Мал индексжүүлэх ажил ирэх наймдугаар сард эхэлнэ

Өнгөрсөн оны мал тооллогоор 28 сая мал тоологдсоны 4 сая орчим нь бод мал. Эдгээрийг индексжүүлэн ээмэглэж, тамгалахад зарцуулагдах хөрөнгийн хэмжээг 3,2 тэрбум төгрөг гэж тооцоолсон байна. Энэ нь индексийн дугаар бүхий ээмэг, тамгыг хийх болон нийт үйл ажиллагааны зардал. Төсвөөс энэ бүх зардлыг гаргах боломж хомс, иймээс гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар ч юмуу санхүүгийн өөр ямар эх үүсвэр байж болох талаар судалж байгаа гэж тус яамны Мал аж ахуйн хэлтсийн дарга хэлсэн. Малаа индексжүүлэн ээмэглэж, тамгалахтай уялдан малын гарал үүслийн гэрчилгээ мөн хийгдэх юм. Ингэснээр Монголын бүх мал хаанахын, хэний, ямар гарал үүсэлтэй мал болох, үүгээр дамжуулан тухайн малын эрүүл мэндийн гэх мэт бүх мэдээлэл тодорхой болно. Уг нь энэ бүхэн аль эрт хийгдэх ёстой байсан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хамгийн гол асуудлаа дөнгөж одоо ярьж эхэлж байгаа нь дэлхий ертөнцөөс дэндүү хоцрогдсоных. Малаа индексжүүлж мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах нь Монголд л шинэ юм болохоос олон улсад эртнээс нэгэнт тогтсон зүйл. Мал аж ахуй ийм тогтолцоо руу өнөөг хүртэл ороогүйгүй, малын гарал үүсэл нь тодорхойгүй байдал нь манай мал аж ахуйн үйлдвэрлэл гадаад зах зээлд өрсөлдөхөд томоохон бэрхшээл болдог гэж мах үйлдвэрлэгчид ярьдаг. Мал аж ахуйн зарим үйлдвэрлэгчдээс малыг индексжүүлсэн тамга тэмдэг мэдээллиин сүлжээнд оруулах ажлыг өнөөдрийн яамныхны ярьж буйгаас илүү цогц байдлаар хийх шаардлагатай гэж үзэх ч тал байна. Тухайлбал, угажлыг малын биржийн худалдаатай уялдуулан зохион байгуулах нь илүү оновчтой гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүнийг мал, мах бэлтгэл, бүтээгдэхүүнийг гадаад, дотоод зах зээлийн орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх талаас нь авч үзэж буй аж. Үүнийг тодруулъя. Бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд малыг индексжүүлсэн ээмэг, тамгатай болгох ажлыг маль биржийн худалдаатай хамтран хийх зайлшгүй шаардлагатай Энэ нь нэг талаар мал мах, ма а ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй өнөөгийн замбараагүй байдлыг хязгаарлаж, хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулна. Нөгөө талаас мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлийн зөв голдрилд оруулж Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулна гэж Махны холбооныхон тэмдэглэж байгаа юм. Улмаар Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны одоо хийх гэж буй өөрчлөлттэй уялдуулан, тухайлбал дөрвөн аймгийн малыг таньж ялгах дөрвөн өөр өнгийн ээмэгтэй, хошуу, сум багийг товчилсон үсэг, тоон тэмдэглэлээр ялгасан индекстэй болох нь зүйтэй гэсэн саналтай байгаа аж. Жишээ нь АР 0101 гэсэн индекстэй улаан өнгийн ээмэгтэй мал бол Цэцэнхаан Уул аймаг, Архангайн Батцэнгэл сумын нэгдүгээр багийн мал гэхчлэн тодорхой танигдахаар байх хэрэгтэй гэсэн санап дэвшүүлж байна. Тэд хэлэхдээ, ХХААЯ-наас боловеруулсан одоо хийгдэх гэж байгаа журмаар бол жишээ нь, ээмэгний өнгийг тэмээнд нэг өөр, үхэрт нэг өөр байхаар заасан байгаа нь утгагүй, аймаг аймгаар нь ялгасан өнгөтэй байх ёстой гэж байгаа нь өнөөгийн бодит шаардлагад арай илүү нийцэж буй юм. ХХААЯ-ныхны төлөвлөснөөр нэг ээмгийг 400 орчим төгрөгөөр хийх бөгөөд нэг бодыг тамгалдахад 1800 төгрөгийн төсөв шаардагдах гэнэ. Ээмэг, тамгыг хэнээр хаана хийлгэх вэ гэдэг бас нэг асуудал байгаа. Үүнийг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд тендер зарлан шалгаруулах замаар шийдэхээр болжээ. Тендерийг ирэх долдугаар сард зарлах бөгөөд малаа индексжүүлсэн ээмэг тамганы сүлжээнд хамруулах ажлаа ирэх наймдугаар сард эхлэх төлөвтэй байна.

Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-06-21 150)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button