Бяцхан сургаал-3

Бузрын нүх уруу еерийгее еерее түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй,
Арслан, заан гэвч хүчтэн хэвээр тердеггүй,
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй,
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй.
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжиж хүлээд ч яахав
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хүн урьд нь бүтээснийг заавал давуупахыг зорь!
Мэдлэг бүхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хүний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
eерее тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
eреел чинь хэрэв гуйвал ялихгүй битгий харамла!
eвер түрий хоосон бол шалигийн зүйлс бүү шохоорх!
eр зээл ихтэй бол нэгэн газар бүү суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бүхний түрүүнд унахын эрдмийг бүү үзүүл!
Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгүй
Ахиад маргааш еглеe нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бүү яар!
Энэ шeне енгеревч ертенцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгүй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хүнээс юм авахдаа чи
Авдар савыг иь хоослоод бүгдийг нь авахгүйн учир
Аль! гэсний нь зоргоор хүнд юмаа егехдее чи
Ар талд нь бас еeрт үлдээхээн бод!
eерийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла!
Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь үгүй хүүхэд эхээс тeрех ёсон байвч
Нутаг нь үгүй хүн хорвоод байдаг учиргүй!
eерее цадах тусмаа елeн хүнийг еревд!
eлсех цагтаа харин цатгаланд бүү хонзогно!
eнгетэй хувцас емсеед тостоос холуур яв!
eерее тостой бол харин енгетеес бүү дeл!
Нэг идэх хоол бол хугас едрийн хань,
Нэг емсех хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж, бие үхдэгийг бүү март!
1975— ҮIII—18
Р.Чойном Сүмтэй будрын чулуу 1990, 129-131-р талууд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button