Хламид өвчин
Ямар замаар халдвар дамжих вэ?
Гол нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар дамжин шээсний сүв, умайн хүзүү, үтрээ, шулуун гэдэс (шулуун гэдсээр секс хийх үед)-ийг өвчлүүлдэг. Мөн халдвартай эхээс төрсөн хүүхдийн нүд, уушиг, чих үрэвсэж өвчлөх нь бий.
Нууц үе Өвчний нууц үе дунджаар 5-30 хоног.
Шинж тэмдгүүд
Дараах шинж тэмдэг илэрч болох ба ихэнх тохилдолд шинж тэмдэг илэрдэггүй.
Эрчүүдэд
шээсний сүвээс идээт, салсархаг ялгадас гарах
шээхэд шээсний сүв хорсож өвдөх боловч заримдаа хорсохгүй байж болно.
шээсний сүв орчмоор улайж хавдаж болно.
Бэлгийн үйл ажиллагааны хямрал (бэлэг эрхтэн сул хөвчрөх, түргэн тавих гэх мэт) үүсч болно.
Эмэгтэйчүүдэд
үтрээнээс бага хэмжээний сааралдуу өнгөтэй , эвгүй үнэртэй ялгадас гарах
шээхэд шээсний сүв хорсох
хэвлийн доод хэсгээр өвдөх
Шээс ойр ойрхон хүрэх шинж илэрч болно.
Ямар шинжилгээ хийлгэх вэ?
Өвчилсэн хэсгийн шүүрэл, шүүдсээс наац аван оношийг батлах зорилгоор хэд хэдэн аргаар зэрэг шинжилдэг.
Ямар эмчилгээ хийлгэдэг вэ?
Төгс эмчлэгдэнэ. Эмчилгээ эмчийн хяналтан дор гэрээр хийгдэх дунджаар 10 хоног үргэлжилнэ. Харин эмчилгээ дуусснаас хойш дахин шинжилгээ өгч өөрийнхөө бүрэн эрүүл болсон эсэхээ заавал тогтоолгоорой.
Өвчнөө эмчилгээ хийлгээгүйгээс гарах үр дагавар
Энэ өвчнийг эмчлүүлээгүй нөхцөлд өөрөө эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Харин архагшин хадгалагдаж хүндрэхийн зэрэгцээ бусдад халдвар тараах нөхцөл болдог. Эрэгтэйд төмсөг, түрүү булчихай үрэвсэж гэмтснээс үргүйдэх, шээс задгайрах болон шээс хаагдах, тасалдах хүндрэл үүсгэнэ. Бэлгийн үйл ажиллагааны хямрал үүсгэнэ. Эмэгтэйд умайн гаднах жирэмслэлт, үргүйдэл, эмэгтэйчүүдийн бусад өвчнүүдийг үүсгэнэ.
Анхаарах зүйл
Хламид өвчний үед шинж тэмдэг илрэхгүй тохиолдлууд ч байх нь цөөнгүй.
Эмчилгээ хийгдээгүй тохиолдолд эрэгтэйчүүд ихэнхдээ үргүйдэх, бэлгийн сулралтай болох үр дагавартай байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтийн үед үр зулбах, янз бүрийн эмгэгтэй хүүхэд төрөх явдал ажиглагддаг.Уг өвчний талаарх ойлголт харьцангуй сүүлийн үед бий болсон бөгөөд ихэнхи тохиолдолд бусад бэлгийн замын халдвруудтай хавсран өвчлүүлдэг гэдгийг эрдэмтэд илрүүлсэн байна. Тиймээс ч дэлхий нийтэд үүнийг чимээгүй тахал гэж нэрлэжээ.