Хүндэт Ерөнхийлөгчөө баяртай
Бүрэн эрх нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Сүхбаатарын талбайд ирсэн хүмүүс гүн хүндэтгэлтэй энэхүү ёслолыг амьсгал даран харж байлаа. Цэцэг өргөх ёслолд Ерөнхиилөгчиин Тамгын газрынхан, зөвлөхүүд нь, шүүх, прокурор, зэвсэгт хүчний жанжин штабынхан оролцож, Ерөнхийлөгчдөө хань болов. Дараа нь Ерөнхийлөгч тэдэнтэй бүгдтэй нь гар барьж байгаа харагдлаа. Хүндэт харуул жагсч, Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн Төрийн дуулал эгшиглүүлэв. Ерөнхийлөгч тэдэнд хандан мэхэсхийж Баяртай гэж хэлсэн. Хүндэт Ерөнхийлөгч баяртай хэмээх цэрэг эрсийн сүрлэг дуу олон хүнийг догдлуулав. Уяхан нэг нь нулимсаа арчиж харагдана. Ерөнхийлөгчөө анх удаа харж байгаа мэт шинжиж зогсох хүн ч байв. Ерөнхийлөгч маань анхныхаасаа ер өөрчлөгдсөнгүй. Жин ч нэмсэнгүй шүү гэх үгс дуулдсан. Ерөнхийлөгчөө үдэж буй энэ мөчид бөөн үүлнээс том том хэдэн дусал нулимс унасан нь олон хү ний сэтгэлийг сэмлээ дээ. Дараахан нь Ерөнхиилөгчиин хөлөглөсөн тэрэг Гандантэгчинлэн хийдийг зорилоо. Хамба лам Д.Чойжамц Ерөнхийлөгчийг хүлээн бараг 40 минутын өмнө үүдэңдээ зогсчээ. Н.Багабанди гэргий А.Оюунбилэгийн хамт хүрэлцэн ирлээ. Тэргүүн хатагтай зуны цэцэгсийг санагдуулам эрээн даашинзаар гоёжээ. Ерөнхийлөгч Жанрайсагт мөргөв. Дараа нь дагалдан яваа хүмүүсийн хамт Очирдарь дуганд ирж ард түмнийхээ сайн сайхны төлөө мандал өргөсөн юм.
Түүнийг дуганаас гарч ирэх тэрхэн мөчид сэтгэгдлииг нь сонсч амжлаа.
-Монголын ард түмний буян заяаг Очирдарь бурхандаа даатган, мандал өргөлөө гэж тэр хэллээ. Ерөнхийлөгчийнхөө албаа өгсөний дараа юу хийхээр төлөвлөж байгааг нь сэтгүүлчид асуухад
-Маргааш юу болохыг хэн ч үл мэднэ гэв. Энэ үгээ тэрбээр Дал сониноос иш татсан аж. Сэтгүүлчид олон асуултад хариу авахыг хүссэн ч Дараа та бүхэнтэй зөндөө ярих болно гэж хэллээ. Гандан хийдэд эргэл мөргөл хийж яваа хүмүүс Ерөнхийлөгчтэй таарсандаа ихэд билэгшээж байв. Өнөөдөр чинь ямар их хувь заяатай өдөр вэ гэж нэгэн эмэгтэй хэлж байлаа. Ерөнхийлөгч бүчин ирсэн хүмүүст хандан Сайхан зусч байна уу гэнэ. Энэ өдөр тэрбээр Баяртай гэдэг үгийг хамгийн их хэлсэн болов уу. Баяртай, хүндэт Ерөнхийлөгч өө.
Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-06-21 150)