Мах магнаг болох уу?

Юутай ч энэ нөхцөл байдлын шалтгааныг олон нийтэд тайлбарлах гэж, магадгүй хэзээ махны үнэ буцаад буухыг мэдээлчихийг санаархсан хэвлэл мэдээллийнхэн хэрэндээ л их гүйлдэв. Зах зээлийн хөгжлийнхөө явцад бид дэлхийн жишгийн хэмжээнд өртөг өндөртэй мах идэх байсан ч өнөө жилийн махны үнийн хөөрөгдөл хиймэл шалтгаантай гэсэн таавар хэн хүнийх болоод байгаа. Үнэхээр талаараа нэг мал бэлчээсэн манайхан махны хомсдолд орно гэдэг тун хачирхалтай. Дэлхийн хэмжээний махны хомсдол манайхыг дайрахад дахиад хэд, хэдэн жилийн хугацаа баймаар. Мах худалдаалах үндэсний байгууллагын удирдлагууд биес рүүгээ хийтэй бембөлөг шидэлцэж буй мэт хөндий тайлбар хийсээр. Махны үнийн хөөрегдөлтийг хэрхэх, зохицуулалт хийх ямар бодлого баримталж байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд удаа дараалан Махны үнэ нэмэгдэнэ гэдэг нь цаад утгаараа манай малч-дын амжиргааг дээшлүүлж байгаа явдал шүү дээ хэмээн Ямар ч арга хэмжээ аваагүй гэсэнтэй утга дүйх хариулт хэлж байгаа. Үнэхээр өнөөдрийн үнийн өсөлт малчиддаа хүртдэг бол тэдэн шиг баян хүн хаана байх.
Гэтэл амьжиргааг нь дээшлүүлчихээр мэт сэтгэгдэх өнөөгийн өсөлт жинхэнэ эздийнхээ буюу малчдын гарт очихгүй байгаа нь илт. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг махны худалдааны монополиудын зохиомлоор бий болгосон гэсэн таамаглал, яриа ч иргэд, нийтийн дунд явсаар байна. Нийслэлийн хэрэгцээт махны нөөцийгБагахангай-н махны үйпдвэр бэлтгэдэг. Юутай ч өнөө жилийн үнийн өсөлтийг махны үндсэн нөөц байхгүй-тэй холбон тайлбарлаж болмоор. Гэвч хэрвээ махны худалдааны монополь байгууллагууд шоудсан нь үнэн бол улсын үйлдвэр махаа бэлтгэж чадаагүй ганц жилд нь тэд ёстой л чоно бороо-ноор гэгчийн үлгэрээр загнажээ. Багахангай-н үйлдвэрийн удирдлагын мэдээлснээр тэднийх хэвийн ажиллагаагаараа буюу өөрсдийн боломж бололцоогоороо бэлтгэсэн 250 тн махны нөөцөөр энэ жил нийслэлийн махны үнийн хөөрөгдлииг 20 хоног барьсан хэмээсэн. Жилийн жилд улсын төсвөөс олгосон зээлээр тус үйлдвэр нийслэлийнхний хэрэгцээний махыг бэлтгэдэг. Энэ дагуу мах бэлтгэлд зориулж 2003 онд улсаас 1,9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тогтоосон хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүи учраас тус үйлдвэрт 2004 онд мах бэлтгэх зээл дахин олгоогүй гэж саяхан Ерөнхий сайд мэдээлсэн.
Харин Сангийн сайд 2004 онд Багахангай-н махны үйлдвэрт мах бэлтгүүлэх зорилгоор 1,8 миллиард төгрөг өгсөн. Тэднийх 400 сая төгрөг эргүүлэн төлсөн. Үүний үлдсэнээр нь махны нөөц бэлтгэсэн байх ёстой хэмээн тайлбарлалаа.
Тийнхүү 2004 онд Сангийн яамнаас авсан зээлээсээ буцааж төлөөгүи хэегээр Багахангай мах бэлтгэсэн байх ёстой гэж үзэж болох. Тэгвэл 250 тн махаараа нийслэлийн махны үнийн өсөлтийг 20 хоног барьсан гэж мэдээлеэн тэднийд одоо ердөө л 416 тн үхрийн мах байгаа гэсэн. Энэ нөөцөө ч махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Хатан сүйх компанид өгөх гэж байгаа тухайгаа Сангийн яаманд мэдэгдээд амжжээ.
Манайхан малын тэжээл бэлтгэх гэж орон даяараа хөдөлгөөн болдог. Иргэд, малчид нь малдаа тэжээл бэлтгэхийн хажуугаар онцгой байдлын үед хэрэглэх улсын нөөцөд зориулж ч их хэмжээний өвс тэжээл хурааж хумих. Түүнийхээ нэг хэсгээс буюу Улсын нөөцийн Дархан-Уул аймаг дахь салбарын өвсөө энэ хавар шатааж ч үзлээ. Хураасан нөөцөөсөө хэрэглэж чадалгүй устгасан ч энэ гарз малд дутагдсангүй. Малаа өлсгөхгүйгээр тэжээл, хоол-ыг нь бэлтгэсэн хэр нь нийслэлчүүдээ хоолтой, хоолгүйг өнөөдөр хэн мэдэж, зохицуулах ёстой болоод байнв аа. Уг нь малынхаа хоолноо|с өмнө хүнийхээ хоолыг бэлдмээр. Албаныхны нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй, махны үнийн хөөрөгдөл, хомсдол өөрсдөөс нь хамаа-рахгүй юм шиг тайлбар хэзээ эцэслэх нь тодорхойгүй байна. Мах магнаг болох уу?

Б.ХАЖИДМАА (Өдрийн сонин 151)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button