Багабанди баяртай, Багабанди сайн байна уу
Сайнаас нь эхэлсэн дээр байх. Учир нь тун бага юм яригдана. Халаагаа өгч буй Ерөнхийлөгч бид нэг аймгийнх, хуучин засаглалаар ч, XX зууны шинэ хуваариар ч тэр. Гэхдээ монгол хүний чиг хандлагыг тодорхойлж байдаг улс терийн шалтгааны хажууд нутаг гэдэг юу ч биш.
Монголчууд улс төрөөр өвдөж, өөрийн нам нэр дэвшигч ялсан бол гэрийнх нь цоорхой битуүрч харагддаг байсан монгол хүний хувьд тэрээр миний нөгөө талын хүн байсан нь муудапцахад элбэгдээд илүү гарах шалтгаан байлаа. Би туүний сөрөг хүний хувьд өөрийнхээ өмнөөс төдийгүй, намынхаа өмнөөс, тамгаа булаалдах дарга нарынхаа өмнөөс, Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон Ообоо, Гооёо хоёрынхоо өмнөөс хар хүний өмнөөс бас шар хүний өмнөөс ялархсаар найман жилийг үджээ.
Бас Түүний хамар таалагдахгүй байгаа учраас буруутай хэмээх латины афоризм шиг, Ерөнхийлөгчийн инээдэггүй төрх таалагддаггүй байлаа. Учир нь хар багаас минь инээмэл удирдагчийн төрх сэтгэлд шингэсэн юм. Намайг мэдээ ороход хойморт байх жаазнаас Монголыг ЗХУд нийлүулэх өргөдөл бичсэн Цэдэнбал дарга инээмсэглэж байсан юм. Туүний хажууд алсан хүнийх нь тоог бурхан ч хэдэн янзаар гаргадаг Сталин багш мушийж, Эцэг эхииг нь алах тушаал өгсөн боловч хэмнэгдсэн хүнснээс хүүхдүүдэд нь олгох шийдвэрт мөн л гарын усэг нь харагддаг Чойбалсан маршал жуумалзаж байдагсан. Төрийн тэргүүнүүд яадгийг ухаарахаасаа өмнө инээсэн зургийг шүтэж хайрлаж дасчээ, би болон манай ард түмэн. Ер нь монголчууд инээж байгаа хүний нүүрийг л хараад байхаас биш хөлийг нь, гарыг нь хэзээ ч харж явсангүй. Алдаг, авардаг нь хамаагүй, инээмэл даргад хайртай болон өсч өндийсэн байтал Н.Багабанди хэмээх инээдэггүй Ерөнхийлөгчтэй болсон нь таныг биш юм аа гэхэд намайг бас л ялархуулав.
Дээр нь тэр Ерөнхийлөгч, би сэтгүүлч байлаа. Бичүүлдэг нь Ерөнхийлөгчийн тавилан, бичдэг нь сэтгүүлчийн үүрэг юм хойно. Ингээд үүрэг ялархап хоёр давхцсан хоёр сонгуулийн хугацаа өнгөрлөө. Харамсах юм алга. Гүжирдсэнгүй, долитож нүүрээ барсангүй. Ерөнхийлөгч Багабандийгаа шоолсон, егөөдсөн, дооглосон номынхоо хуудсыг одоо ч сэтгэл хангалуун эргүүлж л сууна. Дараагийн Ерөнхийлөгчийн тухайөгүүлэх хоосон хуудсууд ч хажууд нь тэвхийж байна.
Найман жил миний хошин, шог нийтлэлийн бай байсан Ерөнхийлөгч Н.Багабанди, бараг найман цагийн дараа иргэн Нацагийн Багабанди болно. Түүний тухай магтаагүй юм аа гэхэд муулаагүй хэдэн үг хэлэхэд долигнолоо гэх хүн гарахгүй биз.
Учир нь өчигдөр тэр сүүлчийн одонгоо гардуулсан, өнөөдөр ажлаа өгч байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс ямар нэгэн юм горьдох хугацаа надад байхгүй гэсэн үг.
Улстөрчид хэвлэлд хандах байдлаараа хоёр хуваагдана. Нэг хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллахыг гол болгоно. Ер нь бол үндсэн ажлаа хоёр, гурав, заримдаа дөрөвдүгээрт тавиад хэвлэлээр байнга сайнаар гарах явдлыг чухалчилна. Сонины эрх мэдэлтнүүдтэй янз бүрээр сайндана, сайндаж өгөхгүй шиг бол дарамтлана. Сонин гаргагчидтай ойртож амжихгүй бол тэдгээрийн загалмайлсан эцгүүдтэй нь сүжирнэ. Редакцид нь хөлсний этгээдүүд шургуулна. Заримдаа сонинд гарах гэж байгаа материалыг ерөнхий редактороос нь түруүлээд мэдчихсэн, болиулах арга хэмжээ авч гайхшруулна. Энэ бол хэвлэлд тавьж буй нэргүй хяналт, хаяггүй цензур л юм даа. Хоногт бараг 25 цаг ийм ажлаар хөөцөлдөх тул аль заваар нь үндсэн ажлаа амжуулдаг юм бол гэж гайхмаар.
Нөгөө хэсэг нь Энэ ч арай дэндэнэ ээ гэмээр юман дээр л хааяа нэг няцаалт гаргачихаад, юу ч болоогүй юм шиг яваад л байдаг. Өнөө жингийн цуваа урагшилж л байгаагаас хойш нохой боргох юуны хамаа гэдэг шиг.
Сүүлийн ангилалд ордог нь их цөөхөөн. Цаанаасаа бурхан тиим улстөрчийг цөөхөн бүтээдэг бололтой юм. Хоёр сая гаруй иргэнтэй хоёр мянга илүү лидертэй манай оронд ийм хун миний мэдэхээр хоёрхон л байгаагаас харахад. Тэрний нэг нь мань Н.Багабанди.
Багабанди даргын тухай ийм нэг юм танайд гарах гэж байна. Үүнийгээ болиоч гэсэн нөхөрсөг зөвлөлгөө, Та нар тэгвэл тэр ингэж туслахад, хорлоход бэлэн байна гэсэн ажил хэрэгч саналыг найзархсан албан тушаалтнаас, үгүй гэх аргагүй ҮIР ээс, татгалзах аргагүй найзаасаа авч үзсэн хүн манай редакцид л лав байгаагүй. Мэдээж би энэ бүхнийг өөрийн сониныхоо жишээн дээр л ярьж байгаа юм шүү дээ.
Нөгөө нэг нь М.Энхсайхан. Түүнийг бид үзэл санаа, зорилгоо ухамсарласан итгэлээрээ дэмжиж явснаас биш, биднийг дэмжихийг намын даргын хувьд үүрэгдэж, шаардаж байсан нь нэгээхэн ч үгүй. Бас нам доторхи өрсөлдөөнүүдийн үед мөн л намайг дэмжих, эс дэмжих нь хамаагүй гэсэн байдлаар хандана.
Энэ нь нэг талаасаа тун шалихгүй зүйл. Гэхдээ энэ шалихгүй зүйл үгүй бол чөлөөт хэвлэл ном ёсоороо өндийж бойжихгүй. Чөлөөт хэвлэл хэмээх мөн л шальгүй зүйл номоороо өсч өндийхгүй бол улс орон иргэний нийгэм байгуулж барахгүй. Иргэний нийгэм хэмээх бас л шалихгүй зуйлийг номоор байгуулахгүй бол дарга нар нийгмээ байгуулаад иргэн нь нийгэм ч үгүй хоцордог гэж байгаа. Ердөө л энэ шалихгүй зуйлиинх нь төлөө би түүнд талархаптай ханддаг. Учир нь би улс оронд маань ном ёсны иргэний нийгэм байгуулагдаасай гэсэн тун шалихгүй зүйл мөрөөддөг нэгэн.
Өнгөрсөн найман жилд түүнээс гуйх юм надад байгаагуйн нэгэн адил надаас гуйх юм түүнд байсангүй.
Гэхдээ тэр тэнцвэр алдсан төрийг тэгшитгэсэн, голтой, ханатай Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа. Тэр өөрийн тал гэсэн болгонд өврөө нээгээгүй, өрөөлийнх гэсэн шошготой болгон руу нохойгоо тавиагүй Ерөнхийлөгч байлаа. Ерөнхийлөгч ард түмэндээ өгөх ёстой юм, иргэн би Ерөнхийлөгчээс хүсэх ёстой юм бас л энэ шальгүй зүйл шүү дээ. Хуулийн дагуу нэг хүн гурав дараалан Ерөнхийлөгч болох учиргүй тул тэр ажлаа өгч байна. Гэхдээ Н.Багабанди хүн байхаа больчихгүй, улс төрөө хаячихгүй, лавтайяа сахлаа хүсчихгүй, мөн жавьжаа цууртал мишээсэн гайхал болон хувирчихгүй нь лав. Тэгэхээр түүнд Баяртай, бас сайн байна уу гэсэн үгийг зэрэгцүүлэн хэлэх нь зөв байх. Тэрээр саяхны нэг ярилцлагадаа Маргааш өглөө юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ гэсэн байна. Би бол бүр өнөө орой бороо орох эсэхийг ч мэдэхгүй байна. Учир нь би жирийн хүн. Мөн бороо орохгүй тухай цаг агаарын мэдээнд ч итгэхгүй байна. Учир нь би сэтгүүлч хүн.
/Өдрийн сонин 151/
Сэтгүүлч Б.ЦЭНДДОО