УИХ-н даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Учир нь Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа бөгөөд энэ сарын 24ний өдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм. Хуулиар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхдөө ямар нэгэн албан тушаалтай байх учиргүй аж. Иймээс тангараг өргөх ёслолоос өмнө УИХын даргын болон гишүунээс нь чөлөөлөхөөр болсон юм байна. Тус байнгын хорооны гишүуд уг асуудлыг ямар нэгэн асуулт, саналгүйгээр 100 хувь дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.
УИХаас парламентын даргын болон гишүүнээс нь чөлөөлөх тухай асуудлыг пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх аж. Гэхдээ чөлөөлөх тухай УИХын тогтоол нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу энэ сарын 24нд хүчин төгөлдер болох юм байна. Ерөнхийлөгч болж буй УИХын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тул шинэ УИХын даргын асуудал яригдана. Гэхдээ УИХын даргын асуудлыг төдөн хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байдаггүй юм байна. Тиймээс УИХын даргад нэр дэвшүүлэх эрх бухий МАХНынхан хэзээ УИХ шинэ даргатай болохыг шийдэх ажээ. Тэд 65 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн байдлыг харж байж шийдэх сурагтай. Иймээс УИХын шинэ даргыг сонготол дэд дарга Д.Лүндээжанцан чуулганы хуралдааныг даргалах ажээ.
Харин нөхөн сонгуулийг УИХын гишүүнийг чөлөөлсөнөөс хойш 14 хоногийн дотор зарлаж, 45 хоногийн дотор сонгуулийг явуулна гэсэн хуулийн заалт бий. Тиймээс ирэх сарын эхээр УИХын сонгуулиин 65 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлах бололтой.
Ирэх баасан гаригт болох чуулганы хуралдаан буюу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэнэ.

/Өдрийн сонин 151/
М.БАТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button