Ерөнхийлөгч дотоод засгийг додомдон засамжлахыг захилаа
Тэрээр Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг жам ёс, төрийн хуулийн дагуу улс орны Ерөнхийлөгчийн албыг хашиж түүхэн цаг хугацааг нэр төртэй давж гарч байгаадаа1 сэтгэл өег байлаа. Түүний хэлснээр ховор тохиох аз завшаан нь хоёр зуун дамнасан энэ найман жилийг ард түмэнтэйгээ үргэлж хамт байж, тэднийхээ баяр хөөр, зовлон гунигийг зүрхнийхээ хэмнэлээр мэдэрч, сэтгэлийнхээ гүнд шингээж явсан өнгөрсөн цаг үе аж.
Өнөөдөр Монгол Улсын хамгийн гол ололт нь монголчууд ардчиллын амтыг мэдэрч, түүнийг арчилж тордохын ухаанд суралцаж, засгийн бүх эрхээ өөртөө авч, хүний эрх, эрх чөлөөг эдэлж, ардчилалд болоод ардчилсан хөгжлийн замд саад бологч аливаа бухнийг тэвчих ухамсар сэтгэлгээ төлөвшиж байгаа явдап гэв. Ийнхүү ардчиллын замд хөлөө олж, дангаар орщих чадвар сууж, хөгжлийн төлөө их үерэлтэд бэлтгэгдсэн ийм л улс орон, ард түмнийг шинэ зууны түүхэн алхаанд, оруулснаар тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өндөрлөж байна гэв.
Амьдрал баян, асуудал дуусашгүй учир хийж гүйцэтгэх, хэрэгжүүлж бүтээн дуусгах ёстой олон зүйл бий гээд өр өвтгөж, сэтгэл элтэлеэн олон асуудал нийгэмд байна. Энэ бүхнийг илааршуулж, Монгол Улсаа хөгжүүлэх эрх бөгөөд үүрэг, мэдан! бөгөөд хариуцлага та бүхэнд үлдлээ гэв. Би та бүхэнд итгэж! найдаж байна. Хамгийн түрүунд ард түмнийхээ тусыг туйлаар бодож, дотоод заегийг үнэн сэтгэлээр додомдон засамжилж, үндэсний эв нэгдлээ эрхэмлэн дээдэлж, үндсэн хуулиа мөрдлөг болгож, ардчиллыг ажил амьдралынхаа чиг баримжаа, хэм хэмжээ болгож явахыг аминчлан захисан юм.
/Өдрийн сонин 151/
Б.БИЛГҮҮН