С.Баяр намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үлдлээ

ёстой байсан ч хугацаандаа амжсангүй. Долоо хоног дамнан хуралдсан МАХН-ын их хурал арайхийж өндөрлөсөн ч түүнээс сонгогдсон шинэ бага хурал нь өчигдөр үргэлжлэн хуралдлаа. Их хурлаас сонгогдсон шинэ бага хурлын 250 гишүүн өчигдөр намын байрандаа хуралдав. Шинэ бага хурлын анхны хуралдаан өдрийн 15 цагаас зарлагдсан бөгөөд урьдын адил сэтгүүлчдийг оруулалгүй, хаалттай боллоо. Бага хурлын гишүүдийг орон нутаг бүрт намын гишүүдийн тооноос хамаарч тогтоосон квотод тулган урд шөнө нь сонгосон. Гэхдээ эл сонгосон гишүүд нь хуучны адил ихэвчлэн УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, орон нутгийн намын дарга болон мөнгөтэй голдуу хэд байв. Үүнд намын их хуралд оролцсон төлөөлөгчид үнэхээр сэтгэл дундуур үлдсэн гэдгээ ил далд ярьцгааж байлаа. Тэд нөгөө л сонгогддог хэд буюу мөнгөтэй хүмүүс л сонгодлоо, намынхаа төлөө зүтгэдэг хэд нь юу ч үгүй хоцорлоо гэж байсан. Мөн манай нам нэг хүний дарангуйллаас гарлаа гэж бодсон чинь бүр илүү хүлэгдлээ гэцгээж байв. Бага хурал эхлэхээс өмнө олон янзын яриа гадуур тархаад байлаа. Намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг огцруулж түүний оронд Ё.Отгонбаярыг томилох гэж байна, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглаад л юу ч үгүй болгох гэнэ гэсэн яриа тархаад байсан юм. Энэ яриануудын талаар зарим гишүүдээс тодруулахад бүгд л Тиим юм сонсоогүй. Намын ерөнхий нарийн бичгийн дарга хэвээр үлдэх байх гэж байсан ч ганц нэг нь магадгүй л юм гэхээс өөрийг эс өгүүлж байлаа.

Үдээс хойш зарлагдсан бага хурал цагаасаа нэлээдгүй хоцорч эхэлсэн бөгөөд анхны хэлэлцэх асуудал нь намын ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах байв. Намын шинэхэн даргын хувьд хэн ерөнхий нарийн бичгийн дарга байх нь чухал гэдэг. Тэгээд ч гол хүндээ өөрийн хүнээ зүтгүүлэх болов уу гэсэн таамаг их байсан. Уг бага хурлаас намын ерөнхий нарийн бичгийн даргад С.Баяр, Ё.Отгонбаяр хоёрыг дэвшүүлж, нууц санал хураалт явуулжээ. Бага хуралд нийт 234 төлөөлөгч оролцсоноос 58.1 хувь нь буюу 136 нь намын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын төлөө санал өгсөн байна. Ингэснээр С.Баяр хуучин албандаа үлдсэн төдийгүй түүний нэр хунд намд их байгааг илтгэсэн явдал болов. Намын ерөнхий нарийн бичгийн даргаа сонгосон бага хурал хэсэг завсарлаад нарийн бичгийн дарга нарыг тодруулахаар дахин хуралдлаа.

Намын нарийн бичгийн даргад Д.Идэвхтэн, Ч.Улаан нар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдсон бөгөөд үлдсэн нэг нарийн бичгийн даргад гурван хүн өрсөлдсөн байна. Нарийн бичгийн даргад хоёр хүнийг дэвшүүлэх бөгөөд жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй нарийн бичгийн даргатай болох бололтой гэсэн яриа хурлын завсарлагааны үеэр газар авсан. Үүнийг ч батлах мэт танхимаас УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Амарсанаа нарын нэрийг дэвшүүлсэн байна. Харин намын шинэ дарга М.Энхболд намын ерөнхий нари,йн бичгийн даргад өрсөлдөөд унасан Ё.Отгонбаярын нэрийг дахин санал болгожээ. Нэр дэвшигчдээс төлөөлөгчдийн талаас илүүгийн буюу 50+1 гэсэн санал авсан нь нарийн бичгийн дарга болох учиртай аж. Хэрвээ гурван нэр дэвшигчээс аль нь ч ийм санал аваагүй бол хамгийн өндөр санал авсан хоёр дээр дахин санал хураалт явагдаж ялагчийг тодруулах юм байна. Нарийн бичгийн даргад гурван хүний нэр дэвшиснээс Ё.Отгонбаяр 63.9 хувийн санал авч ялалт байгуулжээ.

Дараагийн хэлэлцэх асуудал нь намын Үнэн сонины эрхлэгч хэн байхыг тодруулах юм. Хэлэлцэх асуудлын төгсгөлд Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох аж. Удирдах зөвлөл өмнө нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол сая хуралдсан их хурлаас түүнийг 19-21 хүний бүрэлдэхүүнтэй байна гээд өөрчлөлт оруулсан. Иймээс бага хурлаас шинэ Удирдах зөвлөлийг ийм тооны бүрэлдэхүүнтэй сонгох учиртай. Гэхдээ хүн нэг бүрээр санал хураалт явагдах тул ихээхэн цаг хугацаа авах гэнэ. Дугаар шилжих мөчид ирсэн мэдээллээр бага хурлын төлөөлөгчид Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн гэж байлаа.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-06-21 150)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button