Маргаанд ялах шидэт томъёо

Заримдаа бүр өчүүхэн зүйлээс ч болж маргадаг.
Энэ үедээ зөвхөн маргаж буй хүнээ л ялж гарахыг боддог.
Гэвч ингэлээ гээд асуудлыг шийдвэрлэхгүй.
Харин ч сөрөг үр дагавар дагуулдаг.
Өөрөөр хэлбэл чи ялсан ч, ялагдсан ч зүрх
сэтгэл чинь адилхан шархлаад үлдэх болно
гэсэн үг.Маргах нь хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй.
Маргаад байвал чи цаг хугацаа болон түүнээс ч
олон зүйлийг алдах болно. Тэгээд ч маргаж байгаа
хүмүүсийн аль нь ч бусдын нүдэнд аятайхан харагддаггүй.
Тиймээс маргаанд ялах хамгийн цорын ганц арга нь
түүнээс зайлсхийх явдал юм.Энэ нь таныг ухаантай
боловсон биеэ зөв авч явдаг сайн талыг харуулах болно.
Ер нь мунхаг хүн ялахын тулд маргадаг гэдгийг санаарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button