С.Баяр дүрсхийж, Ц.Нямдорж ассан шөнийн хурал
буцацгааж эхэлсэн бол, хотын хорчид хөшигний ард үргэлжлүүлэн ажиллаж байна гэхэд болно. Бүлэглэлүүд тус тусын уулзалтуудаа хийхээр үдшийг ч хүлээлгүй уушийн томоохон газруудын ВИП өрөөнүүдийг захиалж эхэлсэн тухай мэдээ ирж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд Б.Тэрбишдагва, УИХын гишүүн Т.Бадамжунай нарын толгойлсон нэгэн том бүлэг талархлын шинжтэй найр хийж эхэлсэн тухай сураг энэ төрлийн мэдээллийн хамгийн эхнийх нь байв. Харин орой Хөвсгөлийн фракц цуглаж алдаа оноогоо цэгнэх ажээ. Сарвайж унатлаа ажилласан эднийхэн санасандаа хүрч чадаагүй ч энэ шөнө шампанск буудуулж Санжийн Баярын сэтгэлийг засна.
Олон ургальч үзлийг уралдуулсан жинхэнэ топ хурлууд хуралдаж ёслол төгөлдер өндөрлөлөө хэмээн сүр дуулиантайгаар мэдээлж буй ч хурлын тухай яриа хөөрөе амнаас ам дамжин түгэж байна.
Их хурлын танхимаас тодорсон хамгийн эхний эсэргүү Л.Одончимэд байв. Туүний хэлеэн үгийг ханцуйн дотроо алга ташиж дэмжсэн олон арван төлөөлөгч байсан. МАХНын олны танил, нэр хүндтэй гишүүдээс нэг хүний атганд базуулах дургуйгээ шулуухан илэрхийлж орхидог хүн түүнээс өөр үгүй. Энэ мэт зангаасаа болж Багаагийн бууны нохой гэгдэх болсон Одонгоо бас л тэссэнгүй. Босон суун байв. Эсэргүү нөхдийн тоог их хурал дээр М.Далайхүү, Ш.Гунгаадорж нар тэлжээ. М.Далайхүү нэрээ Балайхүү болтол балбуулсан ч тэр босч ирээд сэтгэлээ хөнгөртөл ярьсан гэнэ. МАХНыг нэг хүний дарангуйлал, түүнийг тойрон хүрээлэгчдийн бусармаг бодлого хоёр хэрхэн баллаж байгааг хараад сууж тэвчилгүй тэмцеэнийхээ төлөө эдүгээ гудамжинд лааз өшиглөн яваагаа ч төлөөлөгчдийн өмнө хэлээд авч. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан хуучин бууны хугархай Шаравын Гунгаа
дорж ч нам жаахан нээлттэй, шударга, эрүүл ажилламаар байгааг анхааруулжээ. Хашир хандгайн амнаас уур бухимдалгүй, гэхдээ цаагуураа том сигналтай үг унасанд зарим гишүүд ихэд гайхаж байсан гэнэ. Тэдний талаар Алийн болгон нэг хүний харцан дор торгон дээлэнд хүлээтэй хөлсөө урегаж суухав дээ гэх нэгэн байхад Тиим шударга л юм бол эд Н.Энхбаярыг гараад явены дараа биш нүүрэн дээр нь хэлэх ёстой шүү дээ гэх төлөөлөгчид ч таарав. Учир нь мань эсэргүүчид эзгүйчилж дуугараад ийнхүү шүүмжлүүлжээ.
Өнгөрсөн шөнө хуралдсан бага хурал дээр ч халуухан зодоон болжээ. Шинээр сонгогдсон намын дарга удирдах зөвлөлд 17 хүний нэр дэвшүүлж орж иреэн бол ерөнхий нарийн бичгийн дарга
С.Баяр 12 хүний нэр зөрүүлж барьснаас үүдэн танхимд ширүүхэн маргаан босч ирсэн байна. Цээжинд нь сум зоолттой яваа Санжийн Баяр тэсэлгүй Та нар ингэж заваарах юм бол би энэ хуйвалдааны чинь талаар намын гишүүдэд хандана шүү гэх ширүүхэн үг шидэж танхимыг нам гүм болгон гайхшруулжээ. Ийнхүү дүрсхийсэн С.Баярын өмнөөс Ц.Нямдоржоос өөр хэн ч дуугарч зүрхлээгүй бололтой.
С.Баяраас дутуугүй шазруун Ц.Нямдорж Тэгж яривал чи ингэх ямар эрхтэй юм бэ. Намын даргын урдуур дүрэм зөрчиж зүтгэх эрх хэнд ч байхгүй. Чи намын гишүүдэд хандвал би ч бас хандана хэмээн асч хэсэг шуугисан ч эцэст нь С.Баяр буулт хийн бага хурлын төлөөлөгчдөд хандан Миний буруу байна.
Би алдаа гаргачихлаа гэж хэлэн уучлал гуйжээ. Дээрх тулалдаан өнгөн дээрээ М.Энхболд, С.Баяр нарын дунд болсон дайн мэт харагдавч өнгөрийг нь угаагаад харахаар Н.Энхбаяр, С.Баяр хоёрын тэмцэл юм. Н.Энх¬баяр, Н.Багабанди нарынх ч гэж уншиж болох.
Хашир гишүудийн санааг энэ бухний дараа ганцхан зүйл өвдүүлжээ. Тэдний цээжинд М.Энхболд, С.Баяр хоёрыг хооронд нь дайтуулах ерөнхий найруулагчийн сценариар явах вий гэх хөндүүр буй аж. Тийм ч учраас Одоо энэ хоёр сайхан лидер хамтраад ажиллах ёстой шүү дээ. Гадны гар ороод хутгачих вий гэх үг төлөөлөгчдийн амнаас унаж байгаа биз ээ.
/Өдрийн сонин 151/
Д.МАНДАХТУЯА