Д.Лхагвадолгор Үс бууралтдаг шиг нүд бас бууралтдаг
Махнаас нүд, яснаас шүд гэлэг. Өвлөх зовох лээрээ тулбал хамгийн эмзэг хэрнээ аймшигтайгаар шаналгалаг 6олохоор ийн нэрлээ биз ээ. Энэ зовлонг гэтэлгэх гэж зүтгэлэг хүмүүс бол нүлний эмч нар билээ. Нүдний өвчин юунаас үүлэлтэй, яахаараа хараа мууддаг гээд олон асууллаар Клиникийн нэглсэн эмнэлгийн Нүдний тасгийн эрхлэгч А.Лхагвадолгортой ярилилаа. Тэрээр сургууль төгссөнөөсөө хойш буюу 1979 оноос өдгөөг хүртэл өчнөөн мянган хүний нүлний төлөө зүтгэж, тэр хэмжээгээрээ өвчтөнүүлийнхээ баяр талархал, хайр хүнлэтгэлийг хүлээж яваа хүн юм.
Нүд их эмзэг эрхтэн гэдгийг хэн хүн бүр л мэддэг хэрнээ тэр болгон хамгаалж чаддаггүй. Ер нь манайд нүдний өвчлөл хэр их байдаг вэ?
Манай тасагт жилдээ 1400-1500 хүн хэвтэж эмчлүүлдэг. Хүүхдийн нүдний тасаг тусдаа байдаг гээд бодохоор нүдний өвчин манайд нэмэгдэж байгаа. Хөдөө аймгууд, нийслэлийн дүүргүүдээс өвчтөнүүд манайхыг зорьж ирдэг болохоор ачаалал их байдаг.
Манайд хандаж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь нүдний даралт, болрын цайралттай байдаг. Мөн сүүлийн үед нүдний янз бүрийн үрэвсэлт өвчинтэй хүмүүс ирж байна.
Нүдний даралт, болор цайралт гэж их ярьдаг. Эдгээр нь юунаас үүдэлтэй юм бэ?
Нүдний даралт ихэнхдээ удамшилтай холбоотой байдаг. Мөн өер ямар нэг өвчнөөс үүдэлтэйгээр хоёрдахьчаар илэрч болно. Болор цайрах өвчин бол настай холбоотой. Нас ахихаар үс бууралтдаг шиг нүд ч бас бууралтаж бай¬гаа хэрэг шүү дээ. Үүнээс гадна сахарын өвчин, удамшил, гэмтлийн үед хүний нүд¬ний болор гэмтэж цайрдаг юм.
Нүдний хараа муудах нь бас өвчин үү?
Манайхан хараа муудахад өвчин, харааны гажиг хоёроо ялгадаггүй. Ямар нэг өвчнөөс шалтгаалж хараа муудаж байгаа бол эмчилгээ хийлгэн, шаардлагатай бол мэс засалд орж байж зүгээр болно. Харин харааны гажгаас болж муудсан бол нүдний шил тааруулж зүүгээд хараагаа тогтоож болдог. Гэхдээ бидний дийлэхгүй өвчин ч бас бий. Ялангуяа нүдний даралттай хүн цаг хугацаа алдаж эмчид хандсан, гам дэглэм бариагүй зэргээс шалтгаалж хараагаа алдах тохиолдол бий.
Хүн нүдний даралттай гэдгээ яаж мэдэх вэ?
Ерөнхий шинж тэмдэг нь хараа муудах, гэрэл солонгорч харагдах, бүрэлзэх зэргээр илэрч болно. Өндөр даралтын үед толгой өвдөж дотор муухайрах, огих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хараа¬ны хурц даралтын үед их өвддөг бол заримдаа огт мэдэгдэхгүй аажмаар муудах тохиолдол ч бий. Ийм үед хүн өөрийгөө мэдэхгүй явсаар байгаад нэг нүд нь бараг хараагаа алдсан, нөгөө нь хаагдах дөхсөн үедээ ирдэг. Нэгэнт оройтсон хойноо ирвэл эмчилгээний үр дүн ямар байх нь ойлгомжой шүү дээ.
Ер нь хараа муудах ямар шалтгаан байдаг вэ?
Олон шалтгаан хэлж бол¬но л доо. Гэхдээ нүдэнд ямар нэг өөрчлөлт гарах л юм бол заавал эмчид хандаж бай. Харааны гажиг ч байж болно, өвчин ч байж болно. Заавал тусгай, нарийн мэргэжлийн багажаар харж онош тогтоодог.
Нүд чилээд байна гэж хүмүүс ярьдаг даа. Энэ өвчин үү?
Нүд чилнэ гэж ядарч байна гэсэн үг. Харааны хүчдэл шалгасан зүйл хийх, нэг юмыг удаан хугацаагаар үзэх, нойр муутай хонох зэрэг үед нүд чилдэг. Тиим болохоор 45 минут болоод нүдээ амрааж бай гэдэг. Хүн өрөөсөн гартаа 10 литр уе бариад олон цаг зогевол ямар вэ. Яг үүн шиг л нүдэнд ачаалал ирж байдаг. Тохирсон гэрэлд, хэрэв ха¬раа муутай хүн бол таарсан шилээ зүүж ажиллах хэрэгтэй. Хүүхдийн хувьд бол ширээг нь хаана байрлуулах вэ гээд тогтсон дүрэм байдаг шүү дээ.
Манайхан орондоо хэвчихээд гэрлээ унтраан харанхуйд телевиз үзээд байдаг. Энэ ч хараанд муугаар нөлөөлнө. Сүүлийн үед компьютер дээр ажилладаг хүмүүс нүдний ядаргаанд их орж байна. Ядаргаагаа тайлахгүй яваад байвал хараа муудах, өвчин үүсэх шалтгаан нь болно.
Хөдөөний хүмүүс хараа сайтай, хотынхны хараа муу байна гэж ярьдаг. Амьдарч байгаа газар нутгаас нь шалтгаалж хараанд өврчлелт орох уу?
Цаг агаар, уур амьсгалаас хамаарч хараанд өөрчлөлт орж болно. Салхи, шороон шуурга ихтэй нутгийн хүмүүсийн нүдний эвэрлэг бүрхэвч, салст бүрхүүлд өөрчлөлт ордог. Хараанд нь нөлөөлнө. Нүдэнд цагаан унана, мах ургана. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Дундговьд салхи, шороон шуурга ихтэй байдаг болохоор нүдний ийм өөрчлөлт элбэг бай¬даг. Хангайн бүсэд энэ нь харьцангуй гайгүй. Жишээ нь, Дундговьд болрын цайралттай хүн элбэг байдаг бол Сүхбаатарт нүдний эвэрлэг бүрхүүл нь гэмтсэн, мах ургасан хүн олон байдаг.
Түрүүн нүдний үрэвсэлт өвчин нэмэгдсэн талаар ярьж байсан. Энэ талаар тодруулаач?
Нүдний үрэвслийн үеэр гялбах, торох, нулимс гоожих, хараа муудах, өвдөлт илэрдэг. Энэ бүхэн нь нүдэнд ямар нэг үрэвсэл байна гэдгийг заагаад байгаа хэрэг. Яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Танайд нүдний хагалгаа их хийдэг. Ямар хагалгаа голлодог вэ?
Мэс засал хийх шаардлагатай хүндээ л хийнэ. Түүнээс биш хүн бүрт хийгээд байхгүй. Одоо нүдний даралт буулгах, болор суулгах, нөхөн сэргэх хагалгаа зонхилж байна даа. Сүүлийн үед зовхины байрлалыг зөв болгох зэрэг гоо сайхны зориулалт
тай хагалгаа хийж байна.
Гоо сайхны зориулалттай хагалгаа гэж давхраа хийдэг гэсэн үг үү?
Үгүй. Зовхи нь гадагшаа эргэсэн эсвэл дотор тал руугаа сормуус нь ургасан хүмүүс олон байдаг. Зовхины байрлалыг зөв болгох гэж үүнийг засахыг хэлээд байгаа юм.
Нэгэнт муудсан харааг эргээгээд сайжруулж болох уу?
Нүдний даралтаар хараа нь хаагдсан бол эргэж сэргэнэ гэж байхгүй. Харин нь болор нь цайрсан хүний нүдэнд орлуулж болор хийдэг. Энэ үед хараа эрс сайжирдаг. Ердийн хараатай хүн шиг болно гэсэн үг. Ер нь бидний гол зорилго бол харааг дахин сэргээх, хамгаалах, муудсан бол нэмж муутгахгүй, харах хугацааг нь удаан барихад байдаг.
Хагалгаа хийнэ гэдэг нүдний зарим хэсгийг сольж өөрчилнө гэсэн үг. Тэгвэл нүдийг бүтнээр нь солих уу?
Бүтнээр нь сольдоггүй. Түрүүний хэлснээр болор солих гэх мэт хэсэгчилеэн байдлаар мэс засал хийдэг. Нүдний цайсан эвэрлэгийг сольж болно.
Үүнийг юугаар орлуулдаг юм бэ?
Нас барсан хүнээс авдаг. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн актын дагуу хийдэг.
Харин нэгэнт хараагүй болсон нүдийг сольж портез хийж болно. Хараагүй нүд цагаан эсвэл солир долир харагддаг. Портез нь гоо сайхны үүднээсээ тухайн хүндээ эвтэйхэн.
Та хичнээн хүнд нүдний хагалгаа хийсэн бол…
1990 оноос одоог хүртэл өөрөө тардан 4918 хүнд нүдний хагалгаа хийсэн тоо бай¬на. Хөдөө орон нутагт дуудлагаар 1120 удаа нүдний мэс засал хийсэн. Эмчлэх хугацаандаа нийт 40 гаруй мянган хүнд үзлэг эмчилгээ хийсэн
гэсэн тоо хэлж болох юм.
Энэ олон хагалгаанаас хамгийн хүнд нь юу байв?
Нүдний даралттай, болор нь бүдэгшсэн хүмүүст даралт, болрын хагалгааг хавсарч хийх тохиолдол байна. Энэ л хамгийн хэцүү дээ. Ер нь ийм хагалгааг цувуулж хийдэг боловч онцгой тохиолдолд хамт хийнэ. Хагалгааны дараа өвчтөн гам сайн барьж, эмчтэйгээ эргэх холбоотой байх хэрэгтэй. Хэрэв гам барихгүй бол үр дүн гарахгүй.
Манайд нүдний өвчлөл нэмэгдэж байгаа юу?
Хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүс жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин үүнтэй эерэг ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нар орон тооны цомхтгол гэх мэт шалтгаанаар цөөрсөөр байгаа. Үүнээс болж нэг хүнд оногдох ачаалал ихэсч, ажиллаж байгаа хү¬мүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хуучин манай тасаг 50 ортой байхад жилд 500-600 хүн хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо 39 ортой, жилд 1400-1500 хүн хэвтэж байгаа. Зөвхөн манай тасаг ч биш эмнэлгийн хүрээнд тулгарч байгаа асуудал л даа. Жинхэнэ ачаалал буурахгүй байхад төсвөө хасаад байдаг.
Хүн хүч бага гэлээ. Тэгвэл нүдний оношлогоо болон хагалгааны тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй вэ?
Тоног төхөөрөмж зайлшгүй шинэчлэх шаардлагатай болчихоод байгаа. Хандив, гадны байгууллагын тусламжийг үүнд чиглүүлэх, улсын төсөвт үүнийг шийдэх хөрөнгө мөнгийг суулгаж өгөхийг төр засаг ч анзаармаар байна. Техник технологи хуучирч муудсанаас өвчтөнүүд вирусын халдвар авч болзошгүй болоод байгаа. Хуучин тариурын шар гэж байсан даа. Нэг удаагийн тариур хэрэглэдэг болсноор энэ үгүй болсон. Харин мэс
заслын үед багаж тоног төхөө; рөмжөөр дамжин халдвар авах магадлал одоо өндөр болоод байна.
Вирусын халдвар гэдгээ жаахан тодруулахгүй юу?
Хагалгаа хийж байгаа хү¬мүүсийн 40 хувь нь В, С вирустай байдаг. Одоо нэг багажаар хагалгаа хийдэг болон хоор үүгээр дамжин өвчтэй хүний вирус эрүүл хүнд халдах магадлалтай болчихоод байгаа юм. Тиймээс наад зах нь мэс засал хийдэг 45! ээлжийн багажтай болмоор байгаа. Бид халдвар авахаас сэргийлэх үүднээс хагалгаанд орох хүн бүрээс вирусын шижилгээ авч байгаа. Тэгээд эрүүлийг нь түрүүлж оруулах зэргээр л аргацааж байна даа. Мөн нэг удаагийн тариур шиг мэс заслын нэг удаагийн зүү утас, хутга, хайчийг ч нэвтрүүлмээр байгаа! юм.
Тантай ярьж байхад нүдний эмч нар хамгийн нүд сайтай хүмүүс байх гэсэн бодол төрж суулаа…
Мэдээж хэрэг энэ ажлыг хийхийн тулд эмч нь өөрөө эрүүл байх ёстой. Гэхдээ нүдний эмч нар ажлын ачааллаас болж хараа нь эрт муудаж ядардаг. Яагаад гэхээр; дандаа хараа шаардсан нарийн чимхлүүр зүйл хийдэп болохоор тэр шүү дээ. Хүний нүдний төлөө өөрсдийнхөө нүдийг зориулж суудаг хүмүүс дээ, бид.
Нүд ядрахад хийх энгийн дасгалыг манай уншигчдад зааж өгөхгүй юу?
Хийж байгаа зүйлээ түр орхиж алс харах, нүдээ аних, нүдний алимаа дээш доош эргэлдүүлэх зэрэг нь нүдэнд амралт болдог. Ийм дасгал нь цусан хангамж зогcонгиших, булчин чилэх зэргээс урьдчилан сэргийлэх тустай.
/Өдрийн сонин 151/
Д.ОЮУНТУЯА