Дүрслэх урлаг ба түүний ангилал

Дүрслэх урлаг дотроо уран барилга , уран баримал, уран зураг, зураасан зураг, гоёл чимэглэлийгн урлаг гэсэн таван төрөл зүйлтэй. Эдгээр нь амьдралын зүй тогтол, гоо сайхны өндөр таашаал, урлагийн сайхныг өөр өөрийн өвөрмөц хэллэг, хэрэглэгдэхүүнээр дүрслэн гаргадаг. Уолагийн төрөл бүхэн өөрийн хөгжлийн оргил, уналттай түүхэн үзэгдэл боловч уран сайхны сэтгэлгээ нь хязгааргүй өргөн байдаг.

Уран барилга

Нийгэм( хүмүүсийн өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээний дагуу барьж бүтээх барилга, түүний цогцолборыг уран барилга гэдэг. Уран барилга бүхэн өвөрмөц дотоод, гадаад засал чимэглэлтэй байдаг. Уран барилгыг дотор нь орон сууц, иргэний, аж үйлдвэрийн гэж ангилдаг. Хот байгуулалт, газрын байршил эдийгн засаг, зам тээвэр, хүн амын байрлалыг харгалзан уран барилга бүтээн босгох ба бусад төрлүүдтэйгээ нэгдэн баяжиж, урлагийн нэгэн цогцыг үүсгэдэг. Yүгээрээ уран барилга нь бусад төрлөөр зогсохгүй шинжлэх ухаан, техникийн дэвшлийг өргөн ашиглах бололцоотой байдаг.

Уран баримал

Уран баримал нь уран барилгын нэгэн адил орон зайн урлаг юм. Гэрэл сүүдрээр амилах баримлын үндсэн гол сэдэв нь хүн бөгөөд гадаад төрхийг оновчтой шийдсэний ачаар хүний дотоод ертөнц илрэн гардаг байна. Гэрлийн тусгал, хэлбэр, жин, зураас, өнгө, хэмнэлийн харьцаа нь ура баримлын дүрийн илэрхийлэл болдог. Бүтэн баримал, ингэмэл (өндөр, нам, хүнхэр ингэмэл гэж байна) гэж ангилан хуваах ба чулуу, мод, төмөрлөгөөр урлана. Барималыг зориулалтаар нь нь сүрлэг баримал (хөшөө, дурсгал), суурь баримал, чимэглэлийн баримал гэх зэргээр нэрлэнэ.

Уран зураг

Уран зураг нь өнгө, гэрэл сүүдэр, зураас хэмээх уран сайхны хэрэгслээр бүтнэ. Уран зураг нь хүнийг орчинтой нь дүрслэх чадартай, Сүрлэг уран зураг эрт дээр үеэс үүссэн бөгөөд чулуун шигтгэмэл, шилэн зүймэл, шороон будгийн зураг, төөнөмөл лав зураг энэ төрөлд орно. Суурь уран зургийн эртний Египетийн үеэс энкаустика (газрын будаг+лав+давирхай) буюу лав төөнөмөлөөр, дундад зууны үед темперээр, сэргэн мандалтын үеэс өнөөг хүртэл мод ба зотон дээр тосон будгаар, ХYII-ХYIII зууны үеэс усан будаг, пастель-ээр зурсаар иржээ.

Зураасан зураг

Грекийн грофо-бичих, зурах гэсэн үгнээс гаралтай. Зураасан зургийг тодорхойлох гол зүйл бол хар зураглал бөгөөд зураас, таталбар, гэрэл, сүүдрийн шатлал, хар цагааны эсрэг, тэсрэг болон хөнгөн, хүнд өнгө дагнац, тэдгээрийн харьцаанаас бүрдэнэ. Зураасан зурагт бүрдмэл өнгө ховор хэрэглэгддэг ч өнгөт зураасан зураг, өнгөт бар зураг, зурагт хуудас бүтээх өргөн болоцоо бий. Хар, цагаан өнгийн хослолоор зураач ис үзэгдлийн шинж, бүтээсэн эдийн байдлыг гаргаж чаддаг. Барын ачаар олон дардас хийж, бүтээлийг хичнээн ч олшруулж болно. Зураасан зураг нь харандаа, үзэг, нүүрс, сангина, бийр, төмөр, чулуун дээрх зураг, нэг болон олон өнгшийн дардаст бүтээл (мод, төмөр, чулуу, хулдаас), усан будаг зэрэг олон янзын арга ашиллагаатай. Усан будаг нь бүтээл туурвилын байдлаас болж хоёрдмол шинж чанартай байдаг, Зураасан зургийг суурь зурааса зураг, номын зураг (сонин, хэвлэлийн), үйлдвэрлэлийн зураасан зураг (шошго, марк, үсэг) гэж ангилдаг бөгөөд түүний өвөрмөц нэгэн хэлбэр бол ухуулгын шинж чанарыг агуулдагзурагт хуудас м. Зураасан зургийн эх суурь хүн төрөлхтний балар эртний хад эртний хад ахуйн зургаас үүсэлтэй.

Гоёл чимэглэийн урлаг

Гоёл чимэглэийн урлагийг хүний хэрэглээ, ахуйн хэрэгцээ, орон байр, гудамж талбайг чимэглэхэд зориулж бүтээн, хэрэглэдэг. Тухайлбал, гэрийн тавилга, хивс, даавуу, хувцас, сав суулга, гоёл чимэглэл, ханын чимэглэл гэх мэт маш их өргөн хүрээг хамрах бөгөөд төмөрлөг, мод, шавар, шил, даавуу зэрэг олон төрлийн хэрэглэгдэхүүнээс бүтнэ. Тэдгээр нь хэлбэр, өнгө, хийц маяг зэрэг олон зүйлээрээ онцгой ялгарна. Гоёл чимэглэлийн урлагт хээ угалз их хэргэлэгддэг бөгөөд тухайн эд юмстай агуулгаараа зохицон, төгс төгөлдөр бүтээл бүтэл болдог. Хээ угалзыг амьтны, ургамлын, геометрийн зэргээр ангилдаг ч үндсэн үүргээ орхигдуулж тухайн эд вмсыг хэлбэр, хэмнэлээр чимэглэхэд зориулагддаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button