Ягаан сарнай

Би бол нэгэн хувийн дээд сургуулийн англи хэл орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг гэхэд хэцүү, бас үзэшгүй муухай ч төрөөгүй хүн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, ФМ сонсох дуртай. Ердөө л тийм дундаж хүн л дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгүй шүү. Харин ямар ч онцлоггүй Энхцэцэг нэрэндээ ёстой дургүй. Гэвч яая гэхэв, өдий хүрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хүлээх гэдэг бас миний дургүй юмны нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрэл дундуур зам хөндлөн гүйж цагаан Элентрагийн жолоочийн сүнсийг зайлтал тоормослуулаад сая нэг зам гарлаа. Жолооч нь над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мөчөөгөө өгсөнгүй. Араас нь долоовроо чамархайндаа хүргэн эргэдэж тэнэг, хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав.

Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход миний элдэв эм тангийн үнэр, чимээгүй, цэмцгэрхэн орчин намайг угтлаа.

– Хоёр боодол читамон бас хамрийн дусаалга гээд халаасаа тэмтэртэл түрийвч маань байсангүй. Сандрахад зүрх амаар гаран алдан пил пилхийн цохилоход үүргэвч, хүрэм, өмднийхөө бүх халаасийг тэмтрээд түрүүвчээ олсонгүй. Автобусад суугаагүй болохоор суйлуулаагуй гэсэн үг. Сүхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гүйлээ. Толгой сандрахдаа санах ойтой машин шиг л ажиллах юм. Одоо ч хүн олоод авчихсаан. Ээжийн өгсөн арван мянгат. Бас түрийвч. Наддаа л ванлий эд байж. Чөтгөр ав.

– Хүүе охион, чи юмаа хаяагүй биз гэх, тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууний бутны дэргэдэх намхан сандал дээр буй цагаан өдөн хүрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хөөрхөн охин бэ гэж дотроо дуу алдаад

-Харин тийм. Мөнгөө хаячихаад… гэхэд минь
-Энэ мөн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр охин жижигхэн хар түрийвчийг минь гаргаад ирлээ.
-Хүүе, мөн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв.
-Зүгээр, зүгээр гээд тэр охин бослоо.

Ингээд салан одох үнэхээр харамсалтай санагдсан тул би
– Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад
– Халиун гээд үүргэвчнээсээ нэрийн хуудас гарган надад өглөө.
– Өө, баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгүй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд өгье. Чи байгаагүй бол би дүүдээ эмгүй харих байлаа. Яг энэ үеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав. Тэр туяхан гартаа шүдэнзний хайрцагний чинээ Нокиа гарган бариад урт сормуусаа буулган
-Би харьж явна. Номноос харж байж чамд хэлье гээд над руу харж

– За баяртай, Энхээ. Чамайг ингэж дуудаж болно биз. Утасны дугаарыг чинь утасныхаа санамжинд хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хөөрхнөөсөө гадна цаанаа л нэг эрхэмсэг охин юм.
– Баяртай утсаар яриарай!

Ингэж би нэгэн шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утасруу залгав.
-Байна. Хэн бэ? гэх нөгөө хонгорхон дуу сонсогдоход
-Энхээ байнаа. Юу байна? Чи утасдсан уу, сая? Би дөнгөж номын сангаас орж ирээд байна.
-Өө сайн уу? Би түрүүн залгасан юм. Чи үдийн хоолоо идсэн үү?

– Амжаагүй ээ. Номын санд сууж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шүү. Тэр миний энэ үгэнд баясан инээд алдаад
– Тэгвэл чамайг хоолонд урья. Виннэрс кафэд уулзах уу. Мэднэ биз дээ?
-Мэднээ, мэднэ. За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзая. Намайг хувцаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиун хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.
-Би жаахан хоцорчихлоо гэхэд минь тэр.

-Зүгээр ээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хүрэн хавтастай цэс дөхүүлэв. Би гүнцэг сонгох гэж самбаганасангүй. Харин эхэнд байснаар нь хонины махан шницэл Колатай захиалчихлаа. Харин Халиун үхрийн гол мах мөөгтэй, усан үзмийн шүүс сонгов.

Хоолний дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав, ээж нь гадаадад суудаг тул үеэл дүүтэйгээ хоёул амьдардгийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой л цэмцгэр айл юм. Нил цэнхэр өнгө голлон тохижуулсан зочны өрөөнийх нь буйдангийн өмнөх чулуун ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нүдэнд туслаа.
-Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн өгөө вэ? Найз залуу чинь уу? гэж би дүлий хүнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нөгөө цэцэгийг үнэрлэв. Тийм шулуухан, бодлогогүй юм асуусандаа би сүүлд нь их харамсаж билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн үсээ илээд
-Энхээ, би чамд өөрийнхөө тухай илэн далангүй ярьчих уу? Дөнгөж танилцахад л чи надад нэг тийм… итгэл даамаар охин шиг санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хүн л дээ. Одоо л гэхэд ингээд дөрвөн хананы дунд ганцаараа. Надтай хамт амьдардаг үеэл дүү маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнай миний хувьд бол их урт яриа болно доо гээд шүүрс алдав.

-Би чинь Холландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маострихтэд сурж, дараа нь тэндээ үлдэж ажилласан.
Ангидаа би ганцаараа Ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зөвхөн Сью гэдэг америк охинтой л үерхэдэг байсан. Тэндхийн хүмүүс монголчууд шиг хамт олонсог биш. Бүр багаасаа биеэ даачихсан аминчхандуу улс байдаг. Уржнан юм л даа. Би и-майлээр Дөл гэдэг хүүтэй танилцсан юм. Нэгдүгээр сарын 10-нд төрсөн өдрөөрөө Монгол оюутны вэб хуудаснаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ.

Амьдралыг олон талаас нь бясалгах дуртай 18 настай Монгол залуу мөрөөдлийн гүнжээ эрж байна. Тэгэхдээ Төр барьж байсан монгол хатдын нэгнийнх нь нэрийг таах, нас надаас хөгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон үсэгтэй шүү/ Ингээд энэ болзлыг биелүүлэх мөрөөдлийн гүнждээ энэхүү сарнайг бария гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь

Төр барьж байсан хатныг Турьхан гэж таагаад өөрөөс чинь нэг насаар дүү мөрөөдлийн гүнжид нэр дэвшигч төрсөн өдрөөрөө ягаан сарнайг хүлээн авлаа гэсэн захидал бичиж танилцсан. Интэрнэтээр аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж л захидал бичдэг байснаа утсаар яриж, зургаа солилцсоноос хойш дандаа л түүнийг боддог болчихлоо. Нэлээд бодлогошронгуй харцтай нүд нь их таалагдсан. Харин Дөлөө миний царайг зураг явуулахаас өмнө яг таасан гэж зүтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр бие биендээ үнэхээр хайртай болчихлоо. Хавар нь би дунд сургуулиа төгсөөд хаана сурах талаар манайд бөөн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсүүлж, дараа нь Сорбонн их сургуульд сургах бодолтой байдаг. Би зүрх сэтгэлийнхээ нууцийг зөвхөн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч

– Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл, ахуйгаасаа ч их төсөөрөх нь гэсээр аавыг буулгаж авсан. Буянт-Ухаа дээр намайг Дөл маань жинхэнэ ягаан сарнайн баглаа барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахийн аргагүй.

Зургаа дугаар сарын бороотой өдөр байсан. Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дөлөө бол харин МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдүгээр курс төгсчихсөн байсан. Тоонд үнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийнхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дүүтэйгээ гурвуул амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хүүтэйгээ адилхан нүдтэй. Намайг ямар хөөрхөн охин бэ? Миний хүүг яаж тоосон юм бол доо. Би чамайг охин шигээ л бодож явна гээд л. Харин нэгдүгээр ангийн дүү нь
-Та манай ахтай суух юм уу? гэхэд нь би ширээн доогуур ортлоо ичиж Дөлөө
-Очко миний дүү альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг авч тохижуулж өгөөд явахдаа

– Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин юм шүү гэж хатуухан ч юм шиг учирлах, захихын хооронд хэлж, хоёуланг минь үнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хүүхэд шиг үерхэж байсан. Дөл компьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мөнгөө тэнцүү хоёр хувааж, хагасыг нь ээждээ өгнө. Yлдсэнийг нь надад зориулна. Сургалтын төлбөрөө ч өөрөө олдог байв.

Миний философийн шүүлэгт бэлтгэсээр бид хоёр оройтчихоод Дөлөө манайд нэг удаа хоносон юм. Намайг үнсчихээд л зочны өрөөний энэ буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмаазтай бөгж бэлэглэж сүй тавьчихаад хамт унтана. Бас хадаг тавиж охиныг нь гуйж байгаагаа Маострихт руу ирээдүйн хадмууддаа интэрнэтээр мэдэгддэг юм билүү гэнэ. Мэдээж бие биендээ хайртай хоёр залуу хүмүүс юм чинь. Ялангуяа түүнд бол амаргүй л байсан байх. Тэр шөнө хоёр ч удаа миний өрөөний үүдэнд ирээд буцахийг нь би мэдсэн л дээ.

Сар бүрийн 10-нд бид хоёр танилцсан өдрөө тэмдэглэж Виннэрст суугаад Дөл надад ягаан сарнай бэлэглэдэг юм. Халиун яриагаа таслан

-Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хүргэх шиг боллоо гэхэд нь энэ гайхам хайрын түүхэнд бүр автчихсан байсан би сэхээ орж
-Зүгээр ээ. Харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ Өнөөдөр чинь нээрээ арван хоёр сарын 10 юм байна шүү дээ гэж бодлоо…

Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж баяр хүргэчихээд Дөлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бүлийнхэн шиг үнэхээр сайхан байсан. Дөлийн дүү Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг мэдэхэд л ээж нь бага хүүгээ дагуулан нөгөө өрөөнд орж, бид хоёр хоёулхнаа үлджээ. Дөлөө намайг үнсээд үсийг минь илж

– Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Би ч чамайг дандаа баярлуулж явна. Аавыг явчихсанаас хойш ээж ямар их ганцаардаж байгааг би мэддэг. Тийм болохоор чамайг би насаараа хайрлаж явна. Бүх насаараа шүү.

Ингэж л нэг жил хачин хурдан өнгөрсөн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн өдөр бид хоёр Сараагийн концертыг үзчихээд харих замд Дөлөө миний гараас атган

–Ийм гоё хуруунд Диана гүнжийнх шиг л гоё бөгж зүүлгэх юмсан. Чамд амалснаараа хоёулаа удахгүй сүй тавина. Одоо бол би чамайг үнсэх л эрхтэй гээд хоёулаа их удаан үнсэлцсэн. Тэр өдрийн юм бүхэн сүүлчийнх байсан. Yхэл гэдэг хүнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгүй. Маргааш нь Дөл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд үйлчлэх гээд Тэрэлж явчихсан юм. Шөнө манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор

-Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хүрээд ирээч. Дөл осолд орчихлоо. Чамайг л дуудаад байна гэсэн… Би яаж эмнэлэгт хүрсэнээ ч санадаггүй. Yүдэнд нь сувилагч цагаан нөмрөг өгснийг л санаж байна… Түүнийг нь мөрөндөө углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гүйсэн. Тэгсэн чинь… Тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илүү цонхийгоод цайчихсан ухаангүй хэвтэж байсан. Өглөөхөн инээгээд амьдралын баяр баясгалан, өөртөө итгэх итгэлээр дүүрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргуй.

– Дөл өө! гээд намайг уйлахад нүдээ нээж, хөнжил дороос гараа арай ядан гаргаад миний үсийг илж… Чи миний төлөө… урт удаан амьдарч… намайг дурсч яваарай… миний мөрөөдлийн гүнж гээд л ухаан алдсан. Тэгээд… тэр шөнийнхөө үүр гэгээрэх хүртэл үхэлтэйгээ тэмцсэн дээ. Дөлийн нас барснаас хойш зургаан сар өнгөрчихсөн. Эртүүд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт өнгөрөөснийг мэдэхгүй. Тэр нохойн хошууний бут, Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бүгд л бид хоёрын хайрын гэрч.

Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хүний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан түүний минь өгдөг байсан бэлэг. Одоо сар бүрийн 10-нд өөртөө энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аярхан хүрч
– Өөр хүнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би Монгол хүнтэй л сууна гэж боддог шүү.

Yхсэний хойноос үхдэггүй гэж манай монголчууд ярьдаг. Түүнийхээ алхаж явсан гудамжаар өдөр бүр явж Богд уулийн мод ногоорох, шарлахийг үзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав, ээж рүүгээ яваагүй. Ер нь Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдгийг гадаадад байхдаа хүн илүү мэддэг байх. Одоо би хичээлдээ л шамддаг ирээдүйд НYБ-д ажиллахсан гэж хүсдэг гээд гэнэт Халиуны хоолой зангирлаа. Цоргисон харцтай гүн хар нүднээс нь нэгэн том нулимс тасран бөмбөрөх аж.

-Ёстой л мөрөөдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг үлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиун аа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол үнэхээр атаархмаар л санагдаж байна шүү гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авснаа

-Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж өгье дөө гээд босов. Энэ үеэр хүзүүндээ зүүсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо.
-Чиний утас ямар тансаг эд вэ. Ийм утастай болчихвол ч утаа гартал нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн

-Чи хөгжилтэй охин юм аа. Миний үеэл Золоо бас над шиг битүү хүн болохоор бид хоёр өрөөндөө ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шүү. За хоёулаа гаръя гэхэд нь би

-Ер нь чи манайд очоод хоночих. Манайхан бол бүр надаас ч хөгжилтөй хүмүүс гээд бодчих. Би оройтчихлоороо дандаа найз охидоо дагуулж очдог болохоор аав, ээж хоёр юм хэлэхгүй. Тэгээд ч чам шиг хөөрхөн даруухан охинд бол манай ээж шууд хайр зарлана хэмээн ятгасаар би хичээл номыг нь авахуулаад хамт гарлаа. Одоо бол сэтгэл сэргэчихжээ. Ер нь ч би удаан гуниглаж чаддаггүй хүн л дээ.

Yүнээс хойш бид хоёр ёстой салшгуй найзууд боллоо. Халиуны нөлөөгөөр би гэдэг хүн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, С.Моэм гээд л том том зохиолчдын фэн боллоо. Англи хэлээр нөгөө нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппэр, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш өөрийн мэдэлгүй өмнөө зорилготой, ирээдүйдээ санаа зовдог хүн болон томоожиж байлаа, би гэдэг хүн. Миний зүгээс гэвэл өөр шигээ үймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хөргөгчийг нь цэвэрлэж өгнө дөө.

Нэг өдөр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нөгөө хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт
-Энхээ, чи наад уснаасаа балга даа. Аан хаа төвөнх чинь их хөдөлж байна. Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал үзүүлээрэй гэлээ. Орой нь ээжид энэ мэдээг дуулгаснаар би гэдэг хүн маргааш нь гэхэд баривчлагдаж эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангүй. Халиунд хэлсэн уу гэхээр найз чинь хөдөө эмээ рүүгээ явчихсан гэнэ. Арав хоног эм, тарианд бөмбөгдүүлсээр Шим тэжээлтэй иодийн найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх заавартайгаар эмнэлгээс гарлаа.

-За ингээд эрх чөлөөтэй боллоо гэхэд минь ээж
-Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд аав

-Миний охиний найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн өмнө явчихсан шүү дээ. Чамтай уулзаж амжсангүй гэж их л зовж байна лээ. Захидал бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байхад хэлээгүй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Ингээд хамгийн сайн найзтайгаа уулзаж амжилгүй гадаад явуулчих ч гэж дээ.

– Хэрэггүй л эмнэлэгт хэвтлээ. Чөтгөр ав гэсэн үг нэг л мэдэхэд л уруул давчихжээ. Миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хүлээж байлаа. Туузний завсар хавчуулсан зурваст

– Энхээ! Чамайг энэ захидлийг уншиж байхад би Парист сууж байна. Ээж аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Сэтгэл сэргээж ганцаардлыг минь хуваалцаж байсанд чинь баярлалаа гэхэд багадах байх. Гар утсаа чамд дурсгал болгон үлдээе. Чамд таалагддаг байсан шүү дээ. Би өдөр бүр и-майл бичнээ. Халиун гэжээ.

Хайрцагнаас мөнгөн гинжин оосортой гялалзсан жижигхэн утас гарч ирлээ. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув.
-Аниа, эмнэлгээс гараа юу гэж миний дүү Тулгын дуу үүдэнд хадаж бодлын шувуудыг минь үргээчихлээ. Маргааш нь надад Халиунаагаас Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас Франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннд хамт сурна шүү гэсэн захидал ирүүлсэн байлаа. Бас ягаан сарнайтай гээч.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button