С.Оюун Швейцары айлчлаад ирэв
Түүний ярьснаар Олон улсын парламентын холбоо парламент ардчилалд ямар нэмэр болох, яаж ардчилсан парламент байх вэ сэдвээр гишүүн орнууддаа зориулан гарын авлага гаргахаар зэхжээ. С.Оюун гишүүн уг номыг бүтээх зөвлөхүүдийн багт багтеан байна. Эрхэм гишүүн мөн Швейцарийн парламентын дарга Т.М. Каелинтай уулзаж, Монгол, Швейцарийн парламентын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. С.Оюун Монгол Швейцарийн парламентын бүлгийг ахалдаг юм.
/Өдрийн сонин 151/
Б.ЭГШИГЛЭН