Цэцэн мэргэнээс л амьдрал төрдөг
Бэхэндээ ус нэмэх нь болоогүй найрагчийн тэмдэг / В Гетё/
,,,
Мэсний шарх эдгэрдэг
үгний шарх эдгэрдэггүй /Д. Равжаа /
,,,
Атаа бол хүний сэтгэлийн дотор нуугдсан хөө болой /А Бакиханов /
,,,
Бялдууч хүний хэлэнд бал
Сэтгэлд нь хор байдаг / М.В Ломоносов /
,,,
Yгсийн цамхаг дээр тугаа хатгалаа
Yзүүрийг нь очир алмасаар билүүдэн засаж
Yзгээ бэхэндээ дүрлээ / Низами /
,,,
Хоёр сэтгэлт эргийг эр бус,эм гэлтэй
Нэгэн сэтгэлт эрийг, эр бус эрдэнэ хэмээлтэй /Алтан товчоос /
,,,
Төрсөн царайн сайхныг торгон хувцасаар чимэвч
Дотроо ухаангүй бол түрхэж зассан хөрөг мэт
,,,
Чин сайн эрдэмт хүн чоно хонь хоёрыг
нэгэн онгоцонд услах мэт / Оюун түлхүүрээс /
,,,
Yнэ хямдруулсан барааны дэлгүүрт
чанарын тэмдэгийг худалдаж байна /М.Дэмчиг /
,,,
Монголын хэмээх нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл
Манай зүрхэнд холбоотой / Д Нацагдорж /
,,,
Зөөлөн өвс үүрэндээ зөөх шувуу шиг
Зүрх сэтгэлийнхээ уй баярыг
Хүмүүст нэг нэгээр өгнө / Д Нямсүрэн /
,,,
Хүн төрвөл нэгэн үе
Өвс ургавал нэгэн намар / Инжиннаш /
,,,
Мянган хүний сэтгэлийг хөдөлгөхөд
чамд нэг л дусал бэх хангалттай
,,,
Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй /В.Шекеспир/
,,,
Сайн номыг анх уншихад шинэ танилтай учирсан мэт болдог
Хуучин номоо дахин унших нь
Хуучин нөхөрөө дахин үзэх шиг болдог / Ф.Вольтер /
,,,
Муу хүн гэгч эрдэмгүй бол
Дээрээ шүдтэйгээс биш
Yхэр лугаа адил / Оюунтүлхүүрээс /
,,
Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө
Унтаж хэтэрвэл өвчин болно /В.Инжиннаш/
,,,
Нийгмийн баялагийн эцэг нь хөдөлмөр
Эх нь байгаль мөн /К.Маркс /