү нь надад хэллээ.
гэсээр зогсоно. Цолмон айж балмагдсан харцаар танхим тойруулан харвал тамхимд Анар, Бүүвэйгийн хоёр дүүгээс өөр хэн ч байсангүй. Анар, Цолмонг тайвшруулах санаатай
– Цоомоо, чи яагаад алга болчихсон бэ? Би чамайгаа зөндөө хүлээсэн.
гэхэд Цолмон
– Тэр яах вэ. Энэ хүнийгээ эхлээд бодъё л доо.
хэмээн илт уцаарлав. Яг энэ үед утас дуугарахад Цолмон утсаа авч
– Байна уу? Ээж үү? Та яг одоо шинэ гэмтэл дээр хүрээд ирж чадах уу? Юу яриад байгаа юм бэ? Энд хүн үхэх гээд байна ш дээ!!! Энэ хїн чинь миний хамгийн хайртай хүн шүү дээ!! Энэ хүнгүйгээр би ганц ч өдөр амьд явж чадахгїй.
гэж хашгирахад цаана нь сууж байсан Анар ийм үг дуулаад өөртөө ч итгэж чадахгүй босож ирэн дуугүй Цолмонг харан зогсоно. Сувилагч гарч ирээд
– Энэ хүний ар гэрээс хүн байна уу? Нэг юм хэлэх гээд ам нь ангалзаад байх юм. Ороорой.
гэхэд Анар дүү нарыг нь дагуулан ортол Цолмонтамир үлдээд
– Би орж чадахгүй ээ!!!
гэж хашгиран толгойгоо тэврэн уйлан сууна. Сувилагч
– Ээж нь байгаа юм уу?
гэхэд Цолмонтамир
– Байгаа. Одоо ирж байгаа.
гээд уйлна.
– Бїївэй минь, би чинь чамдаа хязгааргїй хайртай шүү дээ. Би минь битгий Цоомоогоо орхиод яв л даа. Ээж чинь чамд Бүүвэй гэдэг нэр өгсөн шїї дээ. Цоомоо чинь чамайгаа гар дээрээ өргөөд бүүвэйлье. Би чамайгаа гадаа даарч яваа болов уу гээд Гадаа хүйтэн байна уу, Бүүвэй? гэж асуудаг байсан шүү дээ.
гэсээр уйлна.
Хуримын ордонд олон хүмүүс цугларчээ. Гэрлэлт хөтлөгч бүсгүй намбалагхан дуугаар
– Монгол улсын гэр бүлийн хуулийн дагуу та хоёрыг гэр бүл болгох ариун ёслол явагдаж байна. Ингээд та хоёроос нэг зїйл асууя. Гэрлэгч Осорын Батхуяг та өөрийн хүсэлтээр Бямбын Цолмонтамиртай гэрлэж байна уу?
– Тийм ээ.
– Гэрлэгч Бямбын Цолмонтамир та өөрийн хүсэлтээр Осорын Батхуягтай гэрлэж байна уу?
хэсэг дуугүй байснаа
– Тийм ээ.
– Монгол улсын хуулын дагуу та хоёрыг гэр бүл болсоныг баталлаа.
Хүмүүс алга ташин хуримын ордны шатаар тэр хоёрыг сугадалцан бууж ирэхэд Бүүвэй, Анар хоёр цэцэг барьчихсан зогсож байхыг хараад Цолмон, Бүүвэйг хараад зог тусав. Тэр хоёрыг холдон явахад Бүүвэй
– Хайрт Цоомоо минь, чамдаа баярлалаа. Намайг хайрлаж байсанд баяралалаа. Би чинь чамдаа хайртай байсан юм шїї. Yхэл амьдралын зааг дээр байхад минь чиний минь аав ээжийн їзїїлсэн сэтгэлийн дэмжлэгт баярлалаа. Ухаангүй болсон намайг 10 цаг онгоцоор нисгэж эмчлүүлэхдээ чиний минь сэтгэл хожимдоогүй юм шүү.
гэж хэлэхэд Цолмонтамир хїрч ирээд Анар, Бүүвэй хоёрыг хоёуланг нь үнсээд нөхрийнхөө араас явж одов. Анар Бүүвэй хоёр урьдны сайхан найзууд хэвээрээ тэврэлдэн үлдсэн ч хэн хэнийх нь сэтгэл дэх Цолмонтамирын байр суурыг хэн ч нөхөж чадахгүй билээ.