Компаниин захирлууд гар буугаар буудалцжээ
Бидэнд олдсон мэдээллээр бол буун дуу дөрвөн удаа гарч хоёр хүн гартаа шарх авсан гэнэ. Тодруулбал нэг нь гарын алга, негөө нь бугуйндаа буудуулжээ.
Тэд аль компаниин ямар босс-ууд болох, чухам аль саунд хэрэг гарсан тухайг цагдаагийн байгууллагын ажилтнууд ихэд нууцалж байгаа учир дээрхээс илүү мэдээлэл одоохондоо олдсонгүй. Ямартаа ч компаниин захирлууд бүгд согтууруулах ундааг ихээр хэрэглэсэн байжээ. Эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
С.АГАР
(өдрийн сонин 2005-06-21 150)