Богд уулын хясаан дээрээс машин НИСЧ, Туул голд унав
УБ цахилгаан түгээх сүлжээ компанид инженер ажилтай, Баянгол дүүргийн оршин суугч Г нь 91-06 УБА дугаарын хөх саарал өнгийн Эксел маркийн машинтай явж байгаад хясаан дээрээс унаж амиа алдсан байна. Тэрээр энэ үед ганцаараа явж байсан бололтой. Учир нь осол болсны орой уснаас зөвхөн жолооч залуугийн л цогцсыг гаргасан гэнэ. Машин унах үед ойр орчимд нь салхилж явсан хүүхдүүд талийгаачийг эхлээд машинаасаа өөрөө гарч ирсэн гэж ярьж байсан ч энэ нь үндэсгүй мэдээлэл аж. Цагдаагийнхан жолооч залууг машин дотроос нь гаргаж авахад тэрээр хэдийнэ амьсгал хураасан байсан гэнэ. Харин машиныг нь уснаас хараахан гаргаж амжаагүй байна гэсэн мэдээллийн мөрөөр өчигдөр оройн 19.00 цагийн орчим бид Яармагиин гүүрний зүүн талд орших өнөөх хадаан хясаан дээр очлоо. Энэ үед цагдаагийнхан болон талийгаачийн ар гэрийнхэн машиныг уснаас гаргаж авахаар ирсэн байв. Яармагиин гүүрний талаас болон хясаан дээрээс унасан машин огт харагдахааргүй аж. Зөвхөн усыг туучин гарч эсрэг талын эргээс л бодит байдал тод харагдана. Тиим болоод ч тэр үү голын наад эрэгт үй олон машин тэрэг, хүүхэд томчуудгүй бужигнаж байлаа.
Бид нэгэнт хэргийн газар дээрээс бодит мэдээлэл авахаар очсон тул усны гүехэн хэсгийг харан гол гаталлаа. Сүүлийн хэдэн өдөр шиөрээ бороо тасраагүй болоод тэр үү, Туул голын усны түвшин нэмэгджээ. Бидний гүехэн гэж бодож гарсан хэсгийн ус гэхэд л өвдгөөс дээш татаж байна. Хясааны эсрэг талын эрэг тиим ч ойртоод байхааргүй намагтай аж. Тэр орчмын ус ч нэлээд гүнзгий харагдана. Суудлын бараавтар бүрээстэй, хөх саарал өнгийн Эксел талдаа хүртэл усанд зоогдчихож. Хясаа дотор зарсхийлгэм өндөр, эгц юм. Гэхдээ машин шууд нисээд ус руу орохоор бус, замдаа нэлээд хад чулуунд цохигдож байж доошилсон болов уу гэмээр. Одоогоор шүүх эмнэлгийн дүн хараахан гараагүй ч талийгаач согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсны улмаас ийн золгүй яөдалд орсон нь анхны үзлэгээр тогтоогдоод байгаа юм байна. Харин юуны упмаас ганцаараа, согтуугаар машин жолоодож явсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгах аж. Уг золгүй явдал гардгийн орой мөн хоёр хүн усанд осолдсон хэрэг гарчээ. Бид энэ талаар тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй хэрилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Сэсээртэй уулзлаа.
-Богд уулын арын хясаан дээрээс машин унаж, жолооч нь амиа алдсан золгүй явдал гарлаа. Өмнө нь хад цохион дээрээс ийнхүү унаж, осолдож байсан тохиолдол гарч байсан уу?
-Бүр 1967 онд яг тэр хясаан дээрээ автобус унаж Монголд жуулчилж, тоглолт хийж явсан Чехийн 17 жүжигчин газар дээрээ нас барсан томоохон осол гарч байсан. Тэдний дотор хоёр гавьяат жүжигчин явсан байдаг.
-Мөн шөнө хоёр хун усанд осолдсон байх юм?
-Сүүлийн өдрүүдэд Туул голын болоод Хангай, Хэнтийн нуруунаас эх авсан гол усны тувшин нэмэгдэж байна. Уг осол гардгийн шөнө Туул голд 50 орчим насны эрэгтэй хүн, Шохой цагаан булаг Майханы тохой гэдэг газраар гол гаталж явсан оюутан живж амиа алдсан явдал гарлаа. Цаашид ч гол усны түвшин нэмэгдэж магадгүй байгаа болохоор онцгой байдлын хяналтад авах хэрэгтэй л дээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гол, ус руу хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, томчууд согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхааруулмаар байна. Түүнчлэн Туул гол дагаж амралт, наран шарлагын газар ажиллуулж байгаа байгууллага, хүмүүс үйлчлүүлэгчдэдээ гол, усны аюулын сэрэмжлүүлгийг байнга өгч, хяналттай байх хэрэгтэй.
-Хавраас хойш хичнээн хүн усанд осолдоод байгаа бол?
-Дөрөвдүгээр сарын 15-наас хойш 11 хүн усанд осолдоод байгаагийн зургаа нь бага насны хүүхдүүд байна
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-06-21 150)