Архины нууц үйлдвэр илэрлээ

Танга цэцэг ХХК нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа архи үйлдвэрлэж байжээ. Өмнө нь хэдийгээр ийм үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан ч зарим нэг шаардлага хан-гаагүйгээс өнгөрсөн жилээс эхлэн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө хураалгасан аж. Хан-Уул дуүргийн III хорооны нутаг Барилгын цэргийн 073 дугаар ангийн хашаанд байрлах архины нууц үйлдвэрт цагдаагийнхан гэнэтийн шал-галт хийж 60-аад мянган шил архи газар дээр нь хураан авчээ. Энэ архины үйлдвэр нь өөрсдөө архи үйлдвэрлэхийнхээ зэрэгцээ хэд хэдэн ком-панийн архийг савалж өгдөг байсан аж.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх журамд зааснаар архи, спиртийн үйлдвэрийн газарт бусад компанийн архийг үйлдвэрлэх эрхгүй байдаг юм байна. Гэтэл Эл-ма, Дөргөн компанийн Хараа, Сархад, Тэнгэр, Толд, Улаанбаатар, Тайж зэрэг нэртэй архийг өөрийн-хөө үйлдвэрт хийдэг байжээ. Ганга цэцэг ХХК-ийн үйлдвэрээс гарсан архины гаднах шошго, акц, бөглөө бүгд хуурамч. Онцгой албан татварын акц буюу үнэт цаасыг Нийслэлийн татварын ерөнхий газраас онцгой албан тат¬варын байцаагч нараар дам-жуулан гадуур тараадаг ёстой. Гэтэл эднийх онцгой албан татварын тэмдэгт акцыг Нарантуул захаас худалдан авдаг байсан гэнэ. Стандартад зааснаар 0.5 литрийн архи үйлдвэрээс гарахдаа зардал болон өртөгтэйгээ нийлээд дунджаар 1500 төгрөгөөр үнэлэгддэг юм байна. Харин эднийхэн 0.5 литрийн архийг 600 төгрөг, 0.75-ынхыг 1100 төгрөгөөр
борлуулалтад мийлүүлдэг байсан аж. Үүнээс үзэхэд жишиг үнээс хамаагүй доогуур байгаа юм. Өнөөдөр өдөрт архинаас болж 2-5 хүн нас барж байгаа нь тоо баримтаараа бий. Магадгүй энэ олон хүний амийг залгиж буй асуудлын гол цөм нь болсон болоогүй архины хувийн үйлдвэруүд. Эдгээр архины үйлдвэр нь улсад төлөх албан татвараас зайлсхийж буй төдийгүй хүний эрүүл мэндээр бизнес хийж байгаа болно. Ганга цэцэг ХХК-иас хураагдсан гурван машины тэвш дүүрэн архи хүний эрүүл мэндэд хэр хортой эсэхийг шалгах шинжилгээ одоо хийгдэж байгаа. Шинжилгээний хариу тун удахгүй гарна. Юутай ч акц нь хуурамч гэдэг нь нотлогдсон байна.

/Өдрийн сонин 151/
Б.ДОЛЗОДМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button