Сан Антионо Спэрс 32 Детройт Пистонс

Тухайлбал, улирлын тоглолтонд олон хожил авсан баг нь эхний 2 тоглолтыг өөрийн талбай дээрээ хийгээд удаах 3 тоглолтыг өрсөлдөгч багийнхаа талбайд тоглоно. Ингээд ялагч тодроогүй бол їлдсэн тоглолтуудаа мөн өөрийн талбай дээрээ хийнэ гэсэн үг. Өнгөрөгч улиралд Детройтчууд Лос Анжелес Лейкерсийг талбайд нь хийсэн 2 тоглолтынхоо нэгд нь хожоод, гэртээ ирж 3 дараалан хожсоноор ерөнхий дїнгээр 41-ийн харьцаатай ялж байсан түүхтэй. Харин энэ жилийн хувьд Пистонст нутагтаа аваргалах боломж байхгүй. Учир нь Детройтод болох сүүлчийн тоглолтын өмнө цувралын харьцаа 22 буюу дахиад дор хаяж 2 тоглолтын дараа ялагч тодрох байлаа.

Ингээд финалын 5 дахь тоглолт эхэллээ. Энэ тоглолтонд ялсан баг нь үндсэндээ ялагчийн дүрд хувилах байв. Хоёр баг тоглолтын эхнээс л эн тэнцүү тоглож, онооны харьцаа ойрхон байв. 2-р үед Сан Антионо тоглолтын санаачлагыг аван, 9 онооны давуутай болсон ч энэ зөрүүг талбайн эзэд барьж чадсан юм. 3-р үед ч бас яг иймэрхүү байдал давтагдсан ба харин үүнээс хойш багууд тун тэнцүүхэн тоглосон юм.Шийдвэрлэх 4-р үед Пистонсоос Чонси Биллапс, Спэрсээс Роберт Орри нар тус тусын багаа магнайлан, хамгийн сайн тоглож байв. Хоёр баг ээлжлэн оноогоор тэргүүлсээр тоглолтын үндсэн цагийн сүүлийн минут боллоо. Детройтын шийдвэрлэх чухал довтолгоон бүр Биллапсын мэдэлд байв. Биллапс ч үүнийгээ ашиглан, олон оноо авсан ба 4-р үеийн төгсгөл хэрд амжилттай довтлон тоог 8988 болгож чадлаа. Yүний дараа багууд тус бүр нэг удаа амжилтгүй довтолсны эцэст Тим Данканд багаа оноогоор илүү гаргах боломж гарч ирсэн ч торгуулын хоёр шидэлтийнхээ нэгийг нь алдаж орхилоо. Тооны харьцаа тэнцүү. Детройтын довтолгоон мөн амжилтгїй болж, харин Сан Антионод дахин нэг довтолгоо хийх болж, байдал Детройтын хувьд эвгїйтэж ирэв. Гэвч талбайн эздийн аз болоход Жинобили, Данкан нар боломжийн байрлалаас бөмбөгийг цагаригт оруулж чадсангїй, цаг сунгах боллоо.

Нэмэлт 5 минутын 4 минут 55 секунд нь Детройтын давамгайлал дор өрнөсөн гэхэд болно. Yүнд голлох үүргийг Биллапс гүйцэтгэсэн юм. Цаг дуусахад минут хэртэй хугацаа үлдсэн, тоо 9591 буюу 4 оноогоор Детройт хошуучилж, дээр нь бөмбөгийг эзэмшиж, ялалт байгуулах боломж тун өндөр байсан ч тэднийг Спэрсийн лидер Тим Данкан биш, Жинобили ч биш, Паркер бїр ч биш, харин нөөцийн тоглогч, урьд өмнө нь иймэрхүү байдлаар олон ч багийг гомдоож байсан Роберт Орри бараг ганцаараа хожлоо. Онооны зөрүүг –2 болгосон тэрээр 9.6 секунд дутуу байхад алдарт холын зайн шидэлтээрээ энэ удаа Пистонсыг The Palace of Auburn Hills-т цугласан 20 гаруй мянган үзэгчтэй нь хамт гүн шоконд оруулсан бөлгөө. Плей оффын түүхэнд амжилттай холын зайн шидэлтийн тоогоороо 2-т ордог Орригийн бас нэгэн золиос нь ийнхүү Пистонс боллоо.

Yлдсэн 5 хүрэхгүй секундэд Хэмилтон довтолсон ч амжилтгүй болж, энэ цувралын ялагч үндсэндээ тодорхой боллоо. Yлдсэн тоглолтуудаа нутаг дээрээ хийх Поповичийн сурагчид одоо нэг л хожиход NBA CHAMPIONS. Гэхдээ бас бөмбөг бөөрөнхийг мартаж болохгүй. Детройтынхон Майамид 32-оор хожигдож байгаад хожсон шигээ Спэрсийг ч хожихыг хэн байг гэхэв.

Сан Антионо Спэрс 9695 Детройт Пистонс

(2123 2119 2221 2526 76)

Спэрс Данкан 26 оноо+19 самбар, Орри 21 оноо+7 самбар, Жинобили 15 оноо+9 оновчтой дамжуулалт,

Пистонс Биллапс 34 оноо+7 оновчтой дамжуулалт+5 самбар Хэмилтон 15 оноо+4 самбар , Б. Уоллес 13 оноо+12 самбар+4 блок шот,

Дараагийн тоглолт 6-р сарын 22-нд Улаанбаатарын цагаар 10.00-д Сан Антионод болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button