Монголын бизнес эрхлэгчдийн II их чуулган болно

МYХАYТ бизнесийн таатай орчин бий болгон, бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч байгаа захиргааны болон эдийн засаг, зах зээлийн саад бэрхшээлийг багасгах, арилгах зорилгоор олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь Бизнесийн өмгөөлөл буюу бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх, төр засаг, шийдвэр гаргагчдын гаргаж байгаа эдийн засаг, бизнесийн холбогдолтой шийдвэр, хууль эрхийн актуудад хувийн хэвшлийнхэний санал бодлыг тусгуулах арга хэмжээ байдаг. Монгол улсад бизнесийн орчин, хувийн хэвшлийн хөгжил, хүнд суртал, авилгалыг халж бизнесийн энгийн зохицуулалтуудыг бий болгох чиглэлээр эрс шинэтгэл, үүийг бодитойгоор хэрэгжүүлэх жинхэнэ итгал үнэмшлийг бий болгох шаардлага хурцаар тавигдаж байна. Иймээс бид олсон амжилтаа бататгах өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бий болгоход чөдөр тушаа болж байгаа авилгал, хүнд суртлыг багасгах, Монгол Улсын Их хурал, засгийн газарт бизнес эрхлэгчдийн нэгдмэл дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулах юм байна.

Чуулганы хөтөлбөр

10.00-10.05 Нээлтийн ажиллагаа МYХАYТ-ын дарга С.Дэмбэрэл
10.05-10.10 Монгол Услын Ерөнхийлөгч Н.Энхбаярын үг

Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх хорооны дарга нарын нээлтийн үг

10.10-10.25 МYХАYТ-ын дарга, Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх хорооны хам дарга С.Дэмбэрэлийн илтгэл
10.25-10.40 Yйлдвэр, худалдааны сайд, Засгийн газар болон Хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хорооны хам дарга С.Батболдын илтгэл

Илтгэлүүд
10.40-10.50 Засгийн газраас бизнесийн макро орчны талаар явуулж буй бодлого, цаашдын хандлага
10.50-11.00 Нийгмийн даатгалиын тогтолцоонд бизнес эрхлэгчдийн оролцоо Нийгэмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан
11.00-11.10 Боловсролын систем болон бизнесийн түншлэл Өгөөж чихэр, боов ХХК-ий захирал С.Түмэнгэрэл
11.10-12.30 Бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг
12.30-13.00 Yзэсгэлэн үзэх
13.00-14.00 Yдийн завсарлага

Мэдээлэл хийх хүмүүс
14.00-14.10 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, С.Болормаа
14.10-14.20 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг дарга Ц.Цогзолмаа
14.20-15.20 Бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг
15.20-15.30 Мэргэжлийн хяналт-бизнесийн орчин Улсын мэргэжлийн хянатын газрын дэд дарга Х.Батбаатар
15.30-15.40 Татварын албаны үйл ажиллагааг нээлттэй шуурхай болгон бэхжүүлэх нь Yндэсний татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаяр
15.40-16.40 Бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг
16.40-16.50 Гааль ба бизнесийн түншлэл Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Баттөмөр
16.50-17.00 Орон нутаг дахь бизнесийн орчин илтгэл
17.00-17.50 Бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг
17.50-18.00 Монгол улсын ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн үг
18.00-18.05 Хаалтын ажиллагаа (МYХАYТ-ын дарга С.Дэмбэрэл)

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button