Идээд сур

Хүү одоо 13 настай бөгөөд Өвөрхангай аймагт мал маллахын сацуу зайны сургалтад
хамрагдаж гуравдугаар ангийн боловсролтой болжээ. Марк хүүгийн ирээдүйг бүрэн хариуцаж цаашид АНУд сургах бодолтой байгаа юм байна.
Бяцхан хүүхдүүд ширээний ард амттайхан хоолоор дайлуулж сууна. Зарим нь өмнөх тавагтай хоолоо барахгүй хэрнээ зэрэгцэж суусан найзынхаа тавганд илүү амттан байгаа юм шиг өнгийж ирээд л харахыг нь яана. Ах эгчийгээдагаж ирсэн бололтой хоолны ширээнээс ч өндөргүй бяцхан жаалууд өмнөх ундаагаа асгаж, аяга тавгаараа тоглож байхад, зарим нь түүнтэй үе тэнгийн хэрнээ том хүн шиг ширээний ард суугаад асгаж цутгалгүй урьдахаа ховх сорчихоод хүүхдийнх гэмээргүй бодлогошронгуй нүдээр цонх руу ширтэн суух. Уншигч та үүнийг найзынхаа төрсен өдөрт уригдсан багачууд гэж бүү бодоорой.
Тэд бол Идэнгээ суралцгаая төслийн нээлтэд ирсэн зочид. ҮI бичил хорооллын Сайхан төвийн хажууд орших жижигхэн цайны тазарт болсон тэрхүү арга хэмжээг Mobility Mongolia ТББ болон Америкийн гэр бүлийн сан Milliefund-тай хамтран хэрэгжүүлж буй юм байна. Уг хөтөлбөр нь нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулагдсан бөгөөд орон гэргүй, ядуу гэр бүлийн хүүхдүүдэд өглөөний хоол өгөнгөө сургалт явуулах юм байна. Ялангуяа бичиг үсэг мэддэггүй хүүхдүүдэд мэргэжлийн багш нараар ерөнхий боловсролын хичээл заалгаж уншуулж, бичүүлж сургах, улмаар тэднийг ирээдүйд зөв хүн болгож хүмүүжүүлэх зорилготой аж.
Юутай ч төслийн удирдагч ноён Марк Ваткинс Монголын хэсэг боловч хүүхдүүдийн оюун санаанд хөрөнгө оруулахаар шийдсэн нь энэ. Гэхдээ тэр эрхэм хүүхдийн ходоодтой . тулж ажиллавал тархи нь ажиллана гэсэн аргыг баримтлахаар шийдэж төслөө ийнхүү эхэлж буй гэнэ.
Ид, суралц төслийн хүрээнд явагдах энэхүү сургалт нь ажлын таван өдөр өглөө ний 911 цагийн хооронд хичээллэх бөгөөд одоогоор 30 орчим хүүхэд хамрагдаж эхлээд байна. Төсөлдөө гэр, оронгүй, бичиг үсэг мэддэггүй хүүхдүүдийг хамруулахыг зорьж буй хэдий ч одоогоор сургалтад хамрагдагсдын дийлэнх нь эцэг эхтэй, зарим нь сургуульд сурдаг хүүхдүүд байгаа учраас аль болох өөрсдийн зорилгод нийцсэн хүүх¬дүүдийг хайж байгаа гэнэ. Сургалтад хамрагдагсад нь 612 насын хүүхдүүд бөгөөд тэдний нас насанд тохирсон хичээл заах юм байна. Сургалтад хамрагдахаар ирэгсдийн дотор огт сургуульд сурч байгаа! үй хүүхдүүд ч буй. Тэдний нэг нь Б.Мөнхзул юм. Тэрээр 10 настай хэдий ч туе сургалт эхэлеэн өдөр л А үегээ нүдэлеэн аж. Түүнээс яагаад сургуульд суугаагүй юм 6э гэж асуухад, мэдэхгүй гэж хариулсан. Б.Мөнхзулын ээж нь туе хорооллын орон сууцны байрны жижүүр хийдэг гэнэ. Хүүхдүүдэд анхан дунд шатны боловеролыг цэгцтэй чанартай олгох үүднээс Ардын боловс¬ролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэргийн багш, И.Цэцэгмаа, Н.Норовбадам нарын туршлагатай багш нараар хичээл заалгаж байгаа аж. Мэргэжлийн багш нар зааж сургахаас гадна сайн дурынхан хүүхдүүдтэй биечлэн ганцаарчилж ажиллана.
Манайулсын харжхандах хүнгүй хүүхдүүд болон эмзэг бүлгийн хүмүүст тусламжийн гараа сунгаж буй Milliefund сангийнхан өмнө сонёгол муу иргэдтэй ажиллах төсөл боловеруулсан нь амжилттай хэрэгжиж байгаа гэнэ. Сонсголгүй иргэдийг ажлын байраар хангах зорилготой тэрхүү төслийн хүрээнд сонсголгүй хүмүүсээр сонёголгүй хүүхдүүдэд хичээл заалгах сургалт явуулсан нь ихээхэн үр дүнгээ өгчээ. Учир нь сонсголгүй хүмүүс хоорондоо харьцсанаар жирийн багш нараас хамаагүй илүү ойлголцдог байна. Манай улсад сонсголгүйн улмаас бусадтай харьцаж чаддагүй янз бүрийн мэргэжилтэй хүмүүс олон байдаг байна. Тухайлбал, сонсголгүй зураач хүн байлаа гэхэд зургийн дугуйланд багшлуулна. Энэ мэтчилэн биеийн тамирын дээд сургууль төгесөн сонеголгүй дасгалжуулагчаар бөхийн секц, бүжигчнээр бүжгийн дугуйлан, англи хөл, компьютерийн мэдлэгтэйгээр нь тэр төрлийн хичээл заалгах журмаар сургалт явуулж буй аж. Мөн тус сангаас цаашид хөдөөгийн гэр сургууль байгуулахаар орон нутгаар судалгаа явуулж эхний ээлжинд Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Туе гэр сургуульд хөдөөгийн эмзэг бүлгийн болон сургуулиас завсардсан хүүхдүүдийг сургах гэнэ.
Milliefund сангийн тэргүүн Марк Ваткинс нь UB fost сонинд Нийгэм, улс төрийн чиглэлээр бичдэг сэтгүүлч. Тэрээр Монголд ирээд дөрвөн жил болж байгаа гэнэ. Энэ хугацаанд харжхандах хүнгүй, эмзэг бүлгийн хүмүүст тодорхой хэмжээний тусламж үзүүлеээр иржээ. Марк Ваткинсийн ээж Милли эмзэг бүлгийхэнд тусалж дэмждэг нэгэн байсан бөгөөд нас барсны дараа хүүхдүүд нь ээжийнхээ нэрээр сан байгуулсан энэ. Сонирхуулахад, Марк Ваткинс нь жилийн өмнө гудамжинд гуйлга гуйгаад зогсож байсан хүүхдийг үрчилж авчээ. Хүү одоо 13 настай бөгөөд Өвөрхангай аймагт мал маллахын сацуу зайны сургалтад хамрагдаж гуравдугаар ангийн боловсролтой болжээ. Марк хүүгийн ирээдүйг бүрэн хариуцаж цаашид АНУд сургах бодолтой байгаа юм байна.

/Өдрийн сонин 151/
Д.Цолмон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button