Тод манлай уяач Г.Сундуйжав Аавынхаа үлдээсэн алтан тууртуудын буянд жаргаж л явна даа

ирэх цагт догдолж, наадмын дэнж дээр нар нялхарч, үе үе салхин хөлөөр унэртэх ногооны ааг ханхийнэ. Налайхаас зуун урагш Бага Хайрханы хойд бэл доорх Наадам толгой хэмээх газар зусч буй Монгол ул сын Тод манлай уяач Гарамжавын Сундуйжав гуайн уяан дээр очиж хурдан тууртуудынх нь тоосон дор наадмын хууч, морины яриа дэлгэлээ.

-Сайхан зусч байна уу?
-Сайхаан. Сайхан зусч байна уу?

-Наадам дөхжээ. Уяа сойлго хэр жигдэрч байна даа?
-Энэ жил зуншлага их оройтлоо. Газрын гарц жаахан муу ч морьдоо бариад уяа сойлгыг нь тааруулж л сууна.

-Хэд дэх жилдээ морь уяж байгаа вэ?
-1990-ээд оноос хойш бие даан морь уяж байна. Миний аав Монгол Улсын алдарт уяач Гарамжав гэж хүн байлаа. Би дөрвөн наснаасаа хурдны морь унаж өссөн. 14 настайдаа морины нуруунд хүнддээд түүнээс хойш аавыгаа даган туслах уяач хийж явлаа. Цэргийн албыг 107 дугаар анги, Алдар нийгэмлэгт хаасан гурван жилийг эс тооцвол олон жил хурдны тоосонд хийморио сэргээж явна даа.

-Улсаас анхны түрүүгээ хэдэн онд авсан бэ?
-1996 оны Улс хувьсгалын 75 жилийн ойгоор миний халиун хязаалан түрүүлэхэд сэтгэл их догдлон урам орж билээ.Түүнээс хойш Улсын наадам, Говь Шанх, Их хурд, нэрэмжит даншиг наадмуудаас 20 гаруй түрүү, 50 гаруй айрагтай болжээ.

-Энэ жилийн наадмаар хэдэн насны хичнээн морь сойж байна даа?
-Эр улс сэтгэл нийлээд нэг уяа болж морьдоо сойдог. Манай уяаг Тод магнай уяа гэдэг юм. Нийтдээ зургаан насны 180 гаруй хурдан хүлэг сойгоод байна. Залуу уяачид сайн сайн уяачдыг даган туршлагажиж морьдынхоо уяа сойлгыг жигдрүүлж, асууж зөвлөлдөж байдаг. Нэг уяа 10 гаруй уяачидтай. Бөхчүүд шиг гал галаараа наадмын бэлтгэлд гардагтай л адил юм.

-Бөхчүүдэд даваагаар цол олгодог шиг уяачдад цол олгох журам байдаг.Та жаахан зааглаж хэлж өгнө үү?
-Уяач хүний сойсон морины түрүү, айргаас хамаарч цол олгоно оо. Монгол Улсын Алдарт уяач, Манлай уяач, Тод манлай уяач гэсэн цолууд байдаг юм. Тусапж дэмждэг хүн зон, нутгийн олны дэм, тэднийхээ буянаар Монгол Улсын Тод манлай уяач гэсэн эрхэм сайхан цолтой явна даа.

-Олны танил хүмүүсийн хурдуудыг сойж байгаа юу?
-Бий. Сайд Ч.Улааны зургаан насны 20 гаруй морь, Анод-ын Гүр-Аранз зэрэг хүмүүсийн олон сайхан буянуудыг сойж байгаа.

-Таны хурдууд аль зүгийн голдуу морьд байна аа?
-Ихэвчлэн Сүхбаатар чигийх бий. Орос, Өвөрмонголын эрлийз адуу ч байна. Энэ жил уях нэг саарал даага бий. Орос эрлийз ч монголжуу биетэй, яс сайтай. Ер нь их өсгөлүүн адуу болох шинжтэй шүү.

-Хурд заавал угшил дагаж байна уу? Эсвэл…
-Ер нь ажаад байхад хурдны адуу удам угшилаа дагасан байдаг. Аавын минь бий болгосон тогоруу угсааны дүү зээрд сүүлийн жил үүдэд сайн давхиж байна. Үр төл нь ч их хурдтай . Уяач хүн гэдэг чинь морь уяхаасаа гадна угшил угсааг нь сайжруулна, өсгөж үржүүлнэ шүү дээ. Газар газрын хурд Монголд чөлөөтэй нэвтрэх болж. Англи, Орос, Өвөр Монгол угсааны хурдууд ч байна. Удам угсаа нь ч сайжирч байна даа.

-Гарын шавьтай юу?
-Макс импекс-ийн ах дүү уяач Цэрэнчимэд, Ганбаатар гэж бий. Цэрэнчимэд Монгол Улсын Манлай уяач, дүү Ганбаатар нь Монгол Улсын алдарт уяач болжээ. Дадаж сурсан эрдмээ залуустаа өвлүүлэхийг бодож явдаг. Шавь гэж ярьвал олон болжээ. Бас миний дүү Алдарт уяач Ганхүү, Ганбат нар ч сүүлийн жилүүдэд морьдоо сайн хурдлуулж байгаа. Ганболд гэж нэг дүү маань Улаанбаатар хотод адууны тоноглол хийдэг жижиг үйлдвэр ажиллуулдаг юм.

-Уяач хүн гэж ер нь хэн бэ. Жаргал зовлон бий л биз дээ?
-Уяач хүн гэж дасгалжуулагч юм уу даа. Морьдынхоо уяа сойлгыг тааруулна. Шар усыг нь тараах, даахийг нь арилгахаас өгсүүлээд ажил их дээ. Бас хүний хүүхдийг зүгшрээгүй морин дээр суулгаад унаж осолдох вий? гэж санаа их түгшинэ. Нэг үгээр хүүхэд хүмүүжүүлэгч ч гэж болох юм. Ер нь тэгээд цаг нартай л уралдаж ажиллана даа. Уяан дээрээ зав чөлөө муутай, нойр авах ч эрхгүй явна даа. Гэлээ ч хурдан буянуудынхаа тоосонд тэрлэг гандааж, эрийн хийморио сэргээж суух юм.

-Хурдан буянуудаа нэрлэвэл…?
-Олоон олон. Гоё хээр, элбэг хээр, дүү зээрд зэрэг олон сайхан хүлгүүд байна. Энийг нь энэ, тэрийг нь тэр гэлгүй буян хишгийг нь л хүртэж явна.

-Зөвшөөрвөл Ч.Улаан сайдын морьдуудыг хэдий хэр хөлсөөр сойдог вэ?
-Мэдээж, тодорхой үнэ хөлс бий.

-Сэтгэлд таалагдвал морины наймаа хийнэ биз. Ер нь үнэтэй авсан адуу бий юү?
-Эр улсын жудаг гэж монгол араншин бий. Аавынхаа үлдээсэн буяныг өсгөж, сэтгэлд таалагдвал өөр хурдан удамтай наймаалцах дуртай. Нэг мотоциклийн өртөгтэй байсан морины бизнес хэдэн саяар тоологдож, бүр жипний ч үнэ хүрч байна. Энэ нь ч сайхан юм. Эр улсын ний нуугүй тохиролцоо. Одоогоор миний хамгийн үнэтэй авсан хурд гэвэл 12 сая л хүрнэ дээ. Морины наймаа ч ёс жудагтай бизнес болжээ.

-Гэр бүлээ танилцуулна уу?
-Миний эхнэрийг Ванчигцэрэнгийн Мягмар гэдэг. МУИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Хэдэн хүүхдүүдтэйгээ энэ адууны тоосонд хамт хутгалдаад олон жил болжээ. Нэг үгээр миний сайн ар тал юм даа.

-Олон жил морь уяахаар туршлага зузаарна биз?
-Жилээс жилд туршлага суух юм. Манай зуслангийн урдхан дааган Ганаа гэж нэртэй сайн уяач бий. Сайн сайн уяачид нэгэндээ зөвлөж туршлага солилцоно оо. Наадмын үеэр миний чиний гэлгүй Манай уяаны морь түрүүллээ, айрагдлаа гээд хөл хөөрцөг болдог юм. Уяа уяагаараа дадсан дадал, олсон туршлагаа хэлцэж л хурдан тууртуудынхаа сойлгыг тааруулах юм даа.

-Сүүлийн жилүүдэд Морины уралдаан машины уралдаан боллоо гэх болж…?
-Аюулгүй байдлыг нь хангах, дүрс бичлэг хийх зэрэг унаа тэрэг явах нь зүйтэй. Бас Тоосон дор нь хийморио сэргээе гэсэн хүмүүс ч байдаг. Гэхдээ хэтэрхий олон машин явах нь буруу л даа. Морь замаасаа гарч хадуурах, хүүхэд унавал дайрагдах аюул бий.

-Өвлийн цагт хурдны морь хүүхдээр унуулахыг та юу гэж боддог явдаг вэ?
-Энэ бол буруу. Харин хаврын урь унахад л уралдуулах хэрэгтэй. Дүн өвлөөр хүүхдээр морь унуулах төвөгтэй. бэрхшээл , цуцлага их байдаг. Сүүлийн үед манай уяачид хүүхдэдээ салхи, жавар нэвтрүүлдэггүй хувцас, нүдний шил зүүлгэх болж. Энэ нь ч аргагүй юм. Юм гэдэг ёс жудаг, дүрэм горимтой байх хэрэгтэй. Хэдий морин уралдаан мөнгөний бизнес болсон ч хүний амиар наадаж болохгүй гэсэн үг л дээ.

-Өвлийн цагаар морьдоо сойлгоостой байлгах уу?
-Уралдаантай бол сойно. Манай өвөлжөө Баянгийн бүрдний бэлд байдаг. Баригдаад 6-7 жил болж байгаа. Тэндээ морьдоо тэжээж, уралдаантай үед сойлгыг нь тааруулж байдаг. Баянгийн бүрд, Бага хайрхан, Наадам толгой гэх энэ газрууддаа л өвөл, зуны цагийг хэдэн буянуудаа сойж, уяаг нь тааруулан өнгөрөөх юм даа.

-Морь эргэхэд будлиан гарах боллоо гэдэг. Энэ талаар…?
-Тиим байсан. Одоо наадмын зохион байгуулах комисс энэ тал дээр сайн ажилладаг болжээ. Сүүлийн жилээс морь эргэхдээ будлиан гарах нь багассан байна. Энэ нь уяачдын нөр их хөдөлмөр, цаг зав талаар өнгөрөхгүй сайн талтай юм.

-Та тойруулгын морин уралдаанд морьдоо сойдог уу?
-Миний энэ уяж байгаа төрөл чинь Монголын гаралтай холын зайн уралдаан юм. Тэр ч утгаараа уяачид нээлттэй оролцдог. Би голдуу холын зайн уралдаанд л морьдоо уядагдаа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа. Аавынхаа надад үлдээсэн энэ сайхан алтан тууртуудын буян, тусалж дэмждэг нутгийн олон, хүмүүст баярлаж явдагаа энэ дашрамд хэлье ээ!

Тод магнай уяаныхан уяа сойлго, наадмын бэлтгэл гээд тун зав муутай байлаа. Туслах уяач, морины хүүхэд нийлсэн 20 гаруй хүн хурдан хүлгүүдийнхээ шандасыг наадмын дэнж дээр сопхоор нарны дор нэрийн тоос хөлөргөж, улсынхаа баярыг хоног товлон хүлээсээр сууна. Удахгүй ээ! Наадмын өглөө морьд эргэнэ…

Э.ЭРДЭНЭДАЛАЙ
(өдрийн сонин 2005-06-21 150)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button