Буудлагын шинэ төрөл
Trapshooting буюу Таваг буудлага-ын спорт нь нэн сонирхолтой, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оюуны ядаргаагаа тайлж, толгойгоо амраах, шинэ эрч хүчтэй болох гэх мэт олон ач холбогдолтой. Агаарт хөөрч буй тавгуудыг буудаж онох ёстой энэ төрөл нь тухайн хүнээс мэдрэмж, хараа, тооцоо шаардах бөгөөд энэ спортыг хөгжүүлэх нь жуулчдыг татах бас нэгэн арга байхыг ч үгүйсгэж болохгүй.