Чингисийн тухай хар PR үлдсэн Европт Ц.Элбэгдорж цагаан PR хийгээд иржээ
НИДЕРЛАНДЫН ХАТАН ХААНТАЙ Ц.ЭЛБЭГДОРЖ ГАНЦААРХНАА ЮУ ЯРИВ?
Аяны дөрөө мулталсан Ерөнхий сайд, түуний багийнхан сэтгүүлчидтэй дугуй ширээ тойрч суугаад ганзаглаагаа задлав. Айчлалын багт багтсан БСШУ-ны сайд П.Цагаан. ярихдаа германчууд хүүхдүүдээ Монголчууд ирлээ гэж айлгадаг юм байна. Харин манай Ерөнхий сайд Монголчууд ирлээ, сайхан сэтгэл өвөрлөн ирлээ гэж хэлсэн нь тэдний сэтгэлд их хүрсэн гэлээ. Чингис хаан муу хүн байгаагүй, харин тэр үеийн хэвлэл муу байжээ гэсэн Монгол Ерөнхий сайдын наргиа ч европчуудад ихэд таалагджээ. Чингис хаан ба түүний өв үзэсгэлэнг Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн хамт нээсэн Германы канцлер Герхард Шрёдерийн үг ч үүнийг нотолно.
Тэрбээр үзэсгэлэнг нээхдээ Ялагдсан талынхан нь дандаа Чингис хаан, монголчуудын тухай ярьдаг байсан болохоор үнэнээс хазайсан юм. Их хааных нь тухай монголчуудаас өөрсдөөс нь сонсьё… гэжээ. Харин аялагчид маань Монголын РR-ыг гайгүй сайн хийж явсан гэнэ. Ерөнхий сайдын гадаадын хэвлэлийнхэнтэй хийсэн ярилцлагуудад тэд ач холбогдол өгч байна лээ. Ц.Элбэгдорж мөн Зүүн хойд Ази ба Монголын аюулгүй байдал сэдвээр Бонн, Нидерландын их сургуулиудад лекц уншиж амжжээ.
Гадаад хэргийн дэд сайд А.Баттөр энэ усэр Ерөнхий сайдыг хардав. Ерөнхий сайд, Нидерландын цог жавхлант хатан хаан Беатрикстай ганцаарчлан уулзаж (мэдээж Гадаад хэргийн дэд сайдгүйгээр) 20 минут ярих байснаа бур 40 минут алга болсон нь сэжиг төрүүлжээ. Хэрвээ би сэтгүүлч байсан бол хатан хаантай ганцаараа юу ярьсан бэ гэж асууна гэж А.Баттөр сайд мөрөөдлөө. Ерөнхий сайд мөн тиим өнгөөр наргиантай хариулахдаа Хатан хаан маш сайхан эмэгтэй байсан гэж донжтой хэлэв. Бид 40 минут хуучилсан. Хатан хаан есөн зүйлийн идээ, ундаа өрж, өөрийн гараар дайллаа. Хувийн амьдралаа ч ярилцсан. Түүнийгээ ямар энд ярилтай биш дээ гэнэ. Нидерландын хатан хаан Монголд элэгтэй. Монголд тахь нутагшуулах ажлыг санаачилсан нэгэн. Тэд тусламж үзүүлдэг улсуудаа цөөлсөн ч Монголыг үлдээсэн
гэнэ лээ.
МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД НОГООН ГЭРЛЭЭР ГАРНА
Айлчлалын эхний зогсоол Бельги. Өрнөд Европын зүрхэнд байрладаг энэ улсад Европын холбоо үүрээ засчээ. Энд манайхан нэг сумаар хоёр туулай буудаж, Европын холбооныхонтой ч, бельгичүүдтэй ч яриа хэлэлцээр хийжээ. Ц.Элбэгдорж аяны богцоо задлахдаа Европын зах зээлд Монголд үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүнийг татваргүй оруулахад анхаарсан гэлээ. Мэдээж ийм виз авахын тулд тодорхой шаардлага хангасан байх учиртай. Айлчлалын өмнө энэ төрлийн бэлтгэл сайтар хийж татваргүй бараа гаргах шаардлага хангасан болохоор Нүүр бардам байсан гэж Ерөнхий сайд ярьсан. Монгол талаас тавьсан энэхүү хүсэлтийг щийдвэр гаргах түвшиндээ ярилцаж байгаа. Цаад тал нь гэхэд энэ ондоо багтаагаад жин тан болчих байх гэж тэр тайлбарлав. Нийтдээ 7000 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн Монголоос гаргахаар төлөвлөжээ. Үүнд нь саяхан хамрынхаа өмнүүр хаалга хаалгасан оёмол сүлжмэл бүтээгдэхүүн ч багтжээ. Яриа хэлэлцээр амжилттай болвол Европын холбооны 25 орны зах зээлд Монголд үйлдвэрлэв ногоон гэрлээр гарах юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлжих тусгай эрх авахын тулд уг байгууллагад нөлөө ихтэй Белыиэс дэмжлэг авахаар тооцоолжээ. Бельгийн сайдууд энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа гэнэ. Монгол Улс НАТО-гийн Энхийн төлөө түншлэл хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаа аж. Энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд өргөн оролцох нь манай улсын аюулгүй байдалд ч чухал гэлээ. Европын холбооны улс орнуудаас тэтгэлэг авах хөтөлбөрт багтсан эхний оюутнууд очиж байгаа байх гэж Ерөнхий сайд хэллээ. Бельгичүүд манай зүүн бүсийн эмчилгээ оношлогооны төв байгуулахад 4.5 сая евро гаргах болжээ. Германчууд онцгой хүндэтгэлтэй хандсаныг айлчлалын багийн хүн бур онцлов. Айлчлалын багт УИХ-ыг төлөөлж багтсан ганц дайчин С.Отгонбаяр гишүүн 39 жилийн дараа хүндэт харуул жагсч биднийг хүлээн авсан гэлээ. Зам, тээвэр аялал жуулчлалын сайд Г.Батхуугээс очсон газар бүрт нь нислэгийнхээ тоог нэ-мэхийг хүсчээ. Европын жуулчид өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдсэн бөгөөд өнөө жил энэ байтугай нэмэгдэх төлөвтэйг сайд дуулгав. Засгийн газарт нь итгэл үзүүлэх эсэх талаар ярих намын их хурал маргааш нь болох байсан ч Германы канцлер Г.Шрёдер Монголын Ерөнхий сайдад цагаа харамгүй зарцуулжээ. Ц.Элбэгдоржтой үзэсгэлэн нээж, хоолонд урьсан Г.Шрёдер Улс төрийн амьдрал яаж өрнөх нь тодорхойгүй байна. Канцлер биш болсон ч Монголд очно гэж Ерөнхий сайдад хэлжээ.
ЭНЭ УЛСАД ГАНЦ Л ЕРӨНХИЙ САЙД БИЙ
Ерөнхий сайдад асуулт тавих боломжийг ашиглан сэтгүүлчид халаа, сэлгээ тойрсон будлианы тухай тодруулав. Ерөнхий сайдыг гадаадад аилчлахаар мордмогц Шадар сайд хэвлэлийн хурал хийлгэж, Ерөнхий сайдын шийдвэрийг түдгэлзүүлэх тухай ярьсан билээ.
-Хуулийн дагуу гарсан захирамж биелэгдэх ёстой.
Өмнөговийн Засаг даргыг томилохдоо ч анхааруулж байсан юм бий. Гэтэл орон , нутгийн хурлаасаа ч дэмжлэг авах нь битгий хэл огцрох шийдвэр гаргуулахад хүрчээ. Эвсэнэ гэдэг хариуцлага тооцохгүй байхын нэр биш гэж манай нөхөд бүгд хэлдэг. Энэ улсад нэг л Ерөнхий сайд бий. Тэр хүний бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр биелэгдэх ёстой. Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын асуудал ч мөн адил. Засгийн газрын гишүүн ажлаа хийх хэрэгтэй. Агентлагийн дарга нь хариуцсан сайдынхаа бодлоготой нийцэхгүй бол өөрчлөх үндэслэл болно гэж бодож байна. Хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхийг заасан байдаг. Бүрэн эрх гэж хэнтэй ч хуваалцдаггүй эрх гэж манай хуульчид надад хэлж өгсөн гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ярив. Тэрбээр мөн МАХН-ын хуралд амжилт хүсч, шинээр сонгогдсон удирдлагад баяр хүргэн, хамтарч ажиллах болно гэж хэллээ. Орон гарсан 65 дугаар тойрогт Ерөнхий сайд нэр дэвших сураг гарсан талаар асуухад УИХ-ын гишүүдээс бусад насанд хүрсэн бүх хүнд энэ тойрогт нэр дэвших эрх нээлттэй гэж би ойлгож байна гэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиин дараа Засгийн газрыг огцруулах тухай яриа гарч байгаа талаарх асуултад Хэдүүлээ ийм орчинд амьдарч сурах хэрэгтэй. Эрх баригчдын тухай янз бүрээр хэлэлцэж, таамаглал дэвшүүлж, шүүмжилдэг тиим орчинд ажиллаж дасъя. Асуудлаа шийдэж сурах нь чухал болохоос маргааш хэн явж, хэн ирэх нь чухал биш гэлээ.
МАХ МАГНАГ БОЛСОНД ХЭН БУРУУТАЙ ВЭ?
Махны үнэ улам бүр өссөөр буй нь хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлж байна. Ерөнхий сайд энэ сэдвээр ярихдаа Сүүлийн гурван жил улсын төсвөөс мөнгө гаргаж мах бэлтгэж ирсэн. 2003 онд 1.9 тэрбум төгрөг гаргасан. Багахангайн махны үйлдвэрийнхэн энэ мөнгөндөө багтааж мах нөөцлөөгүй, хоёрдугаарт зээлээ төлөөгүй. Хариуцлагын асуудал бий. Махны үнэ нэмэгдэж байгаа нь малчдад ч сигнал егех ёстой.
Манайд юм л бол үнээ нэмж асуудлыг шийдэх гэдэг арчаагүй хандлага бий. Үүнийг өөрчлөмөөр байна. Хариуцаж байгаа улсуудтай асуудал тооцох ч юм бий гэлээ.
Ерөнхий сайд дотоод, гадаадын олон асуудлыг нээлттэй ярьсан дугуй ширээний ярилцлага ийнхүү өндөрлөв.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-06-21 150)